Зэвсэгт дээрэмчдийг барьжээ

2009/03/26
Share |
Хүмүүс:
Зэвсэгт дээрэмчдийг барьжээ

Энэ долоо хоногт малчин айлд буутай дээрэмчид дайран орж дээрэм хийсэн тухай мэдээ олныг цочирдуулж байсан. Зэвсэгт дээрэмчдийг Хэнтий аймгийн цагдаагийн ажилтнууд шуурхай эрэн сурвалжилж ажилласаны хүчинд баривчилж чаджээ. Хэргийг Хэнтий аймгийн харьяат М.Батбаяр, түүний хадам аав А.Ганболд, А.Ганболдын дүү Д.Хуягтбаатар болон Д.Элбэг, Л.Тэмүүлэнчэнгэс, Багануур дүүргийн иргэн Ч.Ган-Эрдэнэ нар хамтран үйлджээ. Тэд нутгийнхаа хөрөнгө бэлтэй гэгдэх Т-ийнхийг дээрэмдэхээр зорьсон ч айлаа андуурч малчин А-гийнд очжээ. Тэднийхээс бурхан, шуудайтай мах, бурханы өмнөх 1000 төгрөг авсан байна. Тэдний мах гэж авсан шуудайтай нь өөх байсан учир замдаа хаяжээ. Хэргийн газраас хөдлөх үед нь машиныхаа кастерийг хагалж тосоо гоожуулан явсан нь өөрсдийгөө барьж өгөхийн эхлэл болсон байна

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.