Еveryday супермаркет иргэдийг шулж байна

2009/03/27
Share |
Хүмүүс:
Еveryday супермаркет иргэдийг шулж байна

Нийслэлд үйл ажиллагаа явуулж  байгаа сүлжээ  супермаркет дэлгүүрүүд иргэдийн тооцооны хуудаснаас илүү мөнгө авч,үйлчлүүлэгдээ хохироож байна.Өчигдөр орой 18.42 минутанд Баянзүрх дүүрэгт байрлах  Еveryday супермаркетаар үйлчлүүлсэн нэгэн эмэгтэйн тооцоон дээр илүү мөнгө бичсэн хэрэг гарсан талаар манай сэтгүүлч мэдээ бэлтгэжээ. нийслэлд Everday супермаркетийн сүлжээ 6 н дэлгүүр үйл ажиллагаагаа явуулдаг.Өдөр энэ дэлгүүрээр доод тал 200-300 хүн үйлчлүүлдэг нийслэлийн хамгийн сүлжээ том дэлгүүрүүдийн нэг.Нэлээн ч олон жил үйл ажиллагаа явуулж байгаа.Гэтэл энэ дэлгүүр сүүлийн үед хэрэглэгчдийнхээ итгэлийг алдан,байнга үйлчлүүлдэг хүмүүсийнхээ худалдан авсан бараа бүтэгдэхүүний үнэ дээр илүү мөнгө бичин авдаг болжээ. Өчигдөр орой 18 цагийн үед тус дэлгүүрийн баянзүрх дэхь салбараар үйлчлүүлсэн эмэгтэйн билэн дээр нэг бүтэгдэхүүнийг 2 ыг авсан гэж бичжээ.Тухайн үед 1700 мянган төгрөгний хүнсний зүйл авсан. Нэг кг будаа авсаныг нь 2 кг гэж бичээд 1450 төгрийг тухайн эмэгтэйгээс илүү авсан байжээ. ҮЗэгчиддээ мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс тус дэлгүүрийн зүгээс албан ёсоор ярилцлага мэдээллийг өгөхийг хүссэн боловч ч ямар нэгэн тайлбар өгөхийг хүсээгүй юм.

Ер нь нь энэ дэлгүүр энэ эмэгтэйгээс илүү мөнгө авч байгаа нь нэгээр зогсохгүй удаа дараа тухайлбал 600 төгрөгний байцаа авсаныг нь ногоо гэсэн код уншуулаад 3000 төгрөгний чинжүүний үнээр 600 төгрөг ч идэж байсан тохиолдол байна.Ер нь кграмын бүтэгдэхүүн жимс,ногоо,хиаман дээрээс ингэж илүү мөнгө авч иддэг нь энэ супермаркетийн худалдагч нарын чаддаг ганц ажил нь гэдгийг ч иргэд хэлж байна.Голдуу бэлтэй мөнгөтэй ,гадаадынхан  үйлчлүүлдэгээр нь далимдуулдаг.Үйлчлүүлэгчдийг гуйхаас нааш тооцооныхон нь хуудсыг  өгдөггүй баазаад л хогын савруу хаядаг.Өдөрт 200 гаруй хүн үйлчлүүлдэг нэг хүний билнээс доод тал нь 1000 гаруй  төгрөг нэмж бичдэг гээд бодохоор 200 гаад мянган төгрөгийн иргэдийн билнээс хөнгөнхөн олж байна. Ер нь эвэрийдэй гэлтгүй нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон дэлгүүр супермаркетууд энэ мэтчилэн иргэдээс илүү мөнгө авч иддэг газар авсаар байна. Тиймээс иргэд та бүхэн ч гэсэн супермаркетуудаар үйчлүүлэхдээ бүтэгдэхүүний үнийг сайн хархаас гадна,худалдагчаас нь заавал тооцоонхоо хуудасаа авч тулгалт хийж байгаарай.Иргэдэд анхааруулга болгох үүднээс энэ мэдээллийг хүргэллээ

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.