Надад гавьяат жүжигчин цол эрт байна

2009/03/31
Share |
Хүмүүс: Ж Алтанцэцэг | 
Надад гавьяат жүжигчин цол эрт байна

Бяцхан биедээ багтамгүй чадалтай хоолойтой гэгддэг дуучин Ж.Алтанцэцэг ардын болон  зохиолын, рок поп гээд урлагийн бүхий л төрөл жанрт хүч сорьж байгаа нэгэн. Оюутан байх үеэсээ л өөрийгөө хурцалж дайчлан тэмцээн уралдаанд оролцож ирсэн бөгөөд тэр хэмжээгээр олон амжилтад хүрчээ. Тэрбээр  өөрийн гэсэн дуу бичлэгийн шинэ студиэ нээхээс гадна ойрын үед завсарласан даацтай  уран бүтээлүүдээ гаргах зэрэг  төлөвлөсөн олон ажлуудаа амжуулах гээд тун завгүй яваа аж. Түүнтэй  уран бүтээл хийгээд амьдралын талаар ярилцлаа.

Алтаа дуучин маань нэлээд хугацаанд чимээгүй байлаа. Хүүхдээ асраад тун завгүй байна уу даа?
Охин маань одоо зургаан сар хүрч байгаа. 2007 онд аялан тоглолтынхоо дараа хоёр дахь бие даасан тоглолтоо хийсэн. Харин 2008 онд урлагийн уран бүтээл биш, амьдралын уран бүтээл өрнөсөн гэж хэлж болно. Гэхдээ  зүгээр суугаагүй хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй дуу бичлэгийн  том студи нээх гээд ажил ихтэй. Студиэ дөрөвдүгээр сарын 10-наас хэтрэхгүй нээх бодолтой байгаа. Америк, Хятад, Сингапураас тоног төхөөрөмжүүд ирнэ. Мэдээж өөрийн гэсэн студитэй болох учраас олон жил хийнэ гэж  хүсч мөрөөдөж байсан уран бүтээлээ хийнэ. Хоёр жил шахам уран бүтээлээ завсарласан болохоор дорвитой амьд уран бүтээл гаргахыг зорьж  2007 онд тоглосон тоглолтоороо DVD хийнэ. Нөгөө талаас зөвхөн өөрөө дуулаад зогсохгүй студиэрээ дамжуулан  шинэ залуу уран бүтээлчдийг дэмжиж гаргаж ирэх учраас нэг ёсны продюссер болно гэсэн үг. Ая зохиогч Б.Ангирмаа, Х.Мөнхсайхан ах гээд маш хүчтэй хүмүүстэй хамтран ажиллана. Дээр нь гадаад хүн ажиллах болохоор бүр ч  боломжийн байх болов уу. Энэ ажлыг гэр бүл, найз нөхөд, урлагийн хамт олон маань дэмжиж байгаад баяртай байна. Сонирхуулж хэлэхэд студийнхээ дэргэд өөрийн нэрийн хувцасны  дэлгүүр нээнэ. Гэхдээ одоо юу зарахаа нууцлая. Ямар ч байсан урлагийн болоод сонголт, шийдэл сайтай хүмүүст зориулсан бяцхан брэндтэй болохыг хүсч байгаа.
 
Нөхөр тань  байсхийгээд л үнэтэй сюрприз барьдаг гэсэн. Үнэтэй машин бэлэглэсэн ч гэж сонссон?
Машин өнөөдөр тийм сонин биш хэрэглээ болчихсон шүү дээ. Энгийн хүмүүс урлагийн хүнийг ойлгодоггүй бол хаа очиж нөхөр маань урлагийн хүний хөөрүү дэврүүн сэтгэлийг  ойлгодог. Урлагийн хүн бусдыг дагаад энгийн байх юм бол амьдрал тийм гоё байхгүй. Ингэж би  өөрөө өөртөө кайфтай амьдрах хүсэлтэй болоод ч тэр үү төрсөн өдөртөө олон хүнийг оролцуулж өргөн дэлгэр тэмдэглэдэг. Түүгээрээ өөрийгөө баясгаж цэнэглэж явдаг. Энэ байдлыг нөхөр болон  найз нөхөд маань мэддэг. Нөхөр маань зөвхөн төрсөн өдөр ч гэлтгүй тэгэх үү ингэх үү гээд л намайг дандаа баярлуулж явахыг хичээдэг. Энэ утгаар би өөрийгөө сайн хүнтэй ханилсандаа азтай гэж боддог. Ер нь гоё байхад л миний амьдралын утга учир оршиж байгаа юм шиг санагддаг.
 
Нөхөр тань таны аль дуунд илүү дуртай бол? Сайхан дуунуудаас чинь машиндаа сонсч л явдаг байх даа?
Би одоохондоо нөхрийнхөө  дуртай дууг нь дуулж амжаагүй байгаа. Гэхдээ “Бодлын цагаан хун” “Эр хүн” зэрэг сонгодог дууг сонсох дуртай. Харин би  “попера” төрлийн уран бүтээл хийе гэж олон жил бодож байсан. Энэ хүсэл маань ч мөдхөн биелэх байх. Нөхөр маань их гоё хүчтэй хоолой шаардсан дуунд дуртай болохоороо намайг шалдар булдар дуу битгий дуул гэдэг. Гэхдээ олон жил хамтдаа байгаад  намайг мэддэг болчихсон учраас  ардын, сонгодог, поп дуу, бүр  хүүхдийн гээд аль дуртай  уран бүтээлээ хий гэж хэлдэг дээ. Хамгийн гол нь  уран бүтээл чинь хүнд хүрсэн байх ёстой шүү гэж зөвлөдөг. Түүнээс машин дотроо  ганцхан миний дууг сонсоод явдаг гэвэл эндүүрэл болно. Оюутан байхдаа бид хоёр танилцаж байсан болохоор тэр үеийнхээ хүчтэй хоолойг гаргасан дууг дуул, тэгж л байж  чи ард түмэндээ дуучин гэж үнэлэгдэнэ гэдгийг ч байнга сануулдаг.
 
Хүү тань одоо том болсон биз дээ?
Хүүтэй охинтой байж хүсэл биелнэ гэж ярьдаг. Одоо хүү маань таван нас хүрч байгаа. Гэрийнхээ нэг давхарт цэцэрлэгт явдаг. Аав ээж нь залхуу болохоор их амар өөрөө хувцсаа өмсөөд цэцэрлэгтээ явчихдаг. Ээж маань ямар сайндаа чамд бүх юм чинь цаанаасаа бэлэн заяачихсан  юм гэхлээр нь би яасан гэсэн чинь хүү маань өөрөө хувцсаа өмсөөд нүүрээ угаагаад цэцэрлэгтээ орчихлоо, охин маань ч гэсэн шөнө нэг ч удаа сэрэлгүй тайван хонолоо гээд инээж байсан. Найзууд маань ч гэсэн чамд зарагдах хүн чинь өөрөө хүрээд ирэх юм гэж хэлдэг. Дүү нар маань гэр цэвэрлээд өгчихдөг болохоор гадуур ажил хөөцөлдөж байхад сэтгэл зовох юмгүй сайхан  амьдарч байна.
 
Таныг харахад нэлээд тайван талдаа санагдах юм?
Хүний амьдрал болсон хойно тайван үедээ тайван, уцаарлах үедээ уцаарлана. Гэхдээ нэг их орилж хашгираад байх нь юу юм. Угаасаа  нас ахих тусам бодит ажил  хийхийг хичээдэг болчих юм байна шүү дээ. Нөгөө дэврүүн хүсэл мөрөөдөлтэй жаахан дуучин охин биш амьдралыг илүү ойлгож өөрийгөө хөгжүүлэх тал дээр  байнга эрэлхийлдэг ч болчих юм.         
 
Нөхрийг тань их халамжтай гэж сонссон. Угаасаа ар тал найдвартай байхад уран бүтээлийн амжилт гарах нь бий?
Нөхөр маань миний санаачилсан ажлыг дэмжиж яавал сайхан ажил болох бол гэж байнга санаа тавьдаг. Дээр нь би өөрийгөө энэ хямралын үед их хөрөнгө зарсан ажил  хийж байна гэж огт бодохгүй байгаа. Тэр тусмаа  монголчууд бүгдээрээ эрвийх дэрвийхээрээ хөдөлж хөгжлийн төлөө ямар нэг гарцыг олж харах хэрэгтэй . Түүнээс гараа хумхиж хоолоо багасгаад хэзээ ч  аз жаргалд хүрэхгүй. Угаасаа  хүн тэлэгдэж сэлбэгдэх тусам улам ихийг хийх хүч төрдөг шүү дээ. Аз жаргалтай сайхан амьдралыг ч хүн өөрөө л бүрдүүлнэ. Түүн шиг гэр бүлээ сайн авч явах нь миний үүрэг. Түүнээс би бүх юм бэлэн байна гээд бусдын гарыг хараад дураараа авирлаад зүгээр  суугаад байдаг хүн биш. Тэрхүү аз жаргалын төлөө хамтдаа зүтгэж, яавал нөхрийнхөө сэтгэл санааг амар тайван байлгахав гэдэг дээр ухаан зарж асуудлыг эерэгээр зохицуулдаг. Тэгээд ч тайван дөлгөөн ноён нуруутай хүнтэй учирсан болохоор илүү аз жаргалтай байдаг юм болов уу. Яахав тэгээд амьдрал болсон хойно дураараа аашлах үедээ аашлаад сайхан үедээ сайхан байдаг. Дээр нь бид хоёр хүүхэдтэй болсноороо илүү ухамсартай аж амьдралын хувьд тогтворжиж ирсэн. Өмнө нь хүүхэдгүй байхдаа хамтран амьдрагч хэмжээний байсан бол хүүхэдтэй  болсноороо гэр бүл илүү бат бөх болж амьдралын утга учир үнэ цэнэ өөр болдог юм байна. Наад зах нь олж байгаа мөнгөө хүүхдийнхээ ирээдүйд зарцуулна гээд бүх юм өөрчлөгдөж бодож боловсруулах зүйл ч ихтэй болчих  юм.
 
Зарим хүмүүс бүтээгүй амьдралынхаа төлөө  харамсч байдаг бол таны хувьд бүр ч өөдрөг юм байна?
Гайгүй ээ. Өмнө нь би хүнтэй үерхэж байсан болохоос биш гэр бүл болж байгаагүй. Дөнгөж 21 настайдаа төрсөн өдрөөрөө нөхөртэйгээ танилцсан. Дараа нь бие биегүйгээр амьдарч чадахгүй юм байна гэдгээ ойлгоод  22 насандаа буюу 1995 онд гэр бүлээ батлуулсан. Гэхдээ нэг их сүртэй хурим хийгээгүй. Цаг хугацаа  амархан өнгөрдөг шиг бид хоёр 14 жил амьдарчихсан байна. Зарим хүмүүс намайг хүнтэй сууж байсан гэж буруу ойлгоод байдаг юм. Мэдээж хүний амьдралд  янз бүрийн зүйл тохиолдоно шүү дээ. Гэхдээ тэр надад зовлон болоогүй.
 
Үеийн тань дуучид гавьяат жүжигчин цол аваад удаагүй байна. Тэр тусмаа гавьяат жүжигчин Х.Болормаа, Бат-Эрдэнэ нар танай нутгийнх. Тухайн үед бяцхан атаархал төрж байв уу. Ер нь ямар бодолтой байгаа вэ?
Юуны өмнө нутгийн хоёр дуучин энэ өндөр цолонд хүрсэнд баяртай байна. Үүний  дараа над руу олон хүмүүс утасдаж мессеж бичсэн. Миний бодлоор энэ шагналыг Монголынхоо соёл урлагийн хөгжилд хувь нэмэр оруулсны дараа авбал үнэ цэнэтэй амттай зүйл болно гэж бодож байна. Тэгээд ч би өөрөө өөрийгөө  гавьяатад тодорхойлж амжаагүй. Хүмүүсийг өөрсдийгөө тодорхойлж явуулдаг гэж сонссон. Миний хувьд чөлөөт уран бүтээлч болохоор ямар нэг урлагийн байгууллагад харьяалагддаггүй. Гэхдээ яахав хүмүүс гавьяа шагнал авч л байг. Мэдээж тэр хүмүүс өөрсдийгөө том шагнал авах хэмжээний бүтээл хийсэн гэж бодоод авч байгаа нөхцөлд атаархаад байх юм алга. Хамгийн гол нь өөрөө өөртөө зөв байж одоо би боллоо гэсэн үедээ өөрийгөө тодорхойлоход юу нь буруу байхав. Харин миний хувьд цаг нь болоогүй ээ. Энэ талаар янз бүрийн яриа  одоо хүртэл хүмүүсийн дунд тасрахгүй л байна.
 
Нутаг гэснээс Говь-Алтай аймагтайгаа хэр холбоотой байдаг вэ?
Говь-Алтай аймаг аавын маань нутаг болохоор нутгийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцдог. Тэд ч намайг сайхан хүлээж авч дууг  минь сонсох дуртай байдагт нь баярлаж явдаг. Харин  миний бага нас, өсвөр үе Налайхад өнгөрсөн болохоор Налайхчууд сайн мэднэ. Аав маань  Налайхын жирийн л нэг уурхайчин хүн байсан. Тэгсэн мөртлөө их хөдөлмөрч янз бүрийн ажил сэтгэж бидний амьдралын дэглэмийг их өөрчилж өгдөг байлаа. Нэг удаа надад “Харуул Алтай” романыг авчирч уншуулаад Говь-Алтайнхаа тухай  ярьж байсан. Одоо бодоход төрж өссөн нутаг усаа үгүйлээд л ярьж байсан юм билээ. Хэрвээ өнөөдөр аав маань амьд сэрүүн байсан бол намайг Алтайчуудтай холбоотой бас  хүндлэгдэж явааг минь харсан бол их л баярлах байж дээ. Тэгээд би өнгөрсөн жил “Шаргын говь аав минь” дууг яруу найрагч Ү.Хүрэлбаатар ахаар үгийг нь зохиолгож, аяыг нь төрийн хошой шагналт Н.Жанцанноров гуайгаар захиалж хийлгэсэн. Хараахан дуулж амжаагүй байна. Яарч сандрахгүйгээр студийнхээ ажлын дараа сайн уран бүтээл болгоё гэж бодож байгаа. Тэр дуунд миний сэтгэл шингэсэн учраас Алтайчуудыг уриалж дуудсан, жинхэнэ жалга довны үзэл гаргасан дуу болох болов уу гэж найдаж байна. Энэ жил Говь-Алтайгаас шинээр хоёр гавьяат төрж, бөхчүүд нь сайн барилдаж байгаа гээд нутгийн үзүүлэлтээрээ толгой цохиж яваад нь их урамтай байгаа шүү. Бас залуухан УИХ-ын гишүүд ч гарч ирсэн. Миний хувьд ганцхан 2007 онд л  Говь-Алтайд очиж үзсэн болохоор тэр нутгийн хөгжил болоод хүмүүсийнх нь талаар сайн мэдэхгүй. Тийм цаг хугацаа ч байсангүй. Тэр сайхан нутгаар овоглож  хүмүүс нь ирж уулзахад маш их сэтгэл дулаацдаг.
 
Гэхдээ таныг ард түмэн маш их бүтээлтэй хөдөлмөрч гэж ярьдаг юм билээ?
Миний хувьд хаана ямар олон улсын тэмцээн болох нь вэ гэдгийг нь интернетээс хайж олоод  оролцох дуртай. Ингэхдээ надад оролцох ямар боломж байна, яаж дуулж ямар хувцас өмсөөд очвол Монгол улсынхаа нэрийг гаргах бол гэдгийг ч давхар  бодолцдог. Энэ нь хэдийгээр миний хувийн уран бүтээл ч гэлээ нөгөө талаасаа өөрөө өөртөө кайфтай амьдарч байгаагийн илрэл. Энэ утгаар би олон улсын чанартай зургаан тэмцээнд оролцож хоёр удаа түрүүлж, хэд хэдэн удаа хоёрдугаар байр эзэлж байлаа. Эргээд бодоход энэ нь том шагнал төдийгүй тэр цаг хугацааг би хэзээ ч эргэж нөхөж олж авч чадахгүй учраас надад үнэ цэнэтэй зүйл болж үлдсэн. Оюутан байхаасаа л тэмцээн уралдаанд өөрийгөө сойж бэлдэж ирсэн. 1993 онд дөнгөж СУИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан байхдаа “Монголын эстрадын хатан хаан” тэмцээнд хоёрдугаар байр эзэлж дараа нь “Ая дууны жигүүр” болон оюутнуудын дунд ямар л тэмцээн зохиогдоно тэр болгонд алгасалгүй оролцдог байлаа. Бас Монгол улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа эгч, дуучин  Н.Ганхуяг ах хоёрын “Сараа & Гана” “Сэтгэлийн хөг” “Инээмтгий хүн” зэрэг тоглолтуудад нь оролцож байсан. Тэр л үеэс 19 настай охин анх тайзан дээр гарч дуулж эхэлсэн дээ. Мөн “Вавилон мөрний эрэг дээр” нэртэй дандаа англи дуунаас бүрдсэн тоглолт хийсэн. Энэ мэтээр өөрийнхөө хүсэл мөрөөдөлд хүрэхийн төлөө чамгүй явсан. Энэ бүхэн надад хангалттай үр дүнгээ өгч олон шагнал авсан. Дээр нь “Мандах нар” Торгоны хээ” дуунууд жинхэнэ утгаараа этник дуу болж чадсан. 2000 онд “Пентатоник” наадмын шилдэг дуучин болсон гээд бахархах юм ихтэй. Энэ утгаар надад Монголын ард түмэнд харуулах чансаатай олон зүйл байгаа учраас гавьяа шагналын хувьд арай эрт байна. Найзууддаа ч гэсэн найз нь болоогүй ээ, хүмүүст хүрч амжаагүй дуунуудаа хүргэж улам ихийг хийх хэрэгтэй байна гэж хэлдэг. Магадгүй дахиад урам авмаар болсон үедээ өөрийгөө тодорхойлох байх даа. /Инээв/
 
Манай урлагийнхан мэс ажилбар цөөнгүй хийлгэдэг. Энэ нь үзэгчдээ хүндэлж байгаа хэдий ч нөгөө талаар сөрөг үр дагавар авчирдгийг үгүйсгэхгүй?
-Би нүдээ жаахан засуулна. Харин хамар амьсгалын эрхтэн учраас оролдохгүй. Гэхдээ би энэ асуудлыг хүлээн зөвшөөрдөг. Яагаад гэвэл урлагийнхан тайзан дээр олны өмнө байнга ил гарч байдаг учраас  эрсдэл багатайгаар засвар хийлгэх хэрэгтэй. Үзэгчид ч  урлагийнхныгаа харж баясдаг учраас тэднийгээ сайхан хувцас өмсөж сайхан харагдаасай  гэж хүсдэг.
 
Та чамин зүүлтний цуглуулга хэр ихтэй вэ?
Олон жил цуглуулсан тоглолтын хувцас ээмэг зүүлт маань одоо  бяцхан музей гаргах хэмжээний болчихсон. Хангалттай байгаа
 
УБтаймс
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Купить методон в НовосибР¸Ñ€ÑÐºÐµ Купить закладкР¸ героин в ЧерняхоР²ÑÐºÐµ Купить кодеин Арск ЗакладкР¸ метадон в БагратиР¾Ð½Ð¾Ð²ÑÐºÐµ Лсд создатеР»ÑŒ ЗакладкР¸ спайс в ПолярноР¼ ЗакладкР¸ реагент в ВолгодоР½ÑÐºÐµ соль закладкР¸ севастоР¿Ð¾Ð»ÑŒ купить Тёмный Шахты амф закладкР¸ харьков Купить Спид ЛомоносР¾Ð² Купить Шишки ак47 в Кимовск Купить Гашиш в Майкоп Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в МихайлоР²ÑÐºÐµ Купить Хмурый Ð’Ð¸Ð»ÑŽÑ‡Ð¸Ð½Ñ Ðº Свой бизнес: кладка каминов Купить Первый Агидель купить Айс Вольск Реагент в Елизове ÐšÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси Ð²Ð»Ð°Ð´Ð¸Ð²Ð¾Ñ Ñ‚ок Соль цена, где купить соль в СаратовРµ Реагент в КандалаРºÑˆÐµ кокаин на сленге в каких Ð¿Ñ€ÐµÐ¿Ð°Ñ€Ð°Ñ ‚ах ÑÐ¾Ð´ÐµÑ€Ð¶Ð¸Ñ ‚ся метадон Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ фен купить БыстрорР°ÑÑ‚ÑƒÑ‰Ð¸Ðµ семена марихуаР½Ñ‹ Диски нарко что это Купить закладкР¸ шишки ак47 в СарапулРµ ЗакладкР¸ гашиш в Усмани Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в ЮжноураР»ÑŒÑÐºÐµ купить белый порошок Волхов купить Снег Курлово Купить спайс оренбурР³ Шишки в Грозном Купить методон в СоветскР¾Ð¹ Гавани Соболь Андрей АркадьеР²Ð¸Ñ‡ Купить ЛСД Иркутск
IP:95.85.68.156  2018-04-19 10:49:10
rekoloas ЯлутороР²ÑÐº купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Метадон (HQ) Ð“ÐµÑ€Ð¼Ð°Ð½Ð¸Ñ  Москва РязанскР¸Ð¹ купить VHQ Cocaine 98% Colombia Купить онлайн Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Москва КрасносРµÐ»ÑŒÑÐºÐ¸Ð¹ Москва ВАО купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-pvp ЗакладкР° соли Ð²Ð»Ð°Ð´Ð¸Ð¼Ð¸Ñ € Гашиш в ассортиР¼ÐµÐ½Ñ‚Ðµ Москва Ð“Ð¾Ð»Ð¾Ð²Ð¸Ð½Ñ ÐºÐ¸Ð¹ Руза купить План (АФГАНКА) Ð›ÑƒÑ…Ð¾Ð²Ð¸Ñ†Ñ ‹ закладкР¸ Москва ПечатниРºÐ¸ купить MDPV Москва Ð“Ð¾Ð»Ð¾Ð²Ð¸Ð½Ñ ÐºÐ¸Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ VHQ GanBang Cocaine 98% Peru Спасск-Р
IP:95.85.70.219  2018-07-14 17:33:31
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.