Охид "ангуучлах" үе эхэллээ

2009/03/28
Share |
Хүмүүс:
Охид

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд хvчингийн гэмт хэрэгтэй холбоотой иргэдээс 103 өргөдөл, дуудлага иржээ. Vvний 57 нь нийслэлд vйлдэгдсэн байна. Уг тоон vзvvлэлтийг өнгөрсөн оны мөн vетэй харьцуулахад зургаан хэргээр өсчээ. Хавар болж цаг агаар дулаарч байна. Энэ vеэс хvчингийн гэмт хэрэг нэмэгддэг тухай цагдаагийнхан сэрэмжлvvлж байна. Ялангуяа, 14-өөс доош насны, хvvхдvvд, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэмт халдлагад өртөх нь олонтаа.

УМБГ-ынхан он гарснаас хойш бага насны охид хvчирхийлсэн 13 хэрэгт мөрдөн байцаалт явуулж байна. Vvнээс хоёр хэргийн холбогдогч буюу vйлдэгч нь баригдаагvй байгаа аж. Тухайлбал, Баянзvрх дvvргийн есдvгээр хороонд оршин суудаг 12 настай Б-г хичээлээ тараад явж байгаад "Нарантуул" худалдааны төвийн баруун талын "Өгөөмөр" захын ойролцоо бусдад хvчиндvvлсэн хэрэг сарын өмнө гарсан. Мөн Сvхбаатар дvvргийн 11 дvгээр хороонд 11 настай охин ганцаараа гудамжаар явж байгаад мөн гэмт хэргийн золиос болжээ.

Vvнээс гадна таксины жолооч охид эмэгтэйчvvдийг хvчирхийлсэн хэрэг удаа дараа гарч байв. Чингэлтэй дvvргийн тавдугаар хороо "Тэнгис" кино театрт кино vзээд гэртээ харихаар таксигаар vйлчлvvлсэн хоёр охиныг таксины жолооч бусадтай бvлэглэн айлган сvрдvvлж, хvчээр архи уулган, хvчирхийлсэн хэрэг хоёр сарын өмнө гарсан. Уг хэргийг А, Б нарын хоёр залуу vйлдсэн болохыг цагдаагийнхан илрvvлжээ. Ерөнхий боловсролын сургуулиудын гуравдугаар улирлын амралт эхэллээ. Хvvхдvvд гадуур тоглож, ганц хоёроороо кино, vзвэрийн газар очих зэргээр чөлөөт цагаа өнгөрvvлж байна. Ялангуяа, шөнө оройн цагаар хvvхдээ ганцааранг нь явуулахгvй байхыг цагдаагийхан анхааруулж байна. Ганцаараа явж буй охидыг гэмт этгээдvvд айл заалгая гэх зэргээр хуурч гэрээс нь, олны хөл хөдөлгөөнөөс холдуулан зодож, эд зvйлийг нь дээрэмдэх, хvчирхийлдэг аж. Хэд хоногийн өмнө Баянзvрх дvvрэгт 12 настай охиныг хуурч, хvчирхийлэх гэж завджээ.

Охин орилж чарлан тусламж дуудсанаар гэмт этгээдийн гараас мултарсан гэнэ. Цагдаагийнхны хэлснээр энэ төрлийн гэмт хэргийг vйлдэгчид нь ихэвчлэн 18-25 насны залуус. Тvvнээс дээш 40-55 орчим насныхан ч байгаа аж. Ихэвчлэн гудамж, байрны орц, хонгилд гардаг гэнэ. Тvvнчлэн аж ахуйн нэгж байгууллагын жижvvрийн байранд ч vйлдэгдэх тохиолдол олон гарчээ.

Ийм төрлийн гэмт хэрэг vйлдсэн этгээдvvдэд Эрvvгийн хуулийн Хvчиндэх буюу 126 дугаар зvйл ангид зааснаар ял шийтгэдэг. Насанд хvрээгvй хvvхдийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болгосон тохиолдолд уг зvйл ангид зааснаар 15 жил хvртэл хорих ял оноодог байна. Бvр цаазаар авах ял хvртэл оноодог аж. Тухайлбал, Эрvvгийн хуулийн 126.3-т зааснаар "Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бvлэг, гэмт бvлэглэл vйлдсэн, уг хэргийн улмаас хvний амь нас хохирсон, бусад хvнд хор уршиг учирсан, эсхvл бага насны, өөрөөр хэлбэл, 14 нас хvрээгvй хvvхдийг хvчиндсэн бол арван таваас дээш хорин таван жил хvртэл хугацаагаар хорих, эсвэл цаазаар авах ял шийтгэнэ" гэжээ. Уг зvйл ангийн дагуу хөдөөгийн нэгэн аймагт насанд хvрээгvй хоёр хvvхэд хvчирхийлсэн этгээд шvvхээс 21 жил хорих ял сонссон тохиолдол ч бий.

Мэдээж, насанд хvрээгvй хvvхэд энэ хэргийн золиос болсноор тухайн хvvхэд эрvvл мэндээрээ хохирч, хvмvvжилд нь ч гэсэн сөргөөр нөлөөлнө. Тэгээд ч энэ хэргийг vйлдэгчид нь голдуу томчууд байдаг болохоор бага насны хvvхдvvд тэр бvр өөрийгөө хамгаалж чаддаггvй. Тиймээс эцэг эхчvvд л хvvхдэдээ анхаарал тавих нь зvйтэй. Насанд хvрээгvй охид төдийгvй эмэгтэйчvvд хvртэл бусдад хvчиндvvлэх хэрэг ихэсч байна. Хоёр хоногийн өмнө Сонгинохайрхан дvvргийн дөрөвдvгээр хороо Их нарангийн гудамжинд оршин суух 30 настай эмэгтэй Ц-г тvvний танил 29 настай эрэгтэй Т согтууруулах ундаа хэрэглэсэн vедээ хvчирхийлсэн хэрэг гарчээ.

Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.