ICE TOP хамтлагийн гишүүн хоёр жилийн тэнсэн ялтай болжээ

2009/03/18
Share |
Хүмүүс: Ice top | 
ICE TOP хамтлагийн гишүүн хоёр жилийн тэнсэн ялтай болжээ

Хип хоп урсгалын хамтлагууд хэрэгт орооцолдомтгий бололтой. Өөрсдийн бүтээлээрээ нийгмийн болж бүтэхгүй бүхнийг үг хайрлахгүй шүүмжилдэг гэх тэдний хувьд бусдын алдааг дуулдаг шигээ өөрсдийн үйлдэл хянах хэрэгтэй гэдэг шүүмж андуу ташаа зүйл биш. Ганц нэгээрээ бус, хэсэг бүлгээрээ хар тамхины хэрэгт орооцолдож байсан нь саяхан. Харин энэ удаад Ice top хамтлагийн Б.Оргил-эрдэнэ хоёр жилийн тэнсэн ял сонссон байна. Тэрбээр өөрийн найз охин Халиунаатайгаа хардаж Буянжаргал гэгч залуугийн зүүн гуянд хутгалсан хэргийнхээ төлөө энэ ялыг эдлэх хэрэгтэй болсон. Хэдийгээр улсын яллагч эрүүгийн хуулийн тусгай ангийн 98,1-ээр зүйлчлэн жирийн дэглэмтэй хорих ангид хоёр жилийн ялыг биеэр эдлүүлэх ял төлөвлөсөн байсан ч хохирогч гомдолгүй гэснээр тэнсэн болсон юм байна

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.