Христийн сүмийнхэн өлгий тараана

2009/03/27
Share |
Хүмүүс:
Христийн сүмийнхэн өлгий тараана

Есүс Христийн Хожмын гэгээнтнүүдийн сүмийн сайн дурынхан өөрсдийн санаачлагаар 500 өлгий оёсон гэнэ. Хүнд хэцүүхэн амьдралтай, амаржиж байгаа эхчүүдийн шинэхэн мэндэлсэн нялх үрд нь энэ өлгийгөө  өгч буян үйлдэх юм байна. Өлгийг хийх материал, дагалдах зүйлсийг авах зардлыг Дезерет Олон улсын энэрлийн байгууллага санхүүжүүлжээ. Өлгийг өнөөдрөөс тарааж эхлэнэ. Сүүлийн таван жил Монголын улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран ажиллаж байгаа энэ байгууллагын санаачилсан арга хэмжээг сүм сурталчлах ажил гэж ойлгож болохгүй гэдгийг тэд тодруулж хэлсэн юм. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалсанаас тэвдэж явахад тэвнээр тусалсан хүний сайхан сэтгэлийн дэмийг мартаж сураагүй монгол түмний сэтгэлийг харь орны шашны байгууллага олж харж чадсан байна. Өвөг дээдсээс уламжилж ирсэн шашин гэж дээдэлдэж буддын сүм хийд сүсэгтэн олныхоо төлөө юу хийдэг билээ гэж энэ үед өөрийн эрхгүй бодогдлоо

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.