"New Brilliant"-aa бэлэн болгожээ

2009/03/21
Share |
Хүмүүс: Ану | 

Хэсэг хугацаанд нам гvм болж, фэнvvдийнхээ гайхлыг төрvvлсэн дуучин Ч.Ану шинэ цомгоо гардаж авчээ. Тэрбээр электро хаус урсгалын цоглог дуунуудаа багтаасан "New Brilliant" нэртэй шинэ цомог гаргахаар төлөвлөж байгаагаа эртнээс дуулгасан билээ. Энэ ч утгаараа, шинэ оны дараахан уран бvтээлийн ажилдаа эрчимтэй орсон гэх. Дуучин бvсгvй цомгийнхоо өнгө төрх, стиль имижийг ялимгvй өөрчилж, vзэгч фэнvvддээ томоохон сюрприз барихын тулд ихэд хичээж ажилласан гэнэ. Vvний зэрэгцээ, саяхан урд хөршийг зорьж, нэлээд хэдэн шоу тоглолтод оролцоод иржээ. Дуучин Ч.Анугийн шинэ дvр төрх, стиль имиж, уран бvтээлийн өнгө аясыг мэдрvvлэх "New Brilliant" цомог хэдийд худалдаанд гарах талаар лавлахад "Юутай ч, фэнvvдийнхээ гарт хvргэхэд бэлэн болгосон. Гэхдээ худалдаанд гаргах гэж нэг их яарахгvй байгаа. Цаг нь болохоор бvх зvйлээ дэлгэнэ" хэмээн сонирхуулсан юм.

Харин тэрбээр шинэ цомгоо худалдаанд гаргахаас өмнө хэд хэдэн дуундаа клип хийлгэхээр зэхэж яваа гэнэ лээ. Дашрамд дурдахад, авьяаслаг дуучин маань хvvхэд багачуудад зориулсан сургалтын төвөө нээгээд удаагvй байгаа билээ. Дуу хөгжим, бvжиг гэх мэт урлагт сонирхолтой бяцхан фэнvvддээ мэдлэг олгохоор зорьсон тvvний хvсэл ийнхvv биелж. Vvгээр ч зогсохгvй, дуучин Ч.Ану "Хөөрхөн дэлхий" тоглоомын төвийнхөө хэд хэдэн салбарыг нээсэн юм байна

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.