УИХ-ын гишүүн О.Чулуунбатын "мэргэн" арга газар авсангүй

2009/03/17
Share |
Хүмүүс: О Чулуунбат | 
УИХ-ын гишүүн О.Чулуунбатын

УИХ-ын гишүүн О.Чулуунбатын өмгөөлөгч Б.Болд Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Өмгөөлөгчийн хүсэлтийг Үндсэн хуулийн Цэц хянан хэлэлцээд О.Чулуунбатад эрүү үүсгэн шалгаж байгааг хуулийн хүрээнд гэж үзээд, хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан хариу өгчээ. О.Чулуунбатын Монголбанк”-ны ерөнхийлөгч байхдаа үйлдсэн гэх олон зуун мянган доллартай холбоотой хавтаст хэрэг харъяалалын дагуу Чингэлтэй дүүрэг рүү шилжиж энэ түүх эхэлсэн. Харин түүний хавтаст хэрэгтэй танилцаж байгаа прокурорынхон тухайн үедээ УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг түр азнасан. Учир нь О.Чулуунбат дуудсан цагт нь “дуулгавартайгаар” очиж байцаалт өгч, гадаад руу томилолтоор явахгүй, зугатахгүй гэж ам тангарагаа өргөсөн. Харин шүүх хурал эхлэхэд ам андгайгаа өгөөд байсан эрхэм гишүүн шүүх хурлын үйл ажиллагааг өөрт байгаа бүх л боломжоороо тасалдуулж эхэлсэн. Хийсэн хэрэггүй, өөрийгөө өмгөөлсөн ч ялна гэж байсан нөхөр гэнэт л нэмж өмгөөлөгч авч байна гээд эхний удаад шүүх хурлаа хойшлуулж байлаа. Дараагийн удаад Үндсэн хуулийн цэцэд хандсан “мэргэн” шийдвэр тийм ч оновчтой биш байсан нь цэцийн шийдвэрээс харагдлаа

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.