С.Жавхлан энгэрээ цоолж амжаагүй явна

2009/03/20
Share |
Хүмүүс: Саманд Жавхлан | 
С.Жавхлан энгэрээ цоолж амжаагүй явна

Залуу гэхэд дэндүү залуухан гавъяатууд энгэрээ цоолсоноосоо хойш чихнээсээ хонх багагүй уяулаад авсан. Хэтэрхий залуу, хийх зүйл нь болоогүй байхад хайран гавъяатын цолыг өгч үнэгүйдүүллээ. Юу хийсэн гэж авдаг байна аа, гавъяа байгуулсан ч аваагүй хүн олон байхад ичдэггүй юм байхдаа гэсэн хэл ам өнөөг хүртэл тасраагүй байна. Харин тэдний хувьд өгч байна гэдэг авах болсон гэсэн үг гэж ойлгож байгаагаа илэрхийлж нүүр дүүрэн инээмсэглэж байгаа аваад явсан. Харин С.Жавхлан цол тэмдэгээ гардаж амжаагүй байна. Учир нь тэрбээр хөдөө орон нутагт тоглолт хийж яваа гэнэ. Нэгэнт зарласан тоглолтоо ийм шалтгаанаар хойшлуулахгүй гэж үзсэн бололтой. Мөн түүнчлэн түүний тухайд элэгний шинжилгээ нь муухан гарсан болохоор сэтгэлээр унаж, олноос дайжиж байна гэх мэдээлэл ч бас бий.

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.