Дэлхийн банкны мэдэгдэл

2009/03/17
Share |
Хүмүүс:
Дэлхийн банкны мэдэгдэл

Монголын эдийн засгийн уналт vргэлжилсээр байна. Эдийн засгийн єсєлт огцом удааширч 2008 онд байсан 9 хувь байснаас 2009 онд 2-3 хувь хvртэл унаж болзошгvй байна. Гадаад актив 2007 онд VНБ-ний 4,4 хувь ашигтай байсан vеийнхээс 2008 онд 9,6 хувийн алдагдалтай болж эрс буурчээ. Мєн 2007 онд тєсвийн тэнцэл 2,9 хувийн ашигтай байсан бол 2008 онд 5 хувийн алдагдалтай болжээ.

Энэхvv бууралтын vндсэн шалтгаан нь дэлхийн эрдэс баялгийн vнэ унасантай холбоотой юм. Энэ уналт нь уул уурхайн бvтээгдхvvний экспорт болон тvvнээс орох орлого болон мєн тvvнчлэн Засгийн газрын бодлогын тууштай бус байдлаас улбаатай юм. Уул уурхайн бvтээгдхvvний vнэ єндєр байсан жилvvдэд Монгол улс санхvvгийн эх vvсвэрийн хуримтлал бий болгосон хэдий ч эдийн засгийн уналтын энэ vед тэрхvv хуримтлал нь хангалттай бус байсныг харуулж байна. Цалинг их хэмжээгээр єсгєх, нийгмийн халамжийг хавтгайруулах, техник эдийн засгийн vндэслэлийг зохих тvвшинд хийлгvйгээр хєрєнгє оруулалтын тєслvvдийг олноор хэрэгжvvлэх болсон нь зардлыг жолоодлогогvй нэмэгдэхэд хvргэсэн. Мєнгєний болон валютийн ханшны хувьд зээлийн хvv бодит бус болон валютийн ханшны уян хатан бус бодлого нь эрсдэл даах чадварыг бууруулж, тєгрєгийг сулруулж, мєн томоохон банк уналтанд орсон нь байдлыг улам дордуулсан. Эцэст нь, дэлхийн эдийн засгийн хямрал шинээр хєгжиж буй зах зээлд хєрєнгє оруулагчдын сонирхол буурсан мєн Монгол улсын уул уурхайн салбарын хууль эрх зvйн зохицуулалтын орчин тодорхой бус байдал хавсарч улам нэрмээс болсон.

Дэлхийн ихэнх улс орнуудын засгийн газрын нэгэн адил Монгол улсын Засгийн газар ч адил цочирдсон. Гэхдээ єнгєрсєн оны 10 сарын эхээр засгийн газраас ОУВС-д хандаж дэмжлэг хvсэхийн зэрэгцээ шинээр vvсэн бий болсон нєхцєл байдалд Засгийн газрын бодлогыг нийцvvлэн тохируулах нєр их хvчин чармайлтыг эхлvvлсэн билээ.

Vvнээс хойшхи хугацаанд ихээхэн эрс шийдвэрvvдийг гаргасан юм. 2009 оны тєсвийг баталсаны дараахан Монголын цагаан сартай давхцуулан УИХ-ын ээлжит бус чуулганыг зарласан нь Засгийн газраас хямралыг даван туулах асуудлыг нухацтай, тууштай авч vзэж байна гэдгийг харуулсан юм. Шинэ эх vvсвэрээр орж ирэх орлогууд ихээхэн хумигдсанаас Тєсвийн алдагдал ДНБ-ний 10 хувиас хэтрэх эрсдэлээс хамгаалах зорилгоор улсын тєсвийг бvрдvvлэхийн тулд санхvvгийн яаралтай арга хэмжээ авах шаардлага гарсан. Эдгээр зардал болон тєсвийн орлого бvрдvvлэх арга хэмжээг энэ долоо хоногт боловсруулж дуусгасан ба ингэснээр Засгийн газар тєсвийн алдагдлыг тєлєвлєсєн 6 хувьд бариулах боломжтой болж байна.
Шинжилгээ, судалгаа буюу техник эдийн засгийн vндэслэл хийгдээгvй тєслvvдийг зогсоох, тєрийн албан хаагчдын шинэ орон тоог бий болгох, шинээр ажилд авах явдлыг дэмжихгvй байх, онцгой болон тусгай татварыг нэмэгдvvлэх арга хэмжээг авч байна. Мєнгєний бодлогын хувьд бол, хэдхэн єдрийн ємнє Монгол банк бодлогын хvvгээ 9,75 байсныг 14 хувь болгон эрс нэмэгдvvлсэн (3 сарын 11) . Энэ арга хэмжээ нь тєгрєгийн хадгаламжийг эрс нэмэгдvvлэх, хадгаламж болон зээлийн тэнцвэрийг хангахад тус дєхєм болно. Мєн энэ нь гадаад валютийн нєєцийг цаашид их хэмжээгээр хорогдуулахгvйгээр Монгол банк валютийн ханшийн удирдлагыг сайжруулах боломжийг олгоно. Эцэст нь, уул уурхайн бодлогын чиглэлээр, тvvний дотор татвар, зохицуулалтын бодлогыг илvv тогтвортой байдалд оруулж, цаашдын єсєлтийн чухал хvчин зvйл болсон гадаадын шууд хєрєнгє оруулалтыг илvv татах нєхцлийг бvрдvvлсэн уул уурхайн томоохон гэрээний чиглэлээр ихээхэн ахиц гаргаж чадлаа.

Засгийн газраас авч хэрэгжvvлсэн эдгээр арга хэмжээ нь эр зориг, зоримог шийдвэр гаргалтыг харуулсан алхам байлаа. Энэ арга хэмжээний vр дvнд зээлийг тусгай нєхцєлтэйгээр авах гэрээний тєслийг хийж чадсан. Засгийн газар болон ОУВС-аас ажилласан багуудад Дэлхийн банкны зvгээс баяр хvргэж талархлаа илэрхийлье. Энэ хоёр багийнхан Монгол улс болон АНУ-д амралтын єдрvvдээ ч умартан ажилласан юм. Тэдний хvчин чармайлтын vр дvн єнєєдєр гараад байна.

Амаргvй зvйлийг бид хийж чадлаа. Энэ хvнд ажлыг хийхэд одоо бидэнд тулгараад байгаа хямралыг зєвхєн хараад зогсохгvй цаашдын єсєлтийн vндэс суурийг баттай бий болгох нэгэн чухал зарчмыг бид удирдлага болгон ажилласан билээ. Засгийн газар, УИХ дунд хугацаанд эдгээр арга хэмжээнд тулгуурлан уул уурхайн салбараас орох орлогын огцом єсєлт бууралтын vед ємнєх гашуун туршлагыг давтахгvй байх vvднээс Тєсвийн хариуцлагын тухай хуулийг батлах, хєрєнгє оруулалтын тєслvvдэд vнэлгээ єгєх бvтцийг бий болгох, нэн ядуу хvмvvст vзvvлэх дэмжлэгийг нэмэгдvvлэх vvднээс нийгмийн халамжийн зориулалтыг сайжруулах, банкны салбарт одоо тулгамдаад байгаа асуудлыг нэн даруй уг vндсээр шийдвэрлэх замаар банкны салбарыг бэхжvvлэх, цаашид банкны салбарт vvсэх асуудлыг даруй шийдэх арга хэмжээг авах, хяналт тавих, хямралын удирдлагын нэгжийг бий болгох зэрэг дунд хугацааны арга хэмжээ авахыг зорьж байна.

Ядуу болон эмзэг бvлгийн хvмvvст тавих анхаарал халамж Засгийн газрын анхааралын тєвд байгаа. Эдийн засгийн хямралын уршиг, vр дагавраас ядуу эмзэг бvлгийн хvмvvсийг хамгаалахын сацуу хvнд хэцvv ч гаргах ёстой хатуу шийдвэрийг Засгийн газраас гаргахыг дэмжихэд энэ асуудал та бид бvгдийг нэгтгэж байгаа билээ.

Монголын Засгийн газар онцгой арга хэмжээнvvдийг авч хэрэгжvvллээ. Бид ч гэсэн ийм зvйл хийх цаг иржээ. Тєсєв алдагдалтай хэвээр байна, хєгжлийн гол хєтєлбєрийн хэрэгжилтийг хангахын тулд тєсвийн энэ алдагдлыг нєхєх ёстой. Єнєєдєр Засгийн газар цаашдын дэмжлэгийг дайчлах vйл явцыг эхлvvлэх vйл явцын vvднээс хєгжлийн чиглэлээр хамтран ажиллдаг тvншvvдийн уулзалтыг зохион байгуулж байна. Дэлхийн банк энэ алхамд баяр хvргэж, vvний хариуд тєсвийн алдагдлыг бууруулахад дэмжлэг vзvvлж 60 сая ам. дол гаргаж байгаадаа баяртай байна

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.