ХААН банкны гүйцэтгэх захирал монгол бүсгүйтэй гэрлэлээ

2009/03/31
Share |
Хүмүүс: Морроу Питер  | 
ХААН банкны гүйцэтгэх захирал монгол бүсгүйтэй гэрлэлээ

Манайхан гадны иргэдийг тэнгэрийн элч мэт тахидаг. Эх орондоо байж тэдний өмнө бөхөлзөж, үегүй мэт нахилзан бялдуучилж буй зарим нэгнийг хараад заримдаа өр өмрөх шиг болж харуусал төрдөг ч гэж болно. За ямартаа ч Монголын хамгийн өндөр цалинтай ноёдын нэг гэгддэг ХААН банкны гүйцэтгэх захирал Питер Морроу залуухан монгол бүсгүйг хоёр дахь эхнэрээрээ сонгожээ. Сардаа 50-60 мянган ам. доллар халаасалдаг тэрбээр тансаг хэрэгцээгээрээ Холливудын ододтой дүйдэг юм гэсэн. Ер нь мань эр Монголд байхдаа ч тансаглах гэдгийг манайханд үзүүлэх шиг болдог. Хуучнаар Хүүхдийн 100-гийн ойролцоо нээгдсэн баячуудын цугларах дуртай “Ivy” ресторан ч түүний мэдлийнх гэж дуулддаг. Энэ мэтээр олны гайхширлыг төртөл тансагладаг эл эрхэм өөрийн туслах бүсгүйтэй дэр нэгтгэсэн гэнэ. Түүний шинэ залуу эхнэрээр нь тодорсон бүсгүй өмнө нь мань эртэй холбогдон “доорх албан тушаалтнаа татаж чангаасан” гэж хэл ам татлаад байсан тэр бүсгүй нь болохыг эх сурвалж онцоллоо

УБ таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.