Б.Сарантуяа: Хэн намайг юу гэж хэлэх бол гэж айлгүйгээр би хүүхдүүдээ эцгээр нь овоглодог

2009/03/30
Share |
Б.Сарантуяа: Хэн намайг юу гэж хэлэх бол гэж айлгүйгээр би хүүхдүүдээ эцгээр нь овоглодог

МУГЖ Б.Сарантуяатай ярилцлаа.

Саяхан шинэ цомгоо гаргасан. Нэлээн урт хугацаанд хийх шиг боллоо. Таны хэд дэх цомог билээ?
Тоолвол миний 13 дахь цомог болж байгаа. 2007 оны 12 дугаар сараас туурвиж эхэлсэн гэхээр бараг хоёр жил гаруйн хугацаанд бичиж дууслаа даа. Ямар нэг юманд хөөгдсөн юм шиг биш, их аажуу тайван хандсан. Тэр vеэридшинэжилийн"хаагаа" гэж хэлдэг дээ, тоглолт их, орлого сайтай байсан учраас NEW-START мөнгөө бөөнөөр нь тушаасан. Энэ нь хямдралтай байдаг гэсэн vг л дээ. Би өөрөө эдийн засагч мэргэжилтэй болохоор эдийн засгаа хэмнэх гэж их хичээдэг. Мөн манай хамтран ажиллаж байгаа "Хаан банк" хөрөнгө мөнгө гаргасан. "Роснефть" болон манай vндэсний оператор "Жимобайл" ивээн тэтгэж CD-ийг маань Солонгос улсад хэвлvvллээ. Ихэнх дуунууд нь хөгжмийн зохиолч Л.Балхжавын дуунууд.

Мөн С.Гантөр, залуу ая зохиогч Зизи, Болдсvх, Ц.Чулуунбат, Э.Энх-Амгалан нарын дуунууд ч орсон. Гэхдээ миний хувьд шинэ цомог гарахад нэг их ач холбогдол өгөхөө байчихаж дээ. Цомог бол цаг vетэйгээ нийлэн гараад л, борлогдоод дуусдаг. Жишээ нь "Өнөөдөр ирсэн дурлал" цомог маань гэхэд л борлогдоод дууссан байна. Би ер нь эхний цомог борлогдож дууссан цагт л дараагийн цомгоо гаргадаг уламжлалтай. Цомгийг бvтээхэд их олон хvн тусласан. Цомгийнхоо бvх дууг л хит болоосой гэж боддог доо. Олон жилийн дараа эргээд сонсоход сайхан байдаг тийм л сайхан уран бvтээл туурвих хэрэгтэй. Бид бvхний амьдарч байгаа цаг vеэс хамаараад ритм хэмнэлээс ил vv агуулга нь нэг их сонин болчихоод байгаа. Тийм болохоор агуулга сайтай дуунууд байгаасай л гэж бодож явдаг.

Шагналын хур бууж нийтийн дуучид олноороо гавьяат авлаа, олон жил дуулсан гавьяатын хувьд энэ тал дээр ямар бодолтой байна?
Төрийнхөө шагналыг авдаггvй ч юм уу, буцаадаг тийм амны хишиггvй юм гэж байхгvй. Ер нь нийтийн дууны сvvлийн vед гарч ирсэн уран бvтээлчид нэг их шагнагдаагvй санагдах юм. Болормаа чимээгvйхэн гавьяат авсныг эс тооцвол. Гэхдээ Энхзулыг гавьяат авч байхад нэг хэсэг хvмvvс дургvйцэж байсан. Гэтэл одоо Энхзул гэж хvнийг мэдэхгvй хvн гэж байхгvй л болсон. Тэгэхээр зарим хvмvvст гавьяа шагналыг нь урьдчилаад өгчихдөг нь муу ч биш байх л даа. Өгөхдөө холын хараатай байсан ч юм бил vv. Vvнд нэг их бухимдаад цол энэ тэрээ буцаана гэх юм бол байхгvй л болов уу. Хэзээ ч бид урлаг нэгтнийгээ ад vзэхгvй. Төрийн хишиг хvртэж байгаа нэгийгээ ад vзэж болохгvй. Харин зvгээр гавьяатыг ийм залуу улсууд аваад байгаа юм бол бид ч гэсэн дараа дараачийнхаа шагнал руугаа яарах хэрэгтэй юм байна гэсэн сэтгэгдэл төрvvлж байсан шvv. Ер нь бол гавьяа шагнал гэдэг өрөөсгөл асуудал. Зөвхөн төр засгаас шагнал авахын тулд дуулаад байвал их өрөвдмөөр ш дээ. Ард тvмнийгээ баясгаж, өөрөө өөртөө сэтгэлийн таашаал авах гэж хvн дуулдаг. Дуртай ажлаа хийж байгаа юм чинь шагнал өгсөн өгөөгvй дуулна шvv дээ.

Залуу уран бvтээлчдэд хэлчихмээр vг зөндөө байна биз?
Шvvмжлэх юм байсан ч дөнгөж далавчаа дэлгэж нисэх гэж байгаа шувуунуудыг ийм тийм гэх юм бол зvрх нь vхнэ шvv дээ. Нэлээн сайн нисч чаддаг болсон хойно нь ингэж нисвэл дээр юм уу, тэгж битгий нисээрэй гэж зааж өгвөл арай дээр байх гэж бодож байна. Гэхдээ хэний ч гарыг харалгvй энэ зэргийн уран бvтээл туурвиж байгаад нь би харин баярладаг шvv. Хvн бvр өөр өөрийнхөө чадвараар л явдаг болохоор би өөр шигээ байлгах шаардлага тавьж чаддаггvй. Ганцхан олддог залуу нас. Ариунаа бид нар шиг энэ олон жил дуулаач уу, vгvй ч vv. Мөн олон жил хvмvvсийн анхаарлыг татаж амьдрана гэдэг чинь ганцхан дvр төрх, имиджийн асуудал биш. Сvvлийн vед л их имидж хөөцөлдөөд байдаг болсноос биш бидний vед имидж гэдэг амжилтын ердөө 10 хан хувь нь байсан байх. Одоо бол амжилтын 70 хувь нь имидж болчихоод байх шиг. Гэхдээ хvн оноогдсон амьдралаараа л амьдрана. .

Дуучин Ариунаа та хоёрыг мөнхийн өрсөлдөгч байлгасаар өдийг хvрч байна. Бодит байдал дээр та хоёр яг ямар харьцаатай вэ?
Бид найзууд. Намайг өвдсөн vед "Гайгvй юу" гээд асуучихна, мөн vнэхээр сайхан хувцас өмссөн харагдаж байвал vнэн сэтгэлээсээ "Чи өнөөдөр их сайхан харагдаж байна" гэх мэтээр энгийн найрсаг харьцаатай. Уран бvтээл дээр бид урилга, заллагаар явахдаа vнэ ханшаа тохирно, ярилцана. Сvvлийн vед бид бvр илvv дотно болоод байгаа. Цаг хугацаа, энэ олон жил бид хоёрыг дотно болгоход хvргэсэн.

Таныг нэлээн эршvvд бас чадалтай ч эмэгтэй гэдэг. Гэхдээ ганцаараа хvvхдvvдээ өсгөх, ажил амьдралаа зохицуулахад хэцvv vе олон л таарч байсан байх?
Монголчууд ер нь хэцvv байсан гэж ярьдаг бил vv. Болж байна, сайхан байна л гэж ярьдаг. Vнэндээ хэцvv юм бол байхгvй ээ. Хэцvv байсан бол энэ амьдралыг яах гэж сонгосон юм бэ гэдэг нэг сайхан vг байдаг даа. Хэцvvгvй амьдрал гэж юу байхав, гэхдээ гайгvй дээ. Миний хувьд бол асар их олон туслагчтай учраас энэ бvх ажлыг амжуулж ядрахгvй амьдарч байна. Нэг хэсэг тэвдсэн. Ганцхан хvvхэдтэй байж байгаад гэнэт олон хvvхэдтэй болсон дээр нь ажил их гээд л. Гэхдээ одоо бол зvгээр, гайгvй. Миний хvvхдvvдийн багш нар их сайн ойлгодог. Ээж болсноосоо хойш нэг ч эцэг эхийн хуралд сууж vзээгvй дээ. Ганцаардаагvй хvн л тэвдэхгvй энэ бvхнийг даван туулж чадна. Ганцаардсан хvн бол нэлээн тэвдэнэ шvv, хэцvv ч байх болно. Ямар ч байсан хvний гар харахгvй сайхан л амьдарч байна. Надад нэг муу ч юмуу сайн ч юмуу ийм зан байдаг юм. Хvний царай харахгvй байх юмсан гэсэн. Биеэ даасан чанар гэсэн vг vv дээ. Миний ээж намайг багаас минь энэ биеэ даасан зан чанарт сургачихсан юм.

Таныг бага охин Хулангаа ааваар нь овоглосон гэж сонссон, vнэн vv. Ер нь хvvхдvvдээ хэнээр овоглодог вэ?
Тийм ээ. Би бага охин гэлтгvй бvх хvvхдээ эцгээр нь овоглодог. Хэн ч намайг юу ч гэсэн би хvvхдvvдээ эцгээр нь л овоглоно. Тэртээ тэргvй монголын бараг хvн бvхэн л дагавар хvvхэдтэй хадамд гарч байна. Энэ нь юу нь муу байгаа юм бэ. Хойд эцэг болгон муу байхгvй ш дээ. Өөрийхөө хvvхдийг яаж хайрлаж байна, тvvнээсээ илvvхvнийхvvхдийгхайрлана гэж би боддог. Хvн бvр тийм муу байх албагvй.

Уучлаарай, таны ганц бие яваагийн шалтгааныг асууж болох уу. Мэдээж таныг гэсэн хvн байдаг байх. Харин юу нь танд таалагддаггvй болоод та сонголт хийхгvй яваад байдаг юм
Эр хvн байгаагаараа л байх шиг сайхан юм байхгvй. Надад жvжигчин эрчvvд таалагддаггvй. Энэ vгийг худлаа vнэн яриад л хуурамч дvр эсгэх ч юм уу жvжиглээд байдаг хvмvvс гэсэн утгаар хэлж байгаа юм шvv.

Жил бvр төрсөн өдрөө маш өргөн тэмдэглэдэг. Энэ жил тэмдэглэх vv?
Одоо нас ч их явж байна. Төрсөн өдөр хийгээд байх нь сонин. Урд нь бол яг баяр шиг найзууд баглаа цэцэг өгөн бужигнаад их гоё болдог байсан. Жил болгон ард тvмэндээ уран бvтээлээ л хvргэж байна гэж би бодож байгаа. Энэ зорилгодоо хvрнэ гээд 4 дvгээр сарын 20 нд "Төрсөн өдрийн аялгуу" тоглолтоо хийнэ. Ер нь энэ тоглолт бэлэн болсон доо. Тоглолтод ирсэн бvх хvнд CD өгнө. Мөн Дархан, Эрдэнэт хотуудад тоглоно.

Танд хямрал нөлөөлж байна уу?
Ард тvмний амьдрал хэцvv болоод байгааг хэн хvнгvй л анзаарч байгаа байх. Огт мөнгө байхгvй байна, хувь хvн төдийгvй байгууллага хvртэл хэцvv байх шиг байна. Хэрэглээ нь их өндөр болсон болохоор тэр юм шиг. Миний хувьд залууст хандаж хэлэхэд ажлыг гололгvй хийгээд байвал зvгээр юм уу, өөрт таарсан мэргэжлийнхээ ажлыг хvлээж байхын оронд хөдөлж л байвал цаг хугацаа дэмий өнгөрөөхгvй. Монголчуудын нэг хэлдэг vг байдаг даа "Зvгээр суухаар зvлгэж суу" гэж. Ийм уриан дор ядаж нэг хэсэгхэн хугацаанд амьдрахгvй бол болохгvй нь. Улс орон тэр чигээрээ бvсээ чангалаад хэцvv байна шvv дээ.

Ярилцсанд баярлалаа.

МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛ сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
hanala Empty reply from server СтарейшР¸Ð¹ спайс форум Купить закладкР¸ метадон в Тюмени Рост Ð°Ð²Ñ‚Ð¾Ñ†Ð²ÐµÑ ‚ов по дням ЗакладкР¸ россыпь в СольвычРµÐ³Ð¾Ð´ÑÐºÐµ Ð»ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ðµ ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси и порошки Купить Гари Гарисон ÐœÐ¸Ñ‡ÑƒÑ€Ð¸Ð½Ñ Ðº КристалР» рц Legal сайт Соль в воронежРµ закладкР¸ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в СмоленсРºÐµ Psilocybe в ОсташкоР²Ðµ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Щелкове Гашиш купить казань Сколько прет фен Купить Гашиш в ТобольсРº Адреса Ð³Ð¸Ð¿ÐµÑ€Ð¼Ð°Ñ €ÐºÐµÑ‚ов Глобус Экстази Ð²Ð»Ð°Ð´Ð¸Ð²Ð¾Ñ Ñ‚ок купить Форум соли для ванн ЗакладкР¸ миксов в ростове РусдосуР³ тула сайт Купить КристалР» Мценск Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Городце ЗакладкР¸ шишки ак47 в ВолоколР°Ð¼ÑÐºÐµ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Саке В чем ÑÐ¾Ð´ÐµÑ€Ð¶Ð¸Ñ ‚ся пировалРµÑ€Ð¾Ð½ Купить закладкР¸ героин в Гатчине Купить Иней ЕссентуРºÐ¸ Купить закладкР¸ кокаин в Ð¤ÐµÐ¾Ð´Ð¾ÑÐ¸Ñ Ð¾ÑÐ¿Ð°Ñ€Ð¸Ð² ается
IP:5.189.205.146  2018-02-07 17:45:48
Ctyxfbde , http://opencu.com/profiles/blo gs/burza-oglasi-poznanstva burza_oglasi_poznanstva, http://opencu.com/profiles/blo gs/sex-shop-izazov-web-trgovin a Sex_Shop_Izazov_web_trgovina, http://opencu.com/profiles/blo gs/web-kamera-seks-uzivo web_kamera_seks_uzivo,
IP:37.9.41.107  2018-12-14 18:07:47
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.