Толгойг нь салгаж тусд нь хаясан хүн амины хэргийн эзэн олджээ

2009/04/01
Share |
Хүмүүс:
Толгойг нь салгаж тусд нь хаясан хүн амины хэргийн эзэн олджээ

Сонссон хүний айдас хүрэм олныг цочирдуулсан хүн амины хэрэг өнгөрсөн долоо хоногт СБД-т гарсан. Хүний санаанд багтамгүй онц хэрцгийгээр толгойг нь тасдан их биенээс нь салгасан аймшигт хэргийг үйлдсэн гэмт этгээд баригджээ. Тэрээр талийгаачтай нэг нутгийнх байжээ.  Гэмт хэрэгтэн 1961 онд Увс аймгийн Улаангом хотод төржээ. ИБМУТ-д бүртгэлтэйгээр түүнийг Энхээ гэдэг ч Хэнтий аймагт ажил хийж байх хугацаандаа Энхтайван гэсэн нэрээр байрлаж байсан байна. Шар Энхээ гэсэн хочтой гэмт хэрэгтэн хэрэг гардаг өдөр талийгаачтай архи уусан байж болзошгүй гэж цагдаагийнхан үзэж байна.

Учир нь онц ноцтой хүн амины энэ хэрэг эхлээд маргааны улмаас үүсчээ. Гэмт хэрэгтэн талийгаачийг галын шилээврээр толгой руу цохисны улмаас хүнд гэмтэл аван нас барсан байна. Задлан шинжилгээний хариугаар талийгаачийн тархинд 0.9 сантиметрийн хэмжээтэй нүх гарсныг гадны нөлөө гэж тогтоожээ. Хохирогчийн толгойг салган цэнхэр цүнхэнд хийж, харин их биеийг нь цагаан метрийн даавуугаар боож толгойноос нь тусад нь 240 метрийн зайнд ус зайлуулах сувгийн дор хийсэн байсныг олсон байна. Гэмт этгээд талийгаачтай нэг дүүрэг нэг хороонд оршин суудаг нэг нутгийн хүмүүс байсан нь шалгалтаар тогтоогджээ.

Хувийн тааламжгүй харьцаанаас үүдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа энэ хэргийг цагдаагийнхан үргэлжлүүлэн шалгаж байна. Хохирогчийн хувьд 51 настай Монсан гэж тариурын үйлдвэрт хамгаалагч хийдэг байжээ. Увс аймгийн харьяат тэрээр Улаанбаатарт орж ирээд 10 гаруй жил болсон байна. Гэр бүлгүй ганц бие амьдардаг байсан түүний ах дүү, эцэг эх нь Увс аймагт байдагийг хуулийнхан тогтоожээ. Өнөөдрийн байдлаар гэмт хэрэгтэнг Ганц худгийн урьдчилан хорих төвд саатуулан хорьж эрүү үүсгэн шалгаж эхэлсэн байна. Хүн амины хэрэг бүхэнд эрүү үүсгэн шалгадаг ч санаатайгаар онц хэрцгийгээр үйлдсэн хэрэг хүндэрч бүр ялын дээд хэмжээ авах хүртэл нэмэгддэг тухай хуулийнхан хэлж байсан

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.