Шvхэр задраагvйгээс 30 настай залуу амиа алджээ

2009/03/23
Share |
Хүмүүс:
Шvхэр задраагvйгээс 30 настай залуу амиа алджээ

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, тэргvvн комиссар Ц.Амгаланбаяр, дэд дарга комиссар Д.Намсрай нар өчигдөр 10.20 цагт гарсан эмгэнэлт ослын талаар 16.00 цагт сэтгvvлчдэд мэдээлэл хийлээ.
Тэргvvн комиссар Ц.Амгаланбаярын мэдээлснээр нийслэлээс баруун урд зvгт байрлах Өлзийт хороололд Онцгой байдлын ерөнхий газрынхны дасгал сургуулилт хийдэг шvхрийн талбай байдаг аж. Шvхэрчид хавар, намрын төлөвлөгөөт сургуулилтаа дээрх талбайд хийдэг бөгөөд хуваарь ёсоор өнөө өглөө 09.35 цагт дээрх vйл ажиллагаа эхэлжээ. Тодруулбал, Аврах тусгай ангийнхан нисдэг тэрэгнээс шvхрээр бууж эхэлсэн юм байна.
Тэргvvн комиссарын мэдэгдсэнээр шvхэрчдийг буулгахын өмнө нисдэг тэргээр дөрвөн удаа эргэлт хийж, салхины хурдыг тогтоосон. Тухайн vед газарт салхины хурд 3-5 метр секунд байсан. Салхины хурд дээд тал нь 11 метр секунд байхад шvхрээр буухыг зөвшөөрдөг аж. Тиймээс эхний шvхэрчдийг буулгажээ. Нисдэг тэргэнд нийт 28 аврагч сууж явснаас долоо нь шинэ хvмvvс. Vлдсэн 21 аврагч дадлага туршлагатай, тэднийг шадар дэслэгч цолтой Г.Норовсамбуу ахалж явсан бөгөөд бусдаасаа хамгийн сvvлд буулт хийсэн юм байна. Гэвч буулт хийх vед шvхэр нь задраагvйгээс 1200 метрийн өндрөөс газар руу буух явцад амиа алджээ. Энэ талаар бид тэргvvн комиссар ц.Амгаланбаяр, комиссар Д.Намсрай нараас тодрууллаа.

-Шvхрийг нь аль улсад vйлдвэрлэсэн юм бэ. Аюулгvй байдал талаасаа хэр найдвартай эд байв. Удаан хугацаанд хэрэглэсэн шvхэр байв уу эсвэл?
Ц.Амгаланбаяр: НVБ-аас тусламж болгож 2008 онд Онцгой байдлын ерөнхий газарт бэлэглэсэн шvхэр. Герман улсад vйлдвэрлэсэн. Гурван удаагийн дадлага хийсэн шvхэр байсан.

Талийгаач хэдэн настай хvн байв. Шvхрээр хэр олон удаа буусан юм бол?
Норовсамбуу маань 30 настай байсан. Эхнэр, хоёр хvvхдийнхээ хамт амьдардаг байсан юм. Гал тvймэртэй тэмцэх албанд 2001 онд ажилд орж, хөдөлмөрийнхөө гарааг эхэлж байсан. Улмаар агаарын десантын бvлгийн дарга, Ой хээрийн тvймэртэй тэмцэх бvлгийн дарга гээд хариуцлагатай ажлыг хашиж ирсэн, манай тэргvvний хvмvvс нэг байлаа. Нийтдээ 128 удаа шvхрээр буулт хийсэн. Vvнээс 16-д нь ой хээрийн тvймрийг унтраах даалгавар аван нисдэг тэрэгнээс шvхрээр бууж байсан.

Шvхрээр буухаас хэдэн цагийн өмнө эмчийн vзлэгт хамруулсан байсан бэ. Гэнэт агаарт гараад бие нь эвгvйрхэж, шvхрээ задалж чадаагvй юм биш байгаа?
Сургуулилтад гаргахаас хоёр өмнө бvх хvмvvсээ эмчид vзvvлсэн. Төрийн тусгай хамгаалалтын албаны эмнэлэгт. Бvгд эрvvл мэндийн vзлэгт ороод тэнцсэн. Мөн нисдэг тэргэнд суухаас өмнө хvн бvрийг нэг бvрчлэн эмч vзсэн. Бие бялдрын ямар нэг өөрчлөлтгvй байсан.

Яагаад хамгийн сvvлд шvхрээр буусан юм бол?
Багийн ахлагч учраас хамгийн сvvлд буусан хэрэг л дээ.

Хэдэн метрийн өндрөөс шvхрийг буух ёстой байдаг юм бэ. 1200 метрийн өндрөөс буух явцад амиа алдсан гэж мэдээлсэн. Хэтэрхий өндөр гэсэн vг vv?
Шvхрийн аюулгvй байдлын зөвшөөрсөн өндрийн хэмжээ 900-1200 метр. Шvхрийн буултыг журмынх нь дагуу хийсэн гэж байгаа. Гагцхvv талийгаачийн маань шvхэр л задраагvй байгаа юм.

Задлахыг оролдсон шинж тэмдэг бий юу?
Болсон хэргийн талаар цагдаа хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн. Холбогдох бvх газрынхан хэргийн газарт vзлэг, бvртгэл хийж байна. Хэрэг явдал чухам юунаас болов гэдэг эцсийн дvгнэлт шалгалтын дараа л тодорхой болох учиртай. Одоогоор дvгнэлт хийх боломжгvй.

Ар гэрийнхэнд мэдээж мэдэгдсэн биз дээ. Та бvхэн ар гэрийнд тусалж байгаа юу?
Хэрэг явдал болсны дараахан ар гэрийнхэнтэй нь уулзсан, туслах ажил эхэлчихсэн байгаа

Ардын эрх

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.