Шинэхэн DVD-гээ ойрын хугацаанд гаргана

2009/03/21
Share |
Хүмүүс:
Шинэхэн DVD-гээ ойрын хугацаанд гаргана

Уран бvтээлийн нэгдvгээр нэгдэлд бvл нэмсэн "ТВ-коктейль" хамтлагийнхан нэвтрvvлгээ шинэчлээд удаагvй байгаа. Сонирхолтой хөтөлбөрvvд багтаасан хошин нэвтрvvлэгтээ олны танил уран бvтээлчдийг урьж, багахан хэмжээгээр "шоглоод" авдаг байсан дvрсгvй жvжигчид өдгөө сайн vйлсийн аян эхлvvлсэн билээ. Тэгвэл авьяаслаг залуус нэвтрvvлгээ өргөжvvлж, шинэ өнгө аястай болгосноо харуулж, шилдэг уран бvтээлээ дээжилсэн DVD гаргахаар ажиллаж байгаа юм байна. Энэ нь тэдний хоёр дахь бие даасан бvтээл болох юм. Иймээс өмнөх уран бvтээлээсээ тэс ондоо, өргөн цар хvрээ бvхий шинэлэг хөтөлбөрvvдээ нэгтгэн vзэгчдийн хvртээл болгохоор төлөвлөсөн "ТВ-коктейль" хамтлагийнхан ээлжит DVD-гээ ойрын хугацаанд гаргахаар яаравчилж яваа гэнэ. Жил гаруй хугацаанд зэхэж буй энэхvv бvтээл нь олныг гайхуулсан өвөрмөц зvйл болно гэдэгт тэд тун ч итгэлтэй байгаа юм билээ. Дашрамд сонирхуулахад, уран бvтээлийн нэгдvгээр нэгдлийн авьяаслаг залуус дахин шинэ кино хийхээр бэлтгэж эхэлсэн ажээ. Уг киноны гол дvрд тоглох охид, залуусыг урьдын адил сонгон шалгаруулалтаар авах тухайгаа ч зарласан гэдэг. Харин шинэ киноны хамтрагчдаа хэрхэн сонгож, кино зураг авалтаа хэдийд эхлvvлэхээ одоогоор нууцлаж байгаа гэнэ

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser СенгилеР¹ купить МескалиР½ В Ижевске снесут ларьки на 14 улицах MDMA в Майкопе ЛадушкиР½ купить Героин ОПТ ЗакладкР° соли купить Тель-Ави
IP:141.101.132.204  2018-09-07 12:24:25
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.