Хямралаас ангид хатагтай

2009/03/31
Share |
Хүмүүс: Э.Одгэрэл | 
Хямралаас ангид хатагтай

Гамнаж хэмнэж, бүсээ чангалж амьдрахыг төр засаг хүртэл уриалаад буй хямралын сүүдэр топ модель Э.Одгэрэлийн амьдралд тусгал ч алга. Сайн саарын аль алинаар нь хэлэгдээд дөжирчихсөн энэ хатагтай нууцлаг амьдралаа телевизийн дуранд хальт ч болов дэлгээд авсан. Тансаг ресторан, үнэтэй салон, бассейн гээд өрнөх түүний амьдралын хэв маяг олонх монголчуудыг ангайлгаж орхисон.

Э.Одгэрэл 150 доллараар арьсаа чангаруулах аппаратанд ороод зогсохгүй, ингэж гоо сайхандаа мөнгө цацахыг бүсгүйчүүдэд зөвлөөд амжсан. Нас биед хүрч яваа ганц охиныхоо төрсөн өдрийг хамгийн сүүлийн үеийн, өндөр зэрэглэлийн ресторанд тэмдэглэж, тэр өдөр л дөнгөж эх хүн гэдгээ мэдэрч байгаагаа бахдаж байсан топ модель тусдаа ширээнд өөрийгөө ч баярлуулахаа мартсангүй.

Зураг авалтын талбайд чемодантай хувцсаа чирээд явж байдаг түүний амьдардаг харш харин нууц үлдэв. "Оддын хотхон"-д амьдардаг гэрээ олны нүдэнд дэлгэхээс эрс татгалзсан топ моделийн тансаг хэрэглээ, үнэтэй үйлчилгээний төлбөр төлөөс ямартаа ч өөрийнх нь ажил хийж олсон цалин яав ч биш гэдгийг мэдэх хүн олон. Ямартаа ч орчин цагийн гоо сайхны үнэлэмжинд тэргүүн эгнээнд жагсдаг, мөнхийн залуу нас гэгддэг Э.Одгэрэлийн тансаглал хямарч суугаа бүсгүйчүүдийн атааг тэсэхүйеэ бэрх хөдөлгөөд өнгөрөв

Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.