Хүмүүс: Батмөнх Сарантуяа | |
Монгол улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяаг урлагийн алтан тайзтай холбогдож өөрийн гэсэн өнгө аястай уран бүтээлээ хийж ирсэн цагаасаа л манлайлагч байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэрбээр чанартай уран бүтээл хийхийг урьтал болгохын зэрэгцээ хувийн амьдралаа ч эр хүний оролцоогүйгээр сайн авч яваа нэгэн. Дуучин бүсгүй хүүхдүүдээ хойд эцгийн гар харуулах дургүй бөгөөд нэг хэсэгтээ нөхөрт гарах төлөвлөгөөгүй байгаа аж. Эхнэртэй хүний хүүхдийг гаргалаа гэж гоочлуулж байсан тэрээр бяцхан охин Хулангаа ааваар нь овоглуулаад авчээ
УБ таймс