Хүмүүс: Ч Сайханбилэг | |
Мобиком Франц, Канадын РИМ компаниудтай хамтран дэлхийн бизнес эрхлэгчдийн vндсэн хэрэглээ болох BlackBerry vйлчилгээг энэ сарын 17-ны өдөр нэвтрvvлсэн. Дээд зэргийн материалаар, хамгийн жижиг хэсэгт нь хvртэл анхаарал хандуулан бvтээсэн, хvсэл эрмэлзэлийн бодит биелэл болсон ухаалаг гар утсыг УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг телевизийн дэлгэцээр олонд танилцуулж байна. Харилцаа холбооны салбарт өөрийн хувь нэмэрээ оруулж чадсан эрхэм гишүүнийг рекламандаа тоглуулсан нь Мобикомын гайхалтай сонголтуудын нэг байсан. Харин энэ танилцуулга явсан анхны өдрөөс Мобигийн данснаас Ч.Сайханбилэгийн халаасанд хэд шилжсэн бол гэсэн таамаглал олны дунд хуурай өвсний түймэр мэт тарж байна
Factnews.mn