Хүмүүс: Г Батхүү | |
УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн гэргий Т.Тунгалаг олны харц булаасан сайхан хүүхэн байдаг. Гэр бүлийнхээ бизнесийг амжилттай гардаж яваа нэгэн. Тэр амьдралдаа цорын ганц удаа буюу өнгөрсөн гуравдугаар сард төрийн ордонд хөл тавьж үзсэн. Бяруу болоогүй байж... гэдэг үлгэрт гардагчлан эр нөхрийнхөө ажлыг мэдэлцэх шахдаг хүүхнүүдийн дэргэд өнгөтэй ч мөнгөтэй ч басхүү ухаалаг эмэгтэй гэж хүрээллийнхэн нь амаа олохгүй магтдаг юм билээ. Нөхрөө ар гэрийн ажилд оролцуулахгүй санаа амар байлгахыг хүсдэг гэргийгээ УИХ-ын дэд дарга маань байнга л мөнгөөр аргалдаг гэнэ шүү. Ажил ихтэй байгаагаараа шалтаглан бэлэг сонгож өгөлгүй “өөрөө сонгоод аваарай” гээд мөнгө өгдөг нөхөртөө гэргий нь жаахан туньдаг л байх даа
Factnews.mn