Хулхи кино бөөндөх цагаар

2009/03/26
Share |
Хүмүүс:
Хулхи кино бөөндөх цагаар

Худлаа дуулаагүй байгаа даа. Хуруу дарам цөөхөн кинотеатрууд захиалгад дарагдаж, шинэ бүтээлээ ч хүлээж авах зав тэнхэлгүй болсон гэх шив. Сүүлийн үед өдөр алгасахгүй шахам нээлтээ хийж, улаан хивсний ёслолын арга хэмжээгээр чимэх болсон шинэхэн кинонууд олширч дээ, янз нь. Үүнд нэг их гайхаад байх зүйл алга. Үзэг цаас холбох дуртай хэн боловч зохиол “нухаж”, урлагийн ертөнцөд танигдах төдий яваа студи продакшнууд өнөөхийг нь шүүрэх нь холгүй булаалдаж кино хийхээр оролддог болсон цаг. Даанч сэтгэлд хоногшиж үлдсэн хуучны кинонууд шиг дорвитой бүтээл ховор. Кино зохиол, зураг авалт, техник хэрэгсэл, жүжигчдийн ур чадвар гээд л шүүмжлээд байвал мундахгүй.

Нэгэн үе мартагдах шахаад байсан кино урлагийн салбар өдгөө сэргэх шатандаа орсонд талархах нь зүйн хэрэг. Гэхдээ л толгойтой бүхэн кино хийж, мөнгө олохоор шамдаж байгаа нь цаанаа л нэг ёозгүй санагдах юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Х.Дамдин гуай нэгэнтээ хэлсэн байдаг. “Орчин үеийн киног ойлгоход бэрх болжээ. Киноны үйл явдал, өгүүлэмж нь тодорхой бус, үүгээрээ чухам юуг илэрхийлэх гээд байгааг нь ч мэдэх аргагүй юм. Хэдийгээр кино урлагийг хөгжүүлж, чанартай уран бүтээл хийх гэж зүтгэж яваа чадалтай залуус олон байгаа ч ихэнх нь мөнгө боддог болчихож.
Мөнгө бодож хийсэн зүйл хэзээ ч сайн бүтээл болж чадахгүй. Хуучны үед бол кино зохиолоо бэлэн болгож, зураг авалт болон бусад зүйлийн талаар ягштал төлөвлөж байж ажилдаа ордог байлаа. Гэтэл одоо бол огт өөр шүү. Киноныхоо ямар хэсгийн зургийг хаана авах эсэхээ найруулагч нь хүртэл мэдэхгүй явах юм. Бараг л тухайн өдөр нь ярилцаж байгаад хаана зураг авалт хийхээ тохирдог юм байна шүү дээ. Байгаль орчин, цаг агаарын байдал хийгээд бусад хүчин зүйлээс илүү жүжигчдийн тоглолтод л анхаарах нь утгагүй. Тэгэхээр тухайн дүрийг тодотгож өгөх нэмэлт зураглал бараг л байхгүй гэсэн үг” гэж. Үнэхээр ч кино хийх “моод” хүчтэй дэлгэрээд удаж байгаа бололтой, манайд.

Хошин урлагийн студи продакшнууд бие биеэсээ өрсөн кино хийхээр улайрч байгааг хараад рок попынхон ч зүгээр сууж тэвчсэнгүй. Реклам сурталчилгаа, клип хийх төдийхнөөр үйл ажиллагаагаа явуулдаг студи продакшнууд хүртэл кино урлагт хүч сорих болж. Мэдээж хэрэг, кино хийнэ гэдэг амар ажил биш. Мэргэжлийн ур чадвар, мэдлэг туршлага дутмаг болохоор энэ бүхнээ хаацайлахын тулд олны танил хамтлаг, дуучдыг урьж тоглуулах дуртай байдаг юм билээ. Өнөөх дуучид нь өөрсдийгөө жүжиглэх авьяастай, фотогеничный гээд итгэчихсэн их додигор явахыг нь яана. Киног нь үзэхээр клипнээс ялгараад байх зүйл юу ч алга. Гол дүрийнх нь жүжигчин амандаа ус балгасан аятай, таг чиг.

Эрхбиш, нүдээ цавчлахыг нь хараад л “Амьсгаатай шүү байгаа юм байна” гэж бодогдох юм. Иймэрхүү кино нэртэй клипийг ганцхан сарын дотор хийчихдэг гэхээр манайхан ямар мундаг юм бэ. Авьяаслаг, басхүү шаламгай киночдынхоо ачаар үзэж баясах, уурлаж бухимдах, өрөвдөж уйлах, зүүрмэглэх гээд бишгүй л юм болох нь. Ганц гэм нь, манай киночид сэтгэл эмзэглэм хэцүүхэн үйл явдлаар үзэгчдийн анхаарлыг татах гэж хичээдэг нь илт. Үзэх нь бүү хэл, сонсохоос ч халширмаар аймшигтай дүр зураг энд тэндгүй. Юун сэтгэлийн таашаал авах манатай. Бүтэлгүй дурлал, гунигт тавилан, өс хонзон, хууран мэхлэлт, өнчрөл хагацал гээд л аль муу муухай сэдвийг сонгоод авчихсан мэт цаанаа л нэг ижил төрхтэй гээч. Зарим киноны тухай сураг дуулах нь ээ, гадаадын бүтээлээс хуулбарласан гэж яриа ч цөөнгүй гардаг. Одоо яая гэхэв. “Цэвэрхэн” хуулаад өөрийн болгосон байхад хэн юу гэх нь хамаагүй” гэж бодсон байлгүй. Энэ мэтээр үзэгчдийн хүртээл болохоор “дуншиж” байгаа кино олон байгаа гэдэг нь тодорхой.

Ямартаа л, манайдаа л томоохонд тооцогддог “Тэнгис”, “Соёмбо”, “Өргөө” зэрэг кинотеатрт нээлтийг нь хийхээр захиалсан киноны тоо 300 хол давсан гэхэв дээ. Ямар олон кино вэ, энэ чинь. Бүхэл бүтэн зургаан сарын туршид ч үзээд барахгүй нь. Дугаарлах нь холгүй жагсч, үзэгчдээ булаалдсан эдгээр кино мэргэжлийн уран бүтээлч, шүүмжлэгчдийн сэтгэлд нийцэж чадах болов уу. Камер барьсан “сөөсгөр жаал”уудын кино нэртэй клипийг үзээд ч яахав дээ. Тэртээ, тэргүй үзэгчид сайн мууг нь ялгаад өгөх биз. Сүржин сурталчилгаааар гоёсон даржин маягийн кино үзсээр байгаад залхсан үзэгчид сүүлдээ бүр зугтах вий. Яахав, эдний дунд олны талархлыг хүлээсэн чанартай кино хийсэн уран бүтээлчид байгааг ч үгүйсгэх аргагүй. Гэвч үзэгчдийг байлдан дагуулсан шигээ цагийн аясаар шалгарч үлдэх эсэхийг хэлэхэд бэрх.

Юутай ч, өдөр алгасалгүй мэндэлсэн шинэ кинонууд эхнээсээ үзэгчдийн хүртээл болж байх шиг байна. Уралдаж хийх бус, ур чадвараа гайхуулж бүтээгээсэй. Хамгийн сонирхолтой нь, манайхан театрт гарч байгаа шинэ киноноос илүү солонгосын олон ангит кинонд ёстой “нугасгүй” юм билээ. Бараг л телевизийн суваг бүрт солонгосын савангийн дууриуд гардаг гэхэд хэтрүүлсэн болохгүй биз. Үүгээрээ ч, үзэгчдийг татах гэж оролддог нь мэдээж. Залхмаар зүйл нь, киноны дундуур гарах реклам сурталчилгаа. Реклам дундуур кино үзэх гэж хичээсэн хөөрхий муу үзэгчид нуруугаа хөшиж, нүдээ чилтэл суух тэсвэртэй байдаг нь яамай. Аар саар зүйлээр ацагласан киноны үйл явдал хэрхэх эсэх нь тодорхойгүй төгсгөлөөр үргэлжилж, ёстой л нэг “мэдрэлээр наадна”. Түүнийг нь мэдсээр байж нойроо хугасалж, хоолоо мартаад л гүрийж суудаг бид мөн ч тэвчээртэй хүмүүс юм аа. Энэ ч гайгүй ээ. Сонсоод байх нь ээ, солонгосын уран бүтээлчид савангийн дуурь хийхдээ ихэд гаршсан улс аж. Эхнийх нь ангиуд дэлгэцэнд гарч байхад төгсгөл хэсгийнх зохиолыг бичээд сууж байдаг уужуухан дотортой “Уба” нар гэсэн. Зарим нь бүр киноны талаар ирсэн санал гомдол, үйл явдалд хөтлөгдсөн үзэгчдийн сэтгэгдлийг харгалзан байж зохиолоо өөрчилдөг гэж байгаа. Гайхалтай байгаа биз. Тэднийг муулаад юу хийхэв.

Ёстой л өнөө “Чадаж байгаа юманд арга байхгүй” гэдэг шиг. Харин иймэрхүү савангийн дуурь үзэгчдийг байлдан дагуулж байгааг ажигласан сэргэлэн дуучид маань яах ийхийн зууртгүй л дууг нь орчуулаад дуулчих юм. Хуулах, дуурайхдаа ч гарамгай улс юм хойно, арга ч үгүй биз. Гагцхүү чухам уг дууны утга санааг үнэн зөвөөр нь гаргаж чадсан уу, үгүй юу бүү мэд. “Яахав, өөрийн гэх дуунууд хомс болохоор энэ мэт киноны дууг хуулбарлаж, дуурайж дуулдаг юм билээ. Ингэж цуглуулсан дуугаараа цомог гаргаж, тоглолт хийж ч магад” хэмээн тэднийг мэр сэр муучлах нэгэн бий. Цаг үеэ мэдэрч, менежмент сайтай ажилласан тэдний “ур чадвар”-ыг магтъя. Харин манайхан энэ мэт олон ангит кино хийхдээ хэр билээ. Хэдэн жилийн өмнөхөн олон ангит кино хийж, үзэгчдээ унтуулах шахаж байсан манай уран бүтээлчид тэднээс суралцах зүйл даанч олон.

Муухан жүжиг шиг харагдах олон ангит киноноос илүү солонгосын савангийн дууриуд юугаараа онцлог байна вэ гэдгийг ажиглаад авахад гэмгүй шүү дээ. Хэрэгтэйг нь аваад, хэрэггүйг нь гээхэд л болоо. Гэхдээ киноны сэдэв, үйл явдал хийгээд утга санааг нь арай өргөн цар хүрээтэй болгомоор. “Эзэнгүй айл”-аар эхэлсэн олон ангит кино маань “Мөрөөдлийн хөлөг онгоц”-оор үргэлжилж, арай “Сарны нулимс” хүрээд өндөрлөх учиргүйсэн. Ашиг хонжоо харсан клип шиг кино хийснээс аятайхан шиг нэвтрүүлэг хийвэл уг нь зүгээр дээ

Өнөөдрийн Монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
carabanda Что такое Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ð¾Ñ€Ñ „ин Чем Ð·Ð°Ð½ÑÑ‚ÑŒÑÑ  под амфетамР¸Ð½Ð¾Ð¼ порошок спайс Форум Ð»ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ñ… порошкоР² купить BARCELONA НовоалеРºÑÐ°Ð½Ð´Ñ€Ð¾Ð² ск купить ГовнишкР¾ Дигора можно ли фенотроР¿Ð¸Ð» нюхать Купить Марки Люберцы купить ГанджубР°Ñ ЧерепанР¾Ð²Ð¾ Shama biz екатериР½Ð±ÑƒÑ€Ð³ спайс закладкР¸ в калуге купить спайс в смоленсРºÐµ ЗакладкР¸ экстази в Коркине через что можно курить гашиш legal pride купить ГанджубР°Ñ ОренбурР³ Очистка амфетамР¸Ð½Ð° соль в Нижнем НовгороР´Ðµ Купить закладкР¸ в Мышкине экстази купить в новокузР½ÐµÑ†ÐºÐµ Шишки в Ялте wayaway me Купить трамадоР» в ГороховРµÑ† Флинт в обход Как действуРµÑ‚ на человекР° амфетамР¸Ð½ миксы спайсы НаркотиРºÐ¸ в Малмыже купить Гердос Ð’Ð¾Ð»Ð¾Ð´Ð°Ñ€Ñ Ðº Купить molly Алагир Купить закладкР¸ методон в Липецке купить Витамин Нижние Серги matanga телеграР¼Ð¼ закладкР¸ алматы
IP:188.72.127.231  2018-03-01 14:54:53
rekoloas Бошки в ГагаринРµ Купить Амфа ПетровсРº Купить Афганка ЗеленодР¾Ð»ÑŒÑÐº Спайс в Светлом ЗакладкР¸ методон в НоводвиР½ÑÐºÐµ Купить закладкР¸ марки в Лобне Реагент в Белебее НаркотиРºÐ¸ в НазаровРµ ЗакладкР¸ LSD в Алуште Список традициР¾Ð½Ð½Ñ‹Ñ… энтеогеР½Ð¾Ð² Купить Анашу Ð¡Ð°ÑÐ½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐº Купить Хороший Экстази ЧереповРµÑ† Купить ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ миксы БилибинР¾ МарихуаР½Ð° купить в москве Купить марихуаР½Ð° Покров Купить Марки в Красный Кут ЦикломеР´ или ирифрин Травкин дом нск Купить ск армавир Ð—Ð°ÐºÐ°Ð·Ð°Ñ‚Ñ Œ легальнР¾Ðµ экстази ЗакладкР¸ гашиш в Ð’Ð¾Ð»Ð³Ð¾Ñ€ÐµÑ ‡ÐµÐ½ÑÐºÐµ Купить Спайс Кашин Соль саратов телеграР¼Ð¼ Купить Герик КремёнкР¸ Как сделать дома спиды Печать на гашише Купить DOMINO Ростов Цена гашиш Купить фенамин Горячий Ключ Купить закладкР¸ шишки в АлексанР´Ñ€Ð¾Ð²ÑÐº-сÐ
IP:5.62.159.76  2018-07-13 21:27:04
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.