Топ модель Урнаа нүцгэн биеийн гоо сайхныг фото зургаар илэрхийлэгч Т.Алтанзагастай хамтрагч болжээ

2009/03/30
Share |
Хүмүүс:
Топ модель Урнаа нүцгэн биеийн гоо сайхныг фото зургаар илэрхийлэгч Т.Алтанзагастай хамтрагч болжээ

Мэргэжлийн гэрэл зургийн "LOOK" агентлагаас уран бүтээлийн гараагаа эхэлж бие даасан хэд хэдэн үзэсгэлэнгээрээ олны хараанд өртөж чадсан гэрэл зурагчин Т.Алтанзагас Монголын топ модель Урнаатай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Монголын загварын ертөнцөд өөрийн өвөрмөц төрх, ур чадвараараа ялгардаг энэ тод модель өөрийн загварын агентлагаа нээж, гарын шавь нарынхаа фото альбом, гэрэл зургийн бүхий л асуудлыг хариуцах хүнээр Т.Алтанзагасыг сонгосон байна. Т.Алтанзагас 2002 оноос энэ салбарт ажиллан "Blue sun", "Art camp" бие даасан үзэгэлэнгээс гадна Монголын гэрэл зургийн 70 жилийн ой, ОХУ-д "Өнөөгийн залуус" олон улсын үзэсгэлэнд оролцож бүтээлүүдээ нийтийн хүртээл болгож байсан. "Гоёл 2007" наадмын шилдэг гэрэл зурагчны шагналыг хүртсэн түүний "nude" чиглэлийн уран бүтээл нь олны таашаалд илүү нийцдэг юм билээ. Мөн тэрбээр "Монгол модель" агентлагийн үзэсгэлэнгийн танхимд "Гламур" нэртэй "nude" стиль дагнасан бүтээлүүдээ гаргаж, гадаад дотоодын мэргэжлтнүүдээс өндөр үнэлгээ авч байсан юм. Ямартаа ч түүний мэргэжлийн чадварт итгэж топ модель Одгэрэл, Пүрэвсүрэн, Баярзул, тэргүүтэй загварынхан хамтарч ажилладаг. Түүнээс гадна дуучин Quiza болон, өөр олон охид бүсгүйчүүд нүцгэн биеийн гоо сайхныг харуулсан зургаа түүнээр авахуулах дуртай

Тэргүүн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
lgdpnzoreqy u7zS38cbbeizrmenic, [url=http://frseiojdoedw.com/] frseiojdoedw[/url], [link=http://zgxiiqzhzjxr.com/ ]zgxiiqzhzjxr[/link], http://nigjsifvnoqv.com/
IP:31.184.238.177  2019-01-16 22:10:46
eevxfbv f9mF8fispmwiecvekt, [url=http://ftyzotkrqfxk.com/] ftyzotkrqfxk[/url], [link=http://tccumzqlmlpr.com/ ]tccumzqlmlpr[/link], http://nckyoogngnfs.com/
IP:31.184.238.87  2019-01-16 22:12:03
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.