Оюутнууд сандралдан багш нар гэдийж эхэлжээ

2009/03/24
Share |
Хүмүүс:
Оюутнууд сандралдан багш нар гэдийж эхэлжээ

Монголын боловсролын тогтолцоо зөв байна уу, буруу байна уу хэлэхэд хэцүү болжээ. Их дээд сургуулиудын анги дэвших шалгалт дөхсөн биш жилийн турш тайван явсан оюутан сурагчид сандралд орж байна. Энэ хэрээр багш нар нь ч дүнгээр нь боон зарим нь бүр өөрийн ашиг сонирхолын үүднээс оюутнуудад дарамт болж эхэлжээ.Сүүлийн үед улаанбаатар дээд сургуулийн талаар бидэнд байнга санал гомдол ирж учир явдлыг тодруулж өгөөч гэсэн хүсэлт ирэх болсон. Учир нь тус дээд сургуулийн менежментийн тэнхмийн багш энхтуяагэрэл нь бизнесийн хэллэгээр маш өндөр түвшинд бичигдсэн номыг 4 ангийн 75 хүүхэд тус бүрд 10-14 хуудас орчуулж ир. Орчуулсан тохиолдолд дипломны чинь 50 хувийг хийсэн гэж үзнэ гэж хэлжээ. Хэрвээ үнэхээр сурагчдынхаа мэдлэгийг дээшлүүлье гэсэн сэтгэлээр тийм даалгавар өгсөн бол хүүхэд бүрд адил хуудас өгөөд орчуулж ирснийх нь дараа хамтран ярилцаж дүгнэлт хийх журмаар хичээлээ явуулж болох байсан.

Гэтэл Энхтуяагэрэл багш арай өөр зүйл бодсон бололтой гэнэ. Ямартай ч оюутнуудын ихэнх нь орчуулгаа өгчихсөн. Энэ орчуулгыг хийлгэхийн тулд оюутан тус бүрээс 70 мянган төгрөг гарсан. Хэрвээ яг номын хэллэгээр нь орчуулуулсан бол орчуулгын товчоо хүртэл их хүнд хэллэгтэй гээд нэг хүүхдээс 250 мянган төг авна гэсэн байна. Мэдээж багш хүний жаргал бол өөрийн шавь нь эрдэм чадалтай, нийгэмд хэрэгтэй хүн болох явдал байх. Тиймээс бид ер нь улаабаатар дээд сургуулийн менежментийн тэнхимийн сургалт ямар байдалтай явагддаг талаар, оюутнуудад орчуулгын ажлыг ямар хэмжээнд өгдөг талаар тодруулсан юмаа.ер нь сүүлийн үед сурагчид нь ч юм сурахын төлөө биш багш нар нь ч сургахын төлөө биш нэг тийм бүх л асуудал үлгэн салган байдалтай болчихож.   Мөн зарим хүмүүс диплом л авч байвал мэдлэг чадвар нь хамаагүй гэж үзэх хандлагатай болжээ. Тиймээс допломны худалдаа ч сүүлийн үед цэцэглэж байгаа. ер нь манай боловсолын тогтолцоо аль тийшээгээ хөгжөөд байна вэ, нийгэмд дипломтой хүн хэрэгтэй юу мэдлэг чадвартай нь хэрэгтэй юу бодох л асуудал

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.