Хүмүүс: |
Б.Батзаяа энэ өдрүүдэд “Ерөнхийлөгчид нэр дэвшиж” байгаагаа зарлан, гандан буурахгүй гэдгээ нотолж байна. Монголын хошин урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдэх цөөхөн гавъяатнуудын нэг гэж олны үнэлгээг авсан түүний Хөдөөгийн баясгалангийн Болдын дүр бүхний сэтгэлд “Мартагдашгүй намар” шиг хадгалагдан үлдэж чадсан. Нэр дэвшигч өөрийн дэмжигчдээ дагуулан маргааш сонгуулийн сурталчилгааныхаа үр дүнг үзэж санал хураалтаа Улаанбаатар паласт явуулна. Иргэн бүрийн санал чухал гэсэн түүний уриаг сонссон хүн бүхэн тийшээ зорчих тийзээ худалдаж авах гээд яаруухан байгаа гэнэ. Б.Батзаяа гавъяатаа Ардын жүжигчин болох цаг нь болсон гэж хөөргөж байгаа ард түмний хүслийг төр тун удахгүй олж харах биз ээ
Factnews.mn