Хятадуудын шинэ вирус дэлхий нийтийг айлгаж байна

2009/03/31
Share |
Хүмүүс:
Хятадуудын шинэ вирус дэлхий нийтийг айлгаж байна

Өнгөрөгч долоо хоногийн хагассайн өдөр Канадын Торонто хотын Тринити Коллежийн судлаачид болон Британийн Кэмбрижийн Их Сургуулийн шинжээчид Хятад Улсад байрлалтай томоохон сүлжээ Далай ламтныг дэмжигчид болон дээрхийн гэгээнтний хувийн компьютерийг хянаж байгаа болохыг илрүүлжээ. Хоёр тусдаа хийгдсэн судалгаануудын "Tracking GhostNet буюу The snooping dragon," дүнгээс харвал энэхүү хорт програмыг цацагч төдийгүй байнгын хянагч нь БНХАУ. Энэ талаар Канадын албаны хүмүүс Канад Улс дахь Хятадын элчин сайдын яам төдийгүй, Хятадын төв засгийн газар луу утасдаж лавласан ч тодорхой хариу одоогоор авч чадаагүй байна. Харин АНУ-н Нью Йорк хот дахь БХНАУ-н элчин сайдын яам энэ явдлыг Хятадын засгийн газартай холбоогүй хэмээн үгүйсгэжээ. Энэхүү програм нь даян дэлхийн сүлжээнээс Төвд, Далай Лам болон бусад Хятадын эсрэг мэдээлэл сонирхож байгаа компьютерүүдэд тусгай програм суулгаж, түүнийхээ тусламжтайгаар тухайн компьютерээс мэдээлэл шууд татаж байсан байна.  Шинжээчид үүнийг нотлохын тулд шинэ компьютер асаагаад гүүглэд холбогдоход төд удалгүй өнөөх програмын тусламжтайгаар Хятадны Хайнань аралд байрлалтай туршуул шинжээчдийн компьютерийг хянаж эхэлсэн бөгөөд сэжигтэй зүйл гараагүй болохоор гараад явжээ. Хамгийн аюултай нь байнгын хяналтанд өртсөн хэрэглэгчийг зөвхөн интернэтэд холбогдоход биш зүгээр материал боловсруулж байхад ч өнөөх гайтай програм мэдээлэл татаж байдаг байна. Мөн хүсээгүй үед нь ч хэрэглэгчдийн вебкамерийг ажиллуулан зураг авч, бичлэг хийсэн тохиолдол байх бөгөөд тэр даруй нь БНХАУ руу илгээж байсан болох нь батлагджээ. Нэгэн жишээ гэвэл Төвдийн эрх чөлөөний хөдөлгөөний талаар бичигч оюутан бүсгүй жагсаалд оролцох тухайгаа найзруугаа и-майлээр бичихэд маргааш нь яг замыг нь тосоод БНХАУ-н цагдаа нар зогсож байжээ. Нэмж хэлэхэд ийм програмын эсрэг хүчирхэг гүрнүүдийн засгийн мэргэжилтнүүд ч дорвитой хаалт хийж чадахгүй байгаа юм байна. Тиймээс хүн болгон компьютерээ шинжлүүлээд үзэхэд илүүдэхгүй гэсэн үг!

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.