С.Эрдэнийн "Ганц худаг"-аас намынхандаа илгээсэн үг

2009/03/30
Share |
Хүмүүс: С Эрдэнэ | 
С.Эрдэнийн

Ардчилал, шударга ёс, хvний эрх, эрх чөлөөний төлөө ямагт хамтдаа тэмцэж явсан журмын олон нөхөд та нартаа Урьдчилан хорих төв “Ганц худаг"-аас мэндчилгээ дэвшvvлж байна. Монгол оронд шудрага ёс алдагдаж, vнэний шvvх vгvй болсны биет төлөөлөл болж та нараасаа тусгаарлагдан “Ганц худаг"-т сууна гэж огт санасангvй явжээ би чинь..

Олон жилийн коммунист дэглэм бvхий МАХН-ын хэт хуучинсаг посткоммунистуудаас сэрэмжилж явснаас биш харин ширээ тохойлдон хамтдаа сууж, хэрэлдэхдээ хэрэлдэж, хэлцэхдээ хэлцэж явсан журмын нөхдөөсөө болгоомжилж явсангvй дээ. Эрх мэдэл албан тушаалын төлөө журмын нөхрөө худалдаж, шоронд өгчихдөг хvмvvс ардчилал, шударга ёс, эрх, эрх чөлөөний баг зvvчихээд надтай хөтлөлцөж явсныг Эрдэнээ нь өнгөрсөн хойно одоо л ухаарч сууна шvv дээ.
Тэд төр, засгийн өндөр албан тушаал, өнгө мөнгөөр өнөөдөр намайг маргааш та нарыг худалдаж шоронд барьж өгөхөөс сийхгvй луйварчид байж. Юуг ч золиосолж, хэнийг ч хэлмэгдvvлэхэд ямагт бэлэн байдаг этгээдvvд гэдгийг та нартаа шударгаар хэлэхийг зорилоо.

Тэдэнд өрөвдөх сэтгэл, хvний мөс нандин чанар гэж огт байдаггvйг С.Эрдэнээ нь шоронд сууж, биеэрээ амсч, харамсахдаа энэхvv захидлыг та нартаа намын даргын хувьд илгээлээ. Ардчилсан намын амин сvнс нь ард тvмэн, эгэл жирийн гишvvддээ байдаг болохоор намынхаа хамт олны эгнээг ардчилал, шударга ёсыг эрхэмлэсэн, эх орноо гэж цохилох зvрх сэтгэлтэй хvмvvсээр бvрдvvлэхийн төлөө чадлаараа хичээж ажиллахыг уриалж байна.

Ингэхдээ хvмvvсийн уугуул гарал vvсэл, мэдлэг чадвар, хvн чанар, vнэнч шударга зан байдал, хэзээ ямагт сэтгэл санаа, гар нийлэмжтэй байж, багаар ажиллах чадварыг нь та нар минь тунгаан болгоохыг чухалчилах ёстой шvv. Манай нам дахь VЗХ-ны болон намын байгууллагын ротаци зөвхөн vvнд чиглэгдэж, намын их хуралд эх орон, ард тvмнээ Ардчилсан намаа гэсэн сэтгэл зvрхтэй шинэлэг сэтгэлгээтэй бvхнийг төлөөлөгчөөр шалгаруулан сонгох ёстой.

Нам, намын жирийн гишvvдийн эрх ашгийг хөсөрдvvлж, ардчиллын эсрэг далдуур зохион байгуулалтайгаар vйл ажиллагаа явуулж, намын нэр хvндийг унагааж, ардчиллын vнэт зvйлсийг устгахад илэрхий дэм vзvvлж байгаа элдэв фракц бvлэглэлийн хортой ухуулга, улс төрийн vйл ажиллагаанд уусч, авталгvй ардчиллын хувь заяаны төлөө тууштай тэмцэгч, vнэнч гишvvдээ намынхаа их хуралд илгээгээрэй. Чин сэтгэлээсээ зөвхөн vvнийг Эрдэнээ нь та нартаа уриалж байна шvv.

Нийслэл болоод БГД-ийн намын дарга албан тушаалын төлөө хоорондоо мөчөөрхөхийн хэрэг огт байхгvй. Асуудалд ингэж гоомой хандах нь хvний өөрийн дунд нэр нvvрээ барахаас цааш хэтэрдэггvйг би өөрийнхөө туулж өнгөрvvлсэн туршлагаасаа сайн мэднэ. Миний хэргийн асуудал эцэслэн шийдэгдээгvй байна. Би эх орон ард тvмэндээ ямар ч гэм хохирол учруулаагvй. Тийм болохоор тун удахгvй та бvхнийхээ дунд эргээд очино гэдэгтээ бvрэн итгэлтэй байна. Бидний хувьд vvнээс эрхэм илvv чухал тулгамдсан асуудал бол Ардчилсан намын шинэчлэлийн асуудал шvv дээ.

Ээлжит их хурлаараа намд шинэчлэл авчирахгvй бол Ардчилсан нам нийгэм, олон тvмнээс улам бvр алслан холдсоор гагцхvv цөөн тооны дарга, эрх мэдэлтэнд зусарддаг, албан тушаал, эрх мэдлийн төлөөх хvчин болж хувирвал ардчилалд төдийгvй цаашдаа бидэнд ч, нийгэмд ч онц аюултай хvчин болж мэдэх аюул биднийг гарцаагvй нөмрөх болно. Өнөөдөр Ардчилсан намд эре шинэчлэлт хийх хэрэгтэй. Ард тvмэнд Ардчилсан намаас өөрөөр итгэх улс төрийн хvчин байхгvй билээ.

Долдугаар сарын 1-ний зэвсэгт аллага, цэрэг цагдаагийн хvчээр эрvv шvvлт тулган хилсээр яллаж, хоморголон баривчлагдсан иргэд, хийгээгvй хэргийн төлөө хvнд, хөнгөн ял авсан иргэдийн эрх, эрх чөлөөний төлөө тэмцэх ёстой Ардчилсан намын дуу хоолойг боомилж, эрх баригч МАХН-ын өвөрт шургалсан тэр хэсэг бvлгээс бид зоригтой алхам хийж салах цаг болжээ.

Нийгмийн vзэгдэл болж Монгол Улс, эх орныг минь улам бvр хямрал руу тvлхэж байгаа ажилгvйдэл, ядууралтай тэмцэх хийгээд ардчиллын батлагаа болсон шударга төр, шударга шvvх, шударга ёсны төлөө ард тvмэнтэйгээ ямагт хамтдаа зогсохгvй бол Ардчилсан намд мөхлийн аюул гарцаагvй тулгарах болно. Vvнээс Ардчилсан намаа аварч гарах ганц боломж нь Ардчилсан намын Их хурлаас гарах шийдвэр эцсийнх бөгөөд хариуцлагатай шийдвэр байх болно. Сайн vйлс дэлгэрэх болтугай

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Москва РостокиР½Ð¾ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ NBOME Москва Ð®Ð¶Ð½Ð¾Ð¿Ð¾Ñ€Ñ ‚овый Москва СВАО купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин Москва БескуднР¸ÐºÐ¾Ð²ÑÐºÐ¸Ð¹ Купить BARCELONA Ð¡Ð²Ð¾Ð±Ð¾Ð´Ð½Ñ ‹Ð¹ Москва ТимирязРµÐ²ÑÐºÐ¸Ð¹ ХотьковР¾ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Cocaine HQ Москва КотловкР° купить Mephedrone (4mmc, мяу) Героин в ÐžÐ¼ÑƒÑ‚Ð½Ð¸Ð½Ñ ÐºÐµ Москва ОстанкиР½ÑÐºÐ¸Ð¹ Сланцы купить NBOME ÐœÐ¸Ð½ÐµÑ€Ð°Ð»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ Воды купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Mephedrone: Мука HQ купить Бутик ШахтёрсРº КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпь в Меленки Москва Орехово-
IP:5.189.206.225  2018-09-11 08:07:10
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.