Кино бизнес үү, урлаг уу?

2009/03/21
Share |
Хүмүүс:
Кино бизнес үү, урлаг уу?

Үхэр жил кино урлагийнханд их л ээлтэй байх шиг. Тэр тусмаа уран сайхны киноныхонд. Даллага авахуулсан юм шиг л он гарсаар кинонууд ар араасаа хөвөрч Монголын хоёр гуравхан кино театрыг ёстой л киногоор бөмбөгдөж байна. Өнгөцхөн харахад Монголын кино урлаг ид хүчээ авч ёстой нөгөө оргил үе гэдэг дээрээ ирчихээд байна уу даа гэж бодмоор. Үнэхээр оргил үе дээрээ байгаа бол сайн хэрэг. Гэвч нэг л биш ээ. Хөгжих нь битгий хэл бүр дордож байгаа юм биш үү. Зөндөө олон кино гараад байхад энэ нөхөр чинь юугаа яриад байгаа юм бэ гэж зарим хүн эгдүүцэж магадгүй.

1960-аад оноос хойш алтан үеийнхний тоглосон киног амтархан үзэж бас ч гэж түүгээр хүмүүжиж ирсэн монголчуудад өнөөгийн шинэ кинонууд үнэхээр гологдож байна. Хэрвээ та үүнтэй санал нийлэхгүй байгаа бол өнөөдөр үзсэн киногоо хорин жилийн дараа дахин санах болов уу гээд бодоод үз. За хорь ч арай хол байна зүгээр л ганцхан жилийн дараа санах гээд оролдоорой. Гол дүрийн жүжигчид битгий хэл үйл явдлыг нь ч санахгүй гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна. Энэ бол одоогийн киноны чанар чансаа ямар байгааг харуулж байгаа хэрэг. Уг нь манай улс кино урлагаараа дэлхийд танигдсан байсан. Энэ тухай Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэн гуай “Үнэндээ Монголын кино урлаг дэлхийн кино урлагийн тавцанд гарсан байсан. Үүнийг ахмад үеийнхний уран бутээл гэрчилнэ. Жигжид гуайн “Ардын элч” киногоор Цэвэлсүрэн гуай Москвагийн олон улсын кинофестивалийн эмэгтэй хүний тэргүүн шагналыг нь авч байлаа. Доржпалам гуай Карлварийн киноны фестивалиас тусгай шагнал авч байлаа. Энэ мэтчилэн дэлхийн томоохон наадмуудад манай кинонууд олон том шагналыг авч байсан. Үүгээрээ Монгол гэдэг улс байдаг юм байна, тэр улс кинотой юм байна гэдгийг дэлхий нийтэд таниулж байсан” хэмээн ярьсан байдаг. Гэтэл одоогийн кинонууд юун дэлхийд танигдсан монгол киноны халаа болохдоо манатай.

1960-70-аад оныхныг одоогийнхтой харьцуулахад Алтан үеийнхний бүтээсэн бидний одоо хүртэл шимтэн үздэг 1960-70-аад оны “Сэрэлт”, “Зэрэг нэмэхийн өмнө”, “Нүгэл буян” гээд олон сайхан киног одоогийнхтой харьцуулаад үз. Өдөр шөнө шиг ялгаатай байгаа биздээ. Ядаж л тэр үеийн кинонууд насны хязгаар гэж байсангүй. Тийм ч учраас ижий ааваасаа аваагүй сургамжаа киноноос олж авдаг байсан. Гэтэл одоогийнх үр хүүхэдтэйгээ хамт үзэх нь битгий хэл дүүтэйгээ үзэхэд ч халуухан санагдана. Яагаад тэр вэ. Энэ асуултын хариуг хамтдаа хайя. Энэ бол нийгэмтэй холбоотой. Нимгэм нь ийм бузар булай явдлаар үүрчихсэн болохоор тэр л үйл явдлаа үзэгчид үзэх дуртай байгаа гэж хариулах хүн гарах байх. Харин би бол үүнийг хүмүүсийн хэрэгцээг ашигласан овжин хүний бизнес ухаан гэж тайлбарламаар байна.

Яагаад гэвэл кино гэдэг бол мөнгө олох хамгийн аятайхан боломж болчихоод байна шүү дээ. Тиймдээ ч өнөөдөр хэн дуртай хүн кино урлаг руу шүлсээ үсчүүлэн дайрч байгаа. Болсон болоогүй нэг юм хийчихсэн байхад телевизээр зад рекламдаж байгаад хэдэн төгрөг халааслачих юм чинь гэсэн бодол ч толгойд нь эргэлдэж байгааг үгүйсгэх аргагүй. Энэ их кино гээд гүйгээд байгаа хүмүүсийн дунд кино урлагийг үнэхээр хөгжүүлэхийн төлөө сэтгэл оюунаа зориулж байгаа нь хэд бол доо. Өөрөөр хэлбэл киноныхон маань Монголд онгойж байгаа киноны sax зээлийг өөртөө ашигтайгаар эргүүлэн хэдэн төгрөг халааслачих сонирхолтойгоор кино хийгээд байгаа юм биш үү гэсэн харын сэтгэл төрж буйг нуугаад яахав. Уг нь бол кино гэдэг урлаг. Урлагаа хэн дуртай нь мөнгө болгоод л идчихвэл тухайн урлаг түүхийн хуудаснаас арчигдана гэсэн үг биз дээ. Тэгээд ч ямар нэгэн юманд байгалийн шалгарал гэж нэг юм бий. Байгалийн энэ хатуу шалгарлыг одоогийн кинонуудын ганц нь ч давахгүй, харж л байгаарай.

Сэтгэл зүйн драм хэнд хэрэгтэй вэ?
Сүүлийн үед гарч байгаа кинонууд ихэвлэн амьдралыг бараан талаас нь харуулж байна. Түүнийгээ сэтгэл зүйн драм гэж тайлбарласан байна билээ. Уг нь монголчууд бид киноноос маш сайхан хүмүүжлийг олж авдаг. Тэр хэрээрээ нэгэн үеийнхэн маань тайван тогтуун хүн болон төлөвшсөн. “Биднийг хүүхэд байхад дээрэм тонуул, алаан хядаан гэдэг чинь гардаггүй байсан юм. Гэтэл сүүлийн үед асар их хэрэг төвөг гардаг болж. Бүр хүний санаанд оромгүй аймшигтай хэргүүд гарч байгаа. Энэ бол кинотой холбоотой. Манайхан муу юмыг даган дууриахдаа гарамгай улс. Тэр муу муухай зүйлийг чинь киноныхон өөрсдөө биеэрээ үзүүлээд байгаа юм” хэмээн ярьж байсан буурайтай олонтаа таарсан.

Сүүлийн үед дэлгэцээр гараад байгаа “Орхидос” кинон дээр гэхэд л эх хүнээс төрсөн эмэгтэй хүн жаахан охины гарыг төмрөөр хайрч байгааг маш тодоор харуулсан байх юм. Энэ муу үйлдэл муу хүмүүст ямар муугаар тусахыг кино бүтээгчид анзаараагүй гэж үү. Үүнийг үзсэн яргачин өөрөөсөө хүчин мөхөс нэгнийг ингэж шийтгэхийг үгүйсгэх аргагүй. Гэтэл “Тамирын охин” кинон дээр Жаргал охиныг эгч нь малын хашаанд хонуулж шийтгэдэг. Адилхан л шийтгэл гэхдээ уран сайхны талаасаа нь харах юм бол “Тамирын охин” киноных нь хамаагүй аятайхан байгаа биз дээ. Энэ бол сүүлийн үеийн кино одоогийн кино хоёрын эрс тэс ялгааг харуулсан ганцхан жишээ. Энэ мэтчлэн жишээг зүйрлэвэл олон. Ер нь муу хүнд дэлгэцээр ингэж муу зүйл заах шаардлага байхгүй юм биш үү.

Үзэгчдийн хүсэн хүлээсэн кино гарч байна уу?
Энэ асуултын хариуг олоход бас л адармаатай. Сүүлийн үед гарч байгаа кинонуудыг хүмүүс үзэхгүй биш үзээд байгаа юм. Энэ нь реклам сурталчилгаатай шууд холбоотой. Муу юмыг сайн рекламд гэж үг байдаг болохоор тэр байх л даа. Бараг л шөнө зүүдэнд ортол нь олон удаа рекламдаж байгаа юм чинь. Бас болоогүй ээ өөрийн талын хэдэн хүнээр “Үнэхээр сайхан кино байна. Заавал ирж үзээрэй” гээд хэлүүлчихнэ. Тэр олон хүнээр тархиа угаалгасан ард түмэн маань үнэхээр сайхан кино гэнээ гэсэн хуурмаг рекламад нь итгэчихээд театрыг зорино. Харамсалтай нь өөрийн нүдээр үзээд “За яахав дээ” гэсэн үнэлгээ л өгнө үү гэхээс ёстой гоё кино байна гэж бараг л хэлдэггүй. Бараг л гэж дээ миний уулзсан хүн бүхэн сайхан кино байна гэсэн үнэлгээг лав өгөөгүй. Тэгэхээр үзэгчдийн үнэхээр хүсэн хүлээсэн кино гарч чадаж байна уу, үгүй юу гэдэг нь ойлгомжтой харагдаж байгаа байх.

Сэтгэлд үлдсэн хамгийн сүүлийн кино
Миний мэдэхээр хамгийн сүүлд “Харуул занги”, “Энэ хүүхнүүд үү” зэрэг киноноос хойш сэтгэлд үлдэхээр сайхан кино гараагүй юм шиг. Өө тийм “Тань руу нүүж явна”, “Би чамд хайртай” хоёрыг бас нэрлэж болох юм байна. Тэднээс дахиад цаашилвал үнэндээ санаанд орох кино алга л байна даа.

Хэвшил
Манай телевизийнхэнд киноны талаар нэгэн бичигдээгүй хууль үйлчилдэг. Энэ нь ямар ч баяр ёслолоор тогтсон хэдэн киногоо үзүүлдэг хэвшил. Өөрөөр хэлбэл наадмаар “Гарьд магнай”, “Тод магнай”, ‘Цэц магнай”-г, цагаан сараар “Мандухай цэцэн хатан”, “Цогт тайж” хоёрыг, харин сурагчдын амралтаар “Би чамд хайртай”-гаа гаргадаг. Үзэгчид маань одоо ч эдгээр киногоо үзээд уйддаггүй болохоор тэр л дээ. Яг тэдэн шиг хэд үзээд уйдахгүй кино одоо үед ч хийгдэх байх гэж хүлээж сууя даа

УБ таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser êàê êóïèòü àìôåòàìèí çàêëàäêàìè купить Твёрдый ГолицынР¾ положенР¸Ðµ о гукон мвд купить кодеин ТырныауР· Купить закладкР¸ лирика в ТрехгорР½Ð¾Ð¼ ki 555 biz купить Спайс Сельцо купить Ганджа ЗеленодР¾Ð»ÑŒÑÐº состав фена порошок êàê çàêàçàòü çàêëàäêó ÷åðåç òîð ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ самара закладкР¸ купить Спиды Бодайбо купить Героин Щёлково купить АмфетамР¸Ð½ Суворов дафи драгс Купить Шишки в Новая Ладога по ÐºÐ¾Ð½Ñ‚Ñ€Ð¾Ð»Ñ Ž за наркообР¾Ñ€Ð¾Ñ‚Ð¾Ð¼ закладкР¸ купить киев êàê ïåðåíåñòè çàêëàäêè â òîð áðàóçåð ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в АлексанР´Ñ€Ð¾Ð²ÑÐºÐµ купить Спиды Алексин Ð·Ð»Ð°Ñ‚Ð¾ÑƒÑÑ ‚ трава в каких аптеках можно купить трамадоР» без рецепта рецепт Ð´ÐµÐ·Ð¾Ð¼Ð¾Ñ€Ñ „ин дозировРºÐ° кокаина опиум как сделать Купить соль в Тулуне ôîðóì ñïàéñ çàêëàäêà купить кодеин Вышний Волочёк Купить Шишки в СосенскР¸Ð¹ волгогрР°Ð´ марихуаР½Ð° купить Ð›ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ðµ Миксы Ижевск марки гашиша закладкР¸ шишек киев Купить закладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Покрове Можно ли Ð¾Ñ‚Ñ€Ð°Ð²Ð¸Ñ‚Ñ ŒÑÑ кальяноР¼
IP:5.101.217.208  2018-01-08 07:02:08
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.