Ерөнхийлөгчийн сонгуульд олимпийн аваргыг булаацалдсан улстөрчид нэр хvндийг нь золионд гаргаж байна

2009/03/24
Share |
Ерөнхийлөгчийн сонгуульд олимпийн аваргыг булаацалдсан улстөрчид нэр хvндийг нь золионд гаргаж байна

Монголчуудын хvсэн хvлээсэн Олимпийн аваргын алтан медалийг эр бяраа гайхуулан бахархалтайгаар авчирсан Н. Тvвшинбаярыг ард тvмэн мэхийн хvндэтгэж хөл нь газар хvрэхгvй баярлацгаасан. Улс төрчид ч "өмчирхөж" дал мөрийг нь алгадаж наалдаж байсан цаг саяхан. Vнэндээ тэр л дvр зургаас vvдэж олон нийт олимпийн аваргаа улс төрчдөөс хол байгаасай, занг нь эвдчихвий гэж болгоомжилж байсан. Мань хvн ч эцэг эхээс авсан хvмvvжил, даруулгаа харуулж тийм ч амар хий алдаагvй.

Харин саяхны нэгэн өдөр аваргыг согтуу жолоо барьж, саатуулж шалгасан төрийн цагдаад халдсан гэх жигтэй мэдээ тархав. Шинэ оны босгон дээр АНУ-г зорьж хагалгаанд орсон аварга одоо ч хөлөндөө бэхэлгээтэй яваа. Биеэ бодсон ч цагдаад гар хvрч, танхайрна гэдэг санаанд багтамгvй. Тэгээд ч тун удахгvй ахин Америкт очиж эмчилгээгээ vргэлжлvvлэх гэж байгаа аваргын талаар ийм цуу яриа дэгдсэнийг нарийн нягталбал vvний ард учир шалтгаан бий аж. Учир юу гэвээс ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирж Олимпийн аваргыг өвөр зуураа булаацалдаж эхэлжээ. Ёстой л "Бадарчингийн явсан газар балагтай, батгана суусан газар өттэй" гэгчээр улс төрчдийн саймшрал аваргыг ийн олон тvмний өмнө эвгvй байдалд оруулаад байна. Хэдийгээр ЗЦГ-аас болсон явдлын талаар эрс няцаасан ч "муу нэрийг хусавч арилахгvй" гэгчээр аваргын нэр хvндэд сэв суулгалаа. Сонгуулийн сурталчилгаанд Монгол орны өнцөг булан бvрт аваргыг туг дарцаг болгон PR хийх гэсэн хар балагтай улс төрчдөөс болж Тvвшинбаяр аваргын маань нэр хvнд Монголд төдийгvй дэлхийд тавтиргvй ааш авиртай гэж vзэхээр болгож байгаа нь харамсалтай.

Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Jpenxvud , http://serbocycda.emeineseite. de/blog/weight-watchers-treffe n-kostenlos.html weight_watchers_treffen_kosten los, http://presratatu.emeineseite. de/blog/ich-will-dich-kennenle rnen.html ich_will_dich_kennenlernen, http://serbocycda.emeineseite. de/blog/tuttlingen-singles.htm l tuttlingen_singles,
IP:146.185.202.96  2018-12-14 07:46:52
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.