Зөвшөөрөлгvй сургуулийн оюутнууд хүчингvй дипломтой төгсөх гэж байна

2009/03/31
Share |
Хүмүүс:
Зөвшөөрөлгvй сургуулийн оюутнууд хүчингvй дипломтой төгсөх гэж байна

“Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль” өнгөрсөн жилийн зургадугаар сард “Орхон” дээд сургуультай нэгдэхээр болж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны бvртгэлээс хасалт хийлгэжээ. Өөрөөр хэлбэл, “Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль” хаана ч бvртгэлгvй, vйл ажиллагаа явуулах эрхгvй болсон гэсэн vг. Гэтэл тус сургууль өнгөрсөн оны аравдугаар сараас vйл ажиллагаагаа сэргээж, улмаар энэ хавар төгсөлт хийхээр зэхэж байна. Өнгөрсөн жил тус сургуулийн удирдлагууд “Орхон” дээд сургуультай нэгдэх хvсэлтээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хvргvvлсэн байна. Vvний дагуу тухайн vед сайдын албыг хашиж байсан Н.Болормаа 307 дугаар тушаал гарган зөвшөөрлийг нь цуцалжээ. Гэвч “Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль”-ийн удирдлагууд бодлоо хувиргаж, сургуулийнхаа vйл ажиллагааг дахин сэргээхээр болсон байна. Ингэхдээ салбар хариуцсан яам болон холбогдох газруудаас vйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагvй нь оюутнуудыг хохироход хvргэжээ.

Тус сургуулийн захирал Д.Цэнд-Аюуш “Орхон” дээд сургуультай нэгдээд, хэсэг хугацааны дараа салах болсон шалтгаанаа “Манай улсад сvvлийн жилvvдэд дэлхийн утга зохиолын сонгодог бvтээлийг орчуулах хvн ховордсон. Тиймээс хэлний сургуультай нэгдэж, залуу орчуулагчдыг бэлтгэх зорилго өвөртөлсөн. Гэвч “Орхон” дээд сургууль анх байгуулсан гэрээгээ зөрчсөн. Мөн манай сургуулийн оюутнуудад өөр хичээл зааж эхэлсэн. Vvнээс шалтгаалж оюутнуудаа сургуулийнхаа хуучин байранд авчирч хичээллэж байна” хэмээн тайлбарлалаа.

Тvvний тайлбарлаж буйгаас vзэхэд удирдлагуудын хоорондын зөрчлөөс болж оюутнуудын эрх зөрчигдөхөд хvрчээ.
“Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль”-ийн орчуулгын анги хангалтгvй байсан тул “Орхон” дээд сургуультай нэгдэхээр болсон байна. Хоёр сургууль гэрээ байгуулахдаа долоон vндсэн зvйл дээр тохиролцжээ. Харамсалтай нь уг гэрээ зөрчигдөх болсон нь хоёр тал хагаралдах шалтгаан болсон аж. Эндээс vvдээд “Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль”-ийн сургалтын чанар учир дутагдалтай байсан уу гэх асуулт урган гарч ирж байна.

Тус сургуульд одоогоор 150 гаруй оюутан суралцаж байна. Оюутан бvрээс сургалтын төлбөр болох 500 мянган төгрөгийг хураажээ. Энэ нь ойролцоогоор 75 орчим сая төгрөг болж байна. Тус сургуулийн дөрөвдvгээр курсийн оюутнууд төгсөхөд хоёр сар хvрэхгvй хугацаа vлдээд байна. Тэд аав, ээждээ диплом өвөртлөөд очино хэмээн бодож, хичээл номондоо шамдаж байгаа. Гэвч зөвшөөрөлгvй vйл ажиллагаа явуулж байгаа сургуулийн удирдлагууд сургууль удахгvй зөвшөөрөл авна хэмээн найдаж сууна. Харамсалтай нь энэ нь тийм амар зvйл биш. Хэрэв хэдэн ширээ сандал нийлvvлж, оюутнууд суулгачихаад дөрвөн жилийн дараа “Оюутнууд төгсөх болчихлоо” гээд яамнаас зөвшөөрөл нэхээд авчихдаг бол хvн бvр уг бизнест орох байсан биз. Сургуулийн захирал уужуухан хvн юм. Тэрбээр “Зөвшөөрөл удахгvй шийдэгдэх байх. Яаманд хvсэлт тавьсан. Энэ жил 50 гаруй оюутан шинээр элсvvлнэ” хэмээн ярьж сууна. “Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль”-ийг хэрхэх талаар БСШУЯ-ны мэргэжилтэн Д.Буриадаас тодрууллаа.

Д.БУРИАД: ЗӨВШӨӨРӨЛ ХЭЗЭЭ ОЛГОХ НЬ ТОДОРХОЙГVЙ

"Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль"-ийн зөвшөөрлийг хэзээ цуцалсан бэ?
Өнгөрсөн оны зургадугаар сарын 10-нд сайдын тушаалаар цуцлаж, “Орхон” дээд сургуультай нэгтгэсэн. Гэтэл дээрх сургуулиуд vл ойлголцолсноос болж “Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль” зөвшөөрөлгvй vйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Тус сургуулийн зөвшөөрлийг өгөх нь тодорхойгvй байгаа гэсэн vv?
Тийм ээ. Сургуулийн удирдлагууд зөвшөөрлөө авах талаар хvсэлт гаргасан. Одоогоор дахин зөвшөөрөл олгох vгvй нь тодорхойгvй байгаа. Энэ талаар хэлэлцэж байна. Хэдийд шийд гарахыг мэдэхгvй.

Оюутнууд нь төгсөх болоод байна. Vvнийг яаж зохицуулах вэ ?
”Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль” оюутнуудад диплом олгох боломжгvй. “Орхон” их сургуульд харьяалалтай учир тухайн сургуулийн дипломтой төгсөх байх.

Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.