Хүмүүс: Ч Ундрал | |
Жүжигчин Ч.Ундарлын хувьд оюутан байхаасаа өөрийн уран бүтээлийн гараагаа амжилттай эхэлсэн нэгэн. Ийгл телевизээр овоглож явсан оюутан охин удалгүй найз Өөдөөтэйгээ нийлж Оросын Тату хамтлагийг дуурайж азаа үзээд бүтээгүй. Гэлээ гэхдээ түүнд дуулахаас илүү авъяас, эхээс төрсөн өнгө, зүс байгаа болохоор тэр гандан буураагүй. Төрөх дөхсөн том гэдэстэй ажлаа хийж байгааг нь ч анзаарах боломж өгөөгүй сэргэлэн бүсгүй төрсөн гэдгийг нь мэдэж амжаагүй байхад ажилдаа ханцуй шамлаад орчихсон байна. Ч.Ундрал кинонд тоглох ажлын төлөвлөгөөтэй байгаа болохоор төрөөд ердөө л 45 хоног хүүхэдээ харчихаад ажилруугаа яарсан гэнэ. Ямартай л түүнийг найзууд нв “социалист ёсоор амьдарч байна даа” гэж гоочилж байх билээ
Factnews.mn