Д.Зүмбэрэллхам: Уншиж судлуулах нь чухал, унагаж хасах нь зорилго биш

2009/03/30
Share |
Хүмүүс:
Д.Зүмбэрэллхам: Уншиж судлуулах нь чухал, унагаж хасах нь зорилго биш

Төрийн албан хаагчдаас авах шалгалтын тов өнөөдөр албан ёсоор зарлагдах юм байна. Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамын хэлж байгаагаар энэ шалгалт нь “Төрийн албанд орох гэж байгаа хvмvvсийг уншиж судлуулах зорилготойгоос, унагаж хасах нь шалгалтын зорилго биш” гэнэ. Тиймээс та энэ шалгалтыг өгөх гэж байгаа бол төрийн албаны холбогдолтой хууль, эрх зvйн, төрийн бодлогын баримт бичгvvдийг сайн судлах хэрэгтэй. Тэгээд ч шалгалтын агуулгыг урьдчилж мэдэгдэх юм байна. Ойрын хоёр долоо хоногийн дотор тестийн сангаа бvрдvvлж, та тvvний дагуу бэлдэж боломжтой болох юм байна. Энэ жилийн хамгийн гол онцлог нь шалгалтад найруулан бичих чадварыг давхар шалгахаар болжээ. Зөв бичиж чадахгvй, хэдэн өгvvлбэр холбож чаддаггvй хvмvvст босго өндөр боллоо гэсэн vг гэж та ойлгоорой.

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.