"Айвенхоу Майнз"-ын эзэн, хар тамхины наймаачин Роберт Фрийдланд ба тvvний хамсаатан

2009/03/21
Share |
Хүмүүс:

Дк.Александр вон Палешке "Бид дэлхий дахины хэмжээнд Ази, Африк эсвэл АНУ-д тvvхий эдийн ангуучлагч Баррик Гоулд (Barrick Gold) фирмийн тухай болон Хөлсний фирмийн эзэн байсан Уурхайн-Барон /ноён / (Heritage Oil) Тони Букингхамын талаар дэлгэрэнгvй өгvvлсэн билээ. Бид энэ салбар дахь дэлхий дахинд бусад тоглогчийг мөн орхихыг хvсэхгvй байна. Тэдний ашгийн төлөө шунал байгаль орчинд vргэлж асар их хор хохирол vлдээдэг, нутгийн ард тvмэнд өөрсдийнх нь тvvхий эдийн баялгаас ямар ч ашиг өгдөггvй юм. Vvгээрээ хамгийн алдартай хувь хvн бол "Токсис Боб" нэрээр танигдсан Роберт Фрийдланд" гэж бичжээ.

АНУ-Д СУРАЛЦАЖ БАЙСАН VЕ
Роберт Фрийдланд нь Чикаго хотоос гаралтай. Дунд сургууль төгссөний дараа АНУ-ын Холбооны муж улс Майнед Баувдойны (Bowdoin ) коллежид оюутан болсноор наймаачин болох гараагаа эргэж буцалтгvйгээр эхэлжээ. Тэр хар тамхины наймаа ч "LSD" төрлөөр хийж, тvvний наймааны талбар оюутны дотуур байр. Нэг л өдөр эрvvгийн ажилтнуудад баригдан сургуулиас хөөгдсөн. Цаашдын адал явдалт амьдралын зам тvvнийг хипичvvдийн нийтийн байр руу хөтөлжээ. Элсэнд ямар нэг юм гялалзаж байсан нь "Алт" тэр тэвчихэд бэрх хипичvvдийн амьдралын оронд тэвчиж болох Уурхайн барон (ноён) -ы vйл хэргийг эрхлэхээр шийдвэрлэв. Алтны уурхайнуудыг дараалан худалдаж авчээ. Vvнд Холбооны муж улс Колорадо дахь Алтны уурхайгаас онцгой олз олсныг нь дурьдаж болно.

СУММИТВИЛЛЕ / SUMMITVILLE/ - УУРХАЙ
1870 онд анх энэ уурхай ашиглалтад орсон ч хайгуулын ажил vр дvнгvй байсан учраас орхигдсон байжээ. Фрийдлаңд тvvний фирм Галактик-Ресоугсес ( Galactic-Resources) уг уурхайгаас байгаль орчинд асар хортой, аюултай "Heap Leaching Prozess" аргаар алтны хайгуулхийн дахиад өндөр ашиг олсон. Чулуулгийг vелvvлж давхарлан тавиад цианид агуулсан шингэнээр алтыг салгахын тулд шvршин угаадаг. Цианид агуулсан шингэнээрээ цөөрөмд барьжээ. Нэг хэсэг нь хөрсний ус руу шууд орсныг соруулж авдаг байв. Энэ нь зөвхөн нэг хэсэг хугацаанд зөв арга байсан нь ойлгомжтой. Цөөрөм дvvрэн хальж урссанаас нэг хэсэг нь ойролцоохи горхи руу хожим аймшгийн сvйдтэй vр дагаварт хvргэсэн. Ашиг олз арвинтай найман жилийн дараа 1992 онд Уурхай нь баригдсан. Фрийдланд өөрийн орлогыг олсон, бvгд есөн тонн алт, есөн тонн мөнгө. АНУ-д тэр том амжилтын тvvхээ тэмдэглэсэн: "Би яаж алтны хайгуулыг ашигтай хийх вэ?" гэдгийг нь тvvгээр яриулахыг хvмvvс хvсч байсан. 1992 он хvртэл ийм байлаа.

СУММИТВИЛЛЕ / SUMMITVILLE/ - ГАЙ ГАЙШИГ
1992 онд, утсаар өгсөн нэргvй мэдээллийн дагуу, Колорадод төрийн байгууллагуудын анхаарлыг байгаль орчны аймшигт сvйрэл татсан. Хэн Дунайн хажуу голд цианид агуулсан шингэн нэвтрэн орсноос загас их хэмжээгээр устсан тухай хэдэн жилийн өмнөх Румынд болсон гай зовлонг санаж байна, тэр энд юун тухай яригдаж байгааг мэднэ. Хvн ингэж бодож болох юм, ашиг орлогынхоо хэсгийг байгаль орчинд учруулсан хор хохирлыг арилгахад зарцуулна гэж. Нөхөр Фрийдландын толгойд энэ бодол таарахгvй. Учир нь Уурхайн эрхлэгч фирм Галактик-Ресоугсес ( Galactic-Resources) дарга нь байгаад дампуурсан. Фрийдланд Төрийн албан хаагчидтай уулзсаныхаа дараа Галактик-Ресоугсес ( Galactic-Resources) фирмийн даргын албан тушаалаас "Улс, чи ав" гэдэг урианы дагуу хурдан огцорсон. 150 сая доллар орчмоор vнэлэгдсэн сэргээн засах ажлыг улсад vvрvvлсэн. Салопп хэлэхдээ, "Ашиг олсон vеийг нь хувьчилсан байсан мөртлөө байгаль орчны хор хохирлыг нийгмийнх болгосон. Ноён Фрийд¬ланд эхлээд тvvний эсрэг нээсэн хэргээр, минутад 11 кубметр хортой шингэн, асар их сэргээн засах ажил бvгдэд инээдтэй гэмээр 30 сая ам.долларын төлбөр төлөх ёстой болсноор л хувь төдий оролцсон нэртэй. Фрийдланд өөрөө эхлээд Канад дараа нь Сингапур улс руу оргон зугтсан.

ӨНӨӨДӨР АНУ-Д МАРГААШ БVХ ДЭЛХИЙД
1994 онд "Амжилт"-аас зоригжсон Фрийдланд очир эрдэнэ /алмаз/ хайхаар Намиб улсад очсон. Тэнд бас бидний олон удаа өгvvлж байсан Тони Букингхам ажиллаж байв. 1996 онд л Фрийдланд Букингхамтай, Букингхамын Хөлсний фирм Сандлайне (Sandline)-ний дарга Михаел Грунбергийн зуучилснаар анх танилцсан. Грунберг мөн Герман улсад Шпийгел сэтгvvл уншигчдын танил. Энэ сэтгvvл тvvнд 2004 оны тавдугаар сард Хөлсний фирмийнхээ талаар хоосон vлгэрийн ярилцлага өгч өргөтгөхийг оролдох боломж олгосон. Фрийдланд Мавритани гаралтай, очир эрдэнийн худалдаачин байсан Реимонд Баулл гэгчтэй уулзсан. Энэ хоёр хэсэг хугацаагаар хамтарч ажиллажээ. Гэхдээ тэрбээр Канад улсад нэгэн уурхайг нээснээр ирсэн ба Баулл тэр хоёр эхлээд хуурамч аргаар энэхvv очир эрдэнийн уурхай "Даймонд Фийлдс" хэмээн хvлээн авсан, жинхэнэдээ энэ нь дэлхийн никелийн томоохон ордын нэг байсан юм.

НЭЭХ,ЗАРАХ
Баулл, Фрийдланд хоёр алгаа ташиж байв. Уурхай хожим нэг жилийн дараа дэлхийн хамгийн том никел vйлдвэрлэгчид, INCO, зарагдсан. Vнэ нь 4,3 миллиард канад доллар, Фрийдланд, Баулл нар тус бvрд нь хайгуул, судалгааны фирмийн хувьцааны 13 хувь байсан, энэ нь тус бvрт нь 500 сая бэлнээр оногдоно гэсэн vг юм. Иймд АНУ-ын Засгийн газар Суммитвилле / Summitville/ гай гамшгийн зардлын хэсгийг энэ их ашгаас авахын тулд Фрийдландын Канад дахь дансыг хураахыг оролдсон боловч бvтэлгvй болсон. Учир нь Фрийдландын дуудсан Каналын шvvх, vvнийг Америкийн дотоод иргэний эрхийн зарга гэж vзсэн, АНУ Фрийдландын эсрэг олон улсын шvvхийн тогтоолыг гаргаж чадаагvй. Ингээд Фрийдланд дахиад мөнгө барьж авахаар дэлхий даяар хаана дуусашгvй нөөц байна тийшээ явсан нь Африк.

ТVVХИЙ ЭДИЙН ДЭЭРЭМ ТОНУУЛ
Фрийдланд, Тони Букингхам нар Уурхайн фирм "Даймент Воркс" гээчийг байгуулав. Өмнө нь байсан "Царсон Голд" гээчийг хаана, хайгуул ичгvvргvй хямд авч болохоор байна тэнд өөрөөр хэлбэл хаана иргэний дайн шуурч байна, мөнгөний оронд Засгийн газарт "туслахын тулд" Хөлсний фирм санал болгож чадах тэнд: Анголд, Сийра Леонед. Мөнгийг дотоод бvтцээ сайжруулахад зориулан зарцуулахад бус харин дайн явуулахад Хvмvvс Дайны бараа материал авахад зориулж өгөн Сийра Леонед очир эрдэнэ, хөнгөн цагааны хvдэр, тэнд мөн олон улсын зартай Мэхлэгч Ракеш Саксена оролцсон, Анголд газрын тос мөн очир эрдэнэ. Хөлсний хvмvvс нь ихэнхдээ Өмнөд Африкийн арьсны өнгөөр ялгаварлагчдын цэргvvдээс гаралтай, Өмнөд Африкийн Хөлсний Executive Outcomes фирмээс хөлсөөр дайчлагдсан байдаг. Vvнд 44 дvгээр Шvхрийн бригад, 32 дугаар Бухын баталион, Тагнуулын - баг гэх мэтийн адил Террор - алан хядах багийн гишvvн байсан хvмvvс юм. Харин хаана дан диктатур ноёрхож, байгаль орчны хамгаалал огт байхгvй эсвэл бvр дор vvрэгтэй байна тэнд Фрийдланд ба тvvний Айвенхоу фирм ард тvмний эсэргvvцэлтэй тулгарах шаардлагагvй тэнд тэр дуртай хөрөнгө оруулдаг. Жишээлбэл Бирмад Хунттай тэр маш сайн харилцаатай ярилцах ёстой, тvvнд Бирмийн Indegenous төв сав, хоолойд зэс, алт ухаж гаргахад ямар ч саад хийхгvй. 1996 онд Фрийдланд Тасмани-д очсон боловч тэр дор нь ногоонтнуудыг төлөвлөгөөнд нь дуудсан.

ГУАЯАНА: ФРИЙДЛАНДАД АЛТ-АЗ ЖАРГАЛ, БАЙГАЛЬ ДЭЛХИЙД ЦИАНИД-ЭМГЭНЭЛ
АНУ-д тvvхий эд ухаж авсантай холбоотойгоор гарсан хамгийн том байгаль орчинд учирсан аюул сvйрэл Суммитвилле /Summitville/ - гай гамшгийн дараахан Фрийдланд энэ удаа Латин Америкад Гуаяана-д очсон. Тэнд ДэлЯийн банк Засгийн газрыг уурхайнуудаа авахыг зөвлөн дарамталж байсан. Засгийн газар эцсийн эцэст хvчинд автсан бөгөөд ингэж Роберт Фрийдланд Голд стар /Gold Star/ фирмтэй ирж алтны хайгуул хийсэн. Gold Star Omai - уурхайд мөн л нөгөөх өндөр ашигтай, өндөр хор аюултай "Heap Leaching" -ийн аргаараа алт аван ашгаа авсан: цианид агуулсан шингэнтэй. 1995 онд Omai - уурхайд, уурхайн vйл ажиллагаа гай гамшгаар дууссан. Энэ удаа мөн л цианид Essequibo голд, 4 сая литр цианид агуулсан муу ус байсан. Загас, матарт энэ нь ер сайнгvй л байж таараа. Фрийдланд мэдээж аль хэдийнэ алга болоод өгсөн. Энд АНУ-аас өөр нь Gold Star фирм ямар ч хохирлын нөхөн төлбөр төлөхгvй. Гурав дахь ертөнцөд байгаль орчныг хамгаалах хууль дутмаг байгаагаас гадныхан хөрөнгө оруулахад боломжийн байсан.

РОБЕРТ ФРИЙДЛАНД ЧИНГИС ХААНЫ НУТАГТ
Энэ зуур тэр Монгол Улсад идэвхтэй ажиллаж зэс ухаж авахыг хvсч байна. Говьд экологийн маш сонин газарт. Гэвч энэ нь ард тvмний асар том эсэргvvцэлтэй тулгараад байна. Учир нь байгаль орчинд хор хохирол учрахаас болгоомжилж. Мөн Оюу толгой монголын ард тvмэнд бус зөвхөн Роберт Фрийдланд ба тvvний фирм "Айвенхоу Майнз"-д ашигтай харагдаж байгаагаас юм. Эхлээд тэр Засгийн газрын 50 сая долларын өрийн бичгийг худалдан авсан. Дараа нь жижиг бэлэг сэлт өгснөөр нөхөрлөл тогтоосон. Өрийн бичиг нь ЗХУ гэж байх vеийн он cap өдрийнх. Монголын засгийн газар талархсанаа илэрхийлсэн. Хэдийгээр Оюу толгойд тvvхий эдийн нөөц / алт, зэс/ 60 миллиард доллараар vнэлэгдэж, Хөрөнгө оруулалтын зардал зөвхөн нэг миллиард болж байгаа, Фрийдланд болон тvvний Айвенхоу гурван жил татвараас бvрэн чөлөөлөгдөнө, хожим зөвхөн хэрэв тvvхий эдийн vнэ тодорхой нэг vе давсан нөхцөлд л хувь хvртээхээр. Хөрөнгө оруулагчид vvнээс өөр сайхан юм гэж хаа байх вэ!

Монголын ард тvмэн vvнийг мэдээж эрс өөрөөр харсан. 2006 оны эхэнд байгаль орчинд хор хохирол учрах, мөн Оюу толгой монголын ард тvмэнд бус зөвхөн Роберт Фрийдланд ба тvvний фирм Айвенхоуд ашигтай харагдаж байгаагаас ард тvмний асар том эсэргvvцлийн цуглаан болсон. 2006 оны дөрөвдvгээр сарын 18 -нд иргэний төрөл бvрийн хөдөлгөөнvvдийн 12000 орчим дэмжигчид Засгийн газрын байрны өмнө жагсч Засгийн газар, Ерөнхийлөгч, Парламентыг огцрохыг шаардсан. Нижигнэсэн алга ташилтын доор Роберт Фрийдланд, Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр, Ерөнхий сайд Миеэгомбын Энхболд, Улсын Их Хурлын дарга Цэндийн Нямдорж нарыг дvрсэлсэн цаасан хvvхэлдэйнvvдийг шатаасан. Жагсаалын илтгэгч Фрийдланд бөгөөд тvvний фирм Айвенхоу-г улсыг ашиг хуваахад оролцуулахгvйгээр улсын тvvхий эдийг мөлжихийг хvсч байна гэж буруушааж байсан. Тэд Фрийдландыг улс орныг орхин гарахыг шаардсан. Монгол бол Бирм биш. Vvнийг Ноён Фрийдланд ямар ч байсан ойлгосон байх ёстой

Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.