Б.Батзаяа гавъяат Ерөнхийлөгчид нэр дэвшинэ

2009/03/27
Share |
Хүмүүс:
Б.Батзаяа гавъяат Ерөнхийлөгчид нэр дэвшинэ

Хөдөөгийн баясгалан киноны хөөрхөн бор хүү өдгөө насны нар хэвийж яваа эр болсон. Гэхдээ тэр үзэгч олныхоо сэтгэлд өвөөгөө орхихгүй гэж уйлдаг хэвлүүхэн хүү хэвээрээ мөнхөрсөн. Монголын хошин урлагийн түүхийн хуудсыг бичилцэж, цагтаа цалгиж цалингаа буухаар наргиж явсан эр мөрийтэй тоглоомонд толгойгоо мэдүүлсэний гайгаар гундуухан явна. Гундуухан ч юу байхав. Урлагийнхан гэхээр л гял цал, тансаг амьдралтай байдаг гэсэн олны төсөөллөөс жаахан өөрөөр амьдарч байна.

Туг барьж гялалзаж явах үедээ очихоо мартаж байсан дүүгийнхээ хашаанд жижигхэн байшинд төвхнөсөн гавъяат маань харин тугал хариулахын цагтаа хариулсан шиг хариулах ухаантай, зоригтой байх хэрэгтэй гэсэн сургаал айлдсан шиг амьдарч байгаа. Авъяас тэтгэвэрт гардаггүй шиг, амьдралын хатууд сөхөрч, гунддаг зүйл биш гэдгийг нотлохоор тэрбээр хошин урлагийн хорин жилийн ойн тоглолтоо зохион байгуулах гээд завгүй байна. Тэртээ хорин жилийн өмнө дөрөвдүгээр сарын 1-нд монгол телевизээр “Бага тайз”-ыг үзэх гэж тэсэн ядан хүлээдэг байсан үзэгчид нь өнөөдөр ч түүний тоглолтыг үзэхээр яарсан хэвээрээ байгаа гэдэгт Батзаяа гавъяат итгэлтэй байгаа бололтой. Тэрбээр тоглолтоо “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Батзаны Батзаяа” гэж нэрлэжээ

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.