Засаг дарга нар орлогчгүй ажиллах арга байхгүй гэж үү

2009/03/19
Share |
Хүмүүс:
Засаг дарга нар орлогчгүй ажиллах арга байхгүй гэж үү

Хямраад байна, хэмнэлгүй горьгүй гэж шуугиж байсан нь өчигдөрхөн. Гэтэл өнөөдөр Засгийн газрын хэлэлцэж байгаа асуудал нь дарга нарынхаа цалингийн жишигийн шинэчлэх тухай л ярьж байна. Аймаг, нийслэл, сум дүүрэгт ямар ч хэрэггүй атлаа, цалин хангамж унаа тэрэгнийх нь зардал тэнгэрт хадсан тоогоор үнэлэгддэг албан тушаал байгаа нь засаг даргын орлогч гэх ширээний бөглөөсүүд байна. Намын нэрээр өөрийнхөө ажлыг хүчрэхгүй хүнийг засаг дарга болгочихоод бас нэг хүнээр орлуулж байх энэ гажиг тогтолцоо одоо улам бүр өргөжсөөр байна. Нийслэлийн засаг дарга дөрвөн орлогчтой болсон байгаа. Энэ хүмүүс засаг даргаа байхгүй байхад орлож ажил хийснийхээ төлөө багагүй мөнгө халааслдаг юм байна. Засгийн газрын шинэчилсэн тогтоолоор нийслэлийн засаг даргын орлогч 442170-494230, аймгийн засаг даргын орлогч 424230-460270, дүүргийн засаг даргын орлогч 320320-410286, сумын засаг даргын орлогч 290250-380314 төгрөгийн жишигтэй цалинг сар бүр авахаар болж байна. Засаг дарга болж байгаа нөхөд хэн нэгнээр орлуулахгүйгээр ажлаа хийчихэж чадахгүй л юм байх даа

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.