Багшаа, би "С" биш, "А" авмаар байна

2009/03/25
Share |
Хүмүүс:
Багшаа, би

Оюуны ядуурал
2006 онд www.youtube.com дээр “20 доллар бол Монголын бага ангийн нэг хүүхдийн жилийн сурах бичгийн үнэ” гэсэн промоушн видео тавигдаж, гадаадад сурч, ажиллаж амьдарч буй Монголдоо элэгтэй залуучуудыг сэтгэл санаагаар нэгтгэж байсан үе саяхан. Та дахиад нэг үзэхийг хүсвэл энд дарж үзнэ үү.

/промоушн видео - http://www.youtube.com/watch?v=sdxhOfIaimg/

Монголын бага ангийн хүүхдүүдэд ном сурах бичиг ямар их дутагдалтай байдгийг та эндээс ойлгох байх. Идэх хоол, хүнсний мөнгө дутмаг, өлмөн зөлмөн хорвоогийн өдөр хоногийг өнгөрөөж байгаа хүмүүс 2003 оны байдлаар Монголын нийт хүн амын гуравны нэгийг эзэлж байсан байна. Одоо ч энэ тоо нэг их өөрчлөгдөөгүй байх. Хоол хүнсний дутагдалтай амьдарч буй хүмүүс үр хүүхдүүдийнхээ гэдсийг бодохоос, толгойг нь цэнэглэе гэж бодсон ч үнэхээр сачий нь хүрэхгүй л явж байгаа байх. Гэтэл ходоод гэдсэндэх хоол хүнсний гачигдалтай хүнээс  илүүтэйгээр оюуны хомсдол биш мэдлэгийн хомсдолтой хүн Монголын нийгэмд олширвол Монгол маань л хөөрхий ....

Монголын бага сургуульд ашиглагдаж байгаа бүх номнуудыг портэйбл маягаар интернет-д байрлуулж, хэрэгтэй номын хуудсуудыг тухайн хичээл дээр нь номын гачигдалтай хүүхдүүдэд тарааж өгдөг иймэрхүү тогтолцоогоор номгүй хүүхдүүдийн номыг шийдвэл яасан юм бэ. Айргийг уухад аяганы сайханд биш, амтанд нь гол учир нь байдаг биз дээ ....

Боловсролын систем
2008 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн ямар ПР хийсэн юм бүү мэд уран зохиолын хичээлийг боловсролын системээс хаслаа гээд яруу найрагч, сэтгүүлч Ц.Хулангийн нийтлэл нэг вебсайт дээр тавигдаж байсныг санаж байна. Үгүй ядахдаа, залуучууд хайрын захиагаа бичихдээ ашигладаг хэдэн шүлгүүд, Монголын утга уянгын түүхт зохиолууд, үндэсний үзэл санааг төлөвшүүлдэг хэдэн романуудыг нь хасаад хаячихаагүй л байх даа, эрхэм түшээд маань ...

Монголын боловсролын систем 1990 оноос хойш хамгийн их будилсан, эргэж буцсан шинэчлэлтүүд, самралтуудтай байлаа. Хамгийн ойрхон жишээ бол та Монголын вебсайтууд дээрх нийтлэл, комментуудаас Монголын залуучууд ерөнхий боловсролын сургуулиас Монгол хэлний ямархуу мэдлэг олж авсан, авсаар байгааг харж болно. Бид нэгнийгээ муулах гэсэнгүй, үнэнийг чин шударгаар л бичье гэж бодлоо.

Тухайн хүний боловсролын түвшинг байшингаар зүйрлэж авч үзвэл, нэлээн өндөр сайхан тохижилттой байшин барьчихая гэсэн бодолтой хүн суурь, хундамаа маш сайн тавих хэрэгтэй болно биз. Гэтэл Монголын ЕБС-иас олж авч буй мэдлэгийг суурь, хундам гэж ойлговол нэг л хааш яаш хундам цутгаад нэг давхараа барихаар гарч байгаа юм шиг хэн бүхэнд төсөөлөгдөх байх. Хундам муутай байшин нураад уначихдаг, эсвэл шалгалтаар цааш нь үргэлжлүүлж барихыг хориглож, дахин хундам цутгахыг шаарддаг. Гэтэл Монголдахь боловсролын системд багш нар сурагчдын цутгасан хундамны чанарыг өнгө мөнгө, танил тал, яриа хөөрөө, гадна үзэмжээр шийдчихдэг. Нөгөө муу хундам дээр байшин бариад эхлэхээр дундаасаа нураад уначихна. Ямар олон барилгын хундамыг буруу үнэлгээгээр үнэлснээ багш нар маань мэдэхгүй л байх даа. Багшид бүх бурууг чихэж болохгүй, гагцхүү манай Монголын боловсролын систем л ийм “гажиг”-тай байгаагаас бүх буруу гарч ирж байгаа мэт.

Энэ гажгийг “Журнал” гэдэг нэг айхтар юмнаас харж болно. Багш нар сурагчдад журнал дээрх дүнгээ хараарай гээд л хэлчихдэг. Уул нь бол тэр хүүхдийн ямар сурах нь бусаддаа нээх хамаагүй шүү дээ. Балдангийн хүүхэд “А” сурч байхад чи “С” сураад гээд л эцэг эх нь хүртэл загнадаг. Нөгөө бие биендээ муу санах, бие биенийгээ үзэж чаддаггүй зан энд л төлөвшиж, бий болдог юм шиг санагддаг. Хувийн нууцыг хуулиар хамгаална гээд л байдаг. Хэд сурах нь тухайн хүүхдийн хувийн нууц биш гэж үү ...

Хичээлийн дүнг тухайн улиралд сурагчдад заасан хичээлээс шалгалт авч, шалгалтуудын онооны нийлбэрээр гаргадаг гэж ойлгодог. Улирал дуусах долоо хоногийн сүүлийн хичээл дээр багш нар дүн гаргаж байна гээд бөөн ажил болдог. Нөгөө сурагчид нь багшийг энэ үеэр “найрч” сурдаг. Багшаа би 80 биш 90 гармаар байна гээд л ... Уул нь шалгалтуудын дүнг нь нэмээд л дүн нь гарах ёстой биз дээ ... Улирлын нэгтгэсэн дүнг дараа улирал эхлэхэд нь баталгаажуулаад бүх сурагчдад өөр өөрийнх нь дүнг алгын чинээ цаасан дээр бичээд өгчихөж болдоггүй юм болов уу ...    

Хэн ямар мэдлэг олж авч байгаа нь хувийн нууц баймаар л юм даа...
Үнэхээр Монголынхоо төлөө ямар нэгэн юм хийе гэсэн хүсэлтэй залуучууд байвал сэтгэлдээ тээж явдаг бодлоо mooglemn@yahoo.com илгээн санаа бодлоо хуваалцахыг уриалж байна.

moogle

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin Старая Купавна купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Героин РОЗНИЦА (999 VHQ) ÐÑ„Ð³Ð°Ð½Ð¸ÑÑ ‚ан Тарко-Са
IP:5.101.219.237  2018-09-18 02:49:24
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.