Хакухо нэг ч уналгvй тvрvvлж, эзэн хааны цомыг 10 дахь удаагаа хvртлээ

2009/03/30
Share |
Хакухо нэг ч уналгvй тvрvvлж, эзэн хааны цомыг 10 дахь удаагаа хvртлээ

Тэрбээр өвдөг шороодолгvй 15 давж тvрvvлсэн амжилтыг гурав дахь удаагаа vзvvлжээ. Энэ амжилтаараа аваргуудыг магнайлж байна

Японы Осако хотноо болж байгаа мэргэжлийн сvмогийн гуравдугаар сарын барилдаан Харv башё тун сонирхолтой болж өнгөрлөө. Башёгийн 14 дэх өдөр ёкозvна Хакvхо эзэн хааны цомыг хvртэх нь тодорхой боллоо. Тэрбээр энэ өдрийг хvртэл нэг ч уналгvй 13даваатай барилдааныг итгэлтэй тэргvvлж байсан юм. 14 дэх өдөр озэки Кайог давснаар ёкозvна Хакvхо мэргэжлийн сvмод 10 дахь удаагаа тvрvvлэх нь тэр. Тvvний барилдааныг сvмогийн мэргэжилтнvvд дvгнэн vзээд "Хакvхо аваргаас өөлөх өө олдохгvй байна. Одоо тvvний vе иржээ" хэмээн толгой сэгсэрч байгаа аж. Ёкозvна Хакvхо ч өөрөө "2009 онд тvрvvлсэн амжилтаа хоёр оронтой тоонд хvргэнэ" гэж амлаад байсан. Тvvндээ ч энэ удаад хvрлээ.

Нэгдvгээр сарын барилдааны 15 дахь өдөр их аварга Асашёорюvг давсан ч шийдвэрлэх нэмэлт барилдаанд өвдөг шороодсоноор эзэн хааны цомыг атгаад алдсан юм. Гэвч ёкозvна Хакvхогийн хувьд 15 дахь өдрийн учраа их аварга Асашёорюvг давснаар нэг ч унаагvй тvрvvлбэл гурав дахиа ийм амжилт vзvvлэх байлаа. Ёкозvна Хакvхо энэ удаад амласнаа биелvvлж нэг ч уналгvй 15 даваатай тvрvvлснээр Японы эзэн хааны цомыг 10 дахь удаагаа хvрлээ. Ийнхvv тэрбээр нэг ч уналгvй 15 давж тvрvvлсэн амжилтыг гурав дахь удаагаа vзvvлэв. Энэ амжилтаараа тэрбээр бvх цаг vеийн сvмочдыг магнайлж байна. 

Харин их аварга Асашёорюv энэ оны нэгдvгээр сарын Хацv башёд өөрийгөө эргэн ирснээр дуу шуутайхан зарлаж, тvрvvлснээр япончуудын хамгийн хайртай аварга нь болох Таканаханагийн 22 тvрvvлсэн тvvхэн их амжилтыг эвдсэн юм.

Ийнхvv Асашёорюv мэргэжлийн сvмод 23 удаа тvрvvлснээр тvvхэн их аваргуудын vзvvлсэн амжилтын дөрөвт бичигдээд байна. Энэ бvхнээрээ хамгийн их сонирхол татаж, Харv башёд торолгvй тvрvvлнэ гэсэн мэргэжилтнvvдийн таавар эвдэгдлээ. Их аварга Асашёорюv 14 өдрийн дараагаар 12 даваа хоёр унаатай болоод байв.

Тэрбээр башёгийн ес дэх өдөр нутгийн дvv озэки Харvмафvжид өвдөг шороодсон бол 11 дэх өдөр нь озэки Котомицvкиг барсангvй. Озэки Котомицvки өмнө нь их аваргад дараалан 31 удаа буюу таван жил шахам хугацаанд өвдөг шороодоод байсан. Хамгийн сvvлчийн өдөр их аварга Асашёорюv ёкозvна Хакvхотой хvч vзэн барилдсан. Энэ удаад ёкозvна Хакvхо их аваргад ямар ч боломж олголгvй ёрикиридээд давлаа.

Окэки Харvмафvжи башёг тааруухан амжилтаар эхэлсэн ч явцын дунд яван чангарч 10 даваа таван унаатай барилдааны дуусгалаа. Тvvний энэхvv vзvvлсэн амжилт нь озэки цолтнуудын хувьд хамгийн өндөр нь юм. Ийнхvv тэрбээр 2008 оны XI сарын барилдаанд урамтай, сайхан барилдаж озэки цол хvртсэн амжилтаа бататган энэ оны эхний хоёр башёд цолоо хамгаалаад байна. Тэрбээр тавдугаар сарын барилдаанд озэки цолтнуудыг ахална.

Энэ башёд комvсvби цолтой барилдсан Кёкvтэнхэ Цэвэгням зургаан даваа есөн унаатай тэмцээнийг дуусгалаа. Ирэх тавдугаар сарын барилдаанд чансаа доошлон маэгаширагийн гурав, дөрөвт эрэмбэлэгдэх болов уу. Тэрбээр энэ удаад сэкиваке Кисеносато зэрэг хvчитнvvдийг өвдөг шороодуулсан. Маэгаширагийн баруун жигvvрийн тэргvvн бөх Какvрюv Ананд энэ удаад сайн барилдлаа. Тэрбээр Харv башёгийн сvvлчийн өдөр маэгашира Хомашог төвөггvйхэн давж 10 дахь даваагаа авчээ. Какvрюv тавдугаар сарын барилдаанд чансаа дээшлэн комvсvби цол хvртэнэ. Какvрюvгийн барилдаанас харвал тэрбээр яван яван чангарч байна. Тvvний хувьд ч санякv буюу өндөр цолонд хvрч барилдах бvрэн боломжтой юм.

Харv башёгийн макvvчи зиндааны маэгаширагийн баруун жигvvрийн таваас босч барилдсан Токитэнкv Хvчитбаатар энэ удаагийн барилдааныг тааруухан амжилтаар vдлээ. Токитэнкv дөнгөж таван даваа авчээ. Ингэснээр тэрбээр дараагийн башёд чансаа нэлээн доошлон маэгаширагийн 10 хавьд ирнэ. Энэ удаад тvvний барилдаан эхнээсээ л нэг гарч өгөөгvй. Тачиаи хийх, барьцанд хvрэх нь ч тааруу, улмаар тvvний гайхалтай хөл мэхнvvдийн нэг нь ч Харv башёд vзэгдсэнгvй. Гэвч тэрбээр сvvлчийн өдрийн барилдаанд Котошогикvг vнэхээр бvхий л талаар илvvрхэн, ёрикири мэхээр хаялаа.

Цагтаа мэргэжлийн сvмогийн комvсvби цол хvртэжбайсан Асасэкирюv Дашням энэ удаад vнэхээр сайн барилдаж гачигоши буюу тавиас дээш хувийн амжилт vзvvллээ. Тэрбээр энэ удаад есөн даваа авчээ. Ингэснээр тавдугаар сарын барилдаанд чансаа дээшлэн маэгаширагийн гурав хавьцаа ирэх байх. Тэрбээр башёгийн сvvлчийн өдөр vлэмж биет Ямамотоёомаг ёрикири мэхээр дохёгоос гаргахад vзэгчид уулга алдаж байсан. Тамаваши Мөнх-Оргил дээд зиндаанд дэвшин барилдсанаас хойш анх удаагаа гачигоши буюу тавиас дээш хувийн амжилт vзvvлжээ. Ингэхдээ есөн даваа авч. 15 дахь өдрийн барилдаанд хашир, туршлагатай бөх Ивакияамаг ошидаши мэхээр давсан байна. Харv башёд анх удаагаа дээд зиндааид дэвшин барилдаж байгаа Шотенро Нямсvрэн долоон даваа найман унаатай барилдааныг дуусгав. Башёгийн сvvлчийн өдөр гачигоши хийхээр дохё дээр гарсан. Тvvний энэ өдрийн учраа нь уран барилдаант Аминишики байсан тул Шотенрог илvvрхэн давжээ. Ийнхvv дээд зиндаанд барилдсан манай есөн сvмочийн зургаа нь гачигоши буюу тавиас дээш хувийн амжилт vзvvлснээр энэ удаагийн башё монголчуудынх байлаа.

Озэки цолтнуудаас "Цvппари" мэхний хаан гэгдэх Чиётайкай хамгийн тааруу амжилт vзvvлжээ. Тэрбээр энэ удаад дөнгөж хоёр даваа авсан юм. Харин Котоошюvарав, Кайо, Котомицvки нар найман даваа, долоон унаатай башёг өндөрлөв. Кисеносато дөнгөж тав давснаар сэкиваке цолоо алдаж, Барvто гурван башё дараалан сэкиваке цолоо хамгаалав

Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.