ТАЛИЙГААЧИЙГ амиа хорлосон гэх гээд байна уу

2009/03/25
Share |
Хүмүүс:
ТАЛИЙГААЧИЙГ амиа хорлосон гэх гээд байна уу

ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн шvхэрчин аврагч, нэг сайхан залуу бэлтгэл хийх vедээ амиа алдлаа. Шvхрээр бууна гэдэг тийм ч амар ажил биш. Оросууд усан цэрэгт алба хаасан залуусаараа бахархдаг бол манайх шvхэрчдээрээ бахархдаг. Жинхэнэ эр зоригийн алба. Гэхдээ эрсдэлтэй. Өнөөгөөс хориод жилийн өмнө 184 дvгээр ангийн нэг залуу шvхрээр буух vед шvхэр нь задраагvйгээс амиа алдаж байлаа. Манай туршлагатай тамирчин Д.Отряд бас л шvvхэр нь задраагvйн улмаас амиа алдаж байсан. Талийгаач энэ албанаа олон жил зvтгэсэн, бvлгийн ахлагч болж дэслэгч цол хvртэтлээ ажилласан болохоор ажлын туршлага, шvхрээр буух тухайд хэнээс ч дутахааргvй хvн байсан нь мэдээж. Гэтэл юу болов.

Ямар ч юм тохиосон байж болох. Мэдээж энэ бvхнийг мэргэжлийн байгууллага, хууль хяналтын байгууллагууд шалгаж нягталж тогтооно биз. Шалгаж ч байгаа гэж мэдээлж байна. Харамсалтай нь, энэ аймшигт явдлыг хуулийн байгууллага шалгаж нягтлаагvй, хариу дvн нь гараагvй байхад хэд хэдэн албаны хvн тун хариуцлагагvй мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татаж байна.

Хэрэг гарсан орой л ОБЕГ-ын дарга тэргvvн комиссар Ц.Амгаланбаяр “Талийгаач яагаад шvхрээ задлаагvй юм” гэж мэдэгдэж байна. Гуравдугаар сарын 23-ны орой тус газрын дэд дарга Д.Намсрай бас л “Ямар учраас шvхрээ задлаагvй юм гэдгийг шалгаж байна” гэж телевизээр ярьж байна. Гуравдугаар сарын 24-нд “Olloo” сайтад тавьсан “Талийгаач шvхрээ задлах ямар ч оролдлого хийгээгvй байж ээ” гэсэн гарчигтай мэдээнд “Талийгаач нь Монгол Улсад шvхрийн зааварчлагч мэргэжилтэй гуравхан хvний нэг нь байж. Аврах тусгай ангийн штабын дарга Н.Уламбаяр нь хэрэг гарах өдөр тухайн газар байсан байна. Тvvний хэлж буйгаар талийгаач шvхрээ задлах ямар нэг оролдлого хийгээгvй байсан гэнэ” гэсэн байна.

Нэг албаны шат шатанд ажилладаг энэ гурван хvний хэлээд байгаагаас дvгнэлт хийж ургуулан бодвол “Талийгаач өөрөө л шvхрээ задлалгvйгээр газарт унаж амиа хорлохоор шийдсэн байна” гэсэн vг сонсогдоод байна. ОБЕГ-ын дэд дарга Намсрай, тэр Аврах ангийн штабын дарга Н.Уламбаяр нарын тухайд мэргэжлийн хvмvvс байх. Багцаа баримжаа байж мэдэх. Харин Ц.Амгаланбаярын тухайд бол замын цагдаа. За мэдэж байлаа ч гэсэн мөрдөн байцаах ажиллагаа, мэргэжлийн байгууллагын дvгнэлт гараагvй байхад энэ хvмvvс яагаад яаран сандран ийм дvгнэлт гаргаад, хэвлэлээр зарлаад байна вэ. Тэгэх тэгэхдээ хvний амь эрсэдсэн хэрэгт шууд хамааралтай, хатуухан хэлбэл холбогдогч болох албаны хvмvvс шvv дээ.

Онцгой нөхцөл байдлын төдийгvй, дадлага сургуулилтын vед удирдлагадаа ажиллаж байгаа хvмvvсийн-хээ амь нас, аюулгvй байдлыг хангах ёстой энэ хvмvvс энэ золгvй явдлын хариуцлагыг шууд биш ч гэлээ тодорхой хэмжээгээр vvрэх ёстой. Ийм болохоороо хариуцлагаас мултрах гэсэндээ хаяагаа манаж ийм хариуцлагагvй мэдэгдэл хийгээд байгаа юм биш байгаа. Тэгээд “Өндөр мэргэжил, дадлага туршлагатай сайн ажилтан байлаа” гэсэн сайхан vгээр олны сэтгэлийг тайвшруулж, “Ар гэрт нь бvхий л талын туслалцаа vзvvлэх болно” гэж хохирогчдыг аргалаад хариуцлагаас мултарч vлдэх арга хийгээд байгаа юм уу гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгvй төрөөд байх чинь. Хуулийн байгууллага ч энэ хvмvvсийг яагаад ингээд дур зоргонд нь тавьж элдэв хариуцлагагvй мэдэгдэл хийлгээд тайван суугаад байна аа. Нөгөө хэлээд байдаг “Мөрдөн байцаалтын нууц. Хэргийг шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгvй” гэдэг хаана байна аа.

ОБЕГ-ынхан 2007 онд бороо орж байхад аврагчдыг тvймэр унтраахаар явуулснаас болж осол гарч 15 сайхан залуугийн амийг бvрэлгэчихээд дарга удирдлагаас нь хэн ч хариуцлага хvлээлгvй амгалан тайван өнгөрч байсан гашуун тvvх холдоогvй л байна

Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.