П.Очирбат хуурамч ерөнхийлөгч байжээ

2009/03/23
Share |
Хүмүүс:
П.Очирбат хуурамч ерөнхийлөгч байжээ

АН энэ жилийн сонгуулиар “Ардчилсан Ерөнхийлөгчтэй болцгооё” гэж уриалах нь бараг тодорхой болоод байна. Монголд Ардчилал ялсан хорин жилийн хугацаанд нэг л удаа АН-аас нэр дэвшигч ерөнхийлөгч болж байсан түүх бий. Харин тэдний хувьд сүүлийн өдрүүдэд П.Очирбат ерөнхийлөгчийгөө ардчилсан ерөнхийөгч биш байсан гэсэн үг унагах боллоо. УИХ-ын гишүүн Л.Гүндалай л гэхэд “П.Очирбат бол хуурамч ерөнхийлөгч” гэж хэлж байх юм. Нөгөө нэг нь ардчилалын хорин жилийн түүхэнд дандаа коммунист ерөнхийлөгчидтэй байгаа гэж мэлзэх нь ч дуулдана. Уулын буга хараад унасан морио мартав гэгчээр цагтаа АН-ын нэрийн өмнөөс өрсөлдөж, олны саналыг авч байсан хүнийг өнөөдөр нас дараад ирэхийн цагт ингэж хэлж байгаа нь монгол жудагт үнэхээр нийцэмгүй. АН-ын зарим нөхөд энэ хүнийг ингэж үнэлдэг ч ард түмэн түүнийг “Хээгүй Ерөнхийлөгч” гэж хүндэлдэг хэвээрээ байгаа

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.