БНСУлс руу зорчих виз өнөөдрөөс эхлэн 90 хоног болж байна

2009/03/18
Share |
Хүмүүс:
БНСУлс руу зорчих виз өнөөдрөөс эхлэн 90 хоног болж байна

Өнөөдрөөс эхлэн БНСУ руу зорчих виз 90 хоног болж байна. 2 орны хооронд нот бичиг солилцсон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр гэж үзвэл өнөөдрөөс энэ нь хэрэгжиж эхэлж байгаа юм. Манай улсын хувьд жилд 36 мянган иргэн солонгос руу зорчдог. Тэдгээрээс 25 мянга нь визээ сунгуулдаг байна. 1 удаа виз сунгуулахад 30 ам доллар буюу 30 мянган вон төлдөг. Харин одоо визийг 90 хоног болгосноор 800 орчим мянган доллар хэмнэгдэж байгаа. Нэг үгээр хэлбэл 30 хоног болоод визний хураамж төлж юун түрүүнд мөнгөөрөө цаашлаад цаг хугацаа алддаг байдал арилж байна. Түүнээс гадна виз сунгах консулын ачаалал хөнгөрч байгаа гэлээ. Ингэснээр өшөө олон иргэнд виз олгох болно гэж байсан. Их хурлын ээлжит бус хуралдаанаар шийдэгдсэн иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх тухай ноот бичиг хэрэгжиж эхэллээ

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.