Хүмүүс: Намбар Энхбаяр | |
Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр хотод ажиллалаа. Тэрбээр энэ удаа нийслэлд vйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус зарим байгууллагын ажил vйлстэй танилцаж, санал бодлыг нь сонслоо.
Ерөнхийлөгчийг дагалдаж НИТХ-ын дарга Т.Билэгт, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Засаг даргын нэгдvгээр орлогч Б.Баатарзориг болон бусад албаны хvмvvс явсан юм. Төр засгийн бодлогыг ажил хэрэг болгож, vр дvнд хvргэдэг гол хөдөлгөгч хvч бол иргэд.
Тиймээс Ерөнхийлөгчийн энэ удаагийн томилолт дээрээс гаргасан бодлогыг ажил хэрэг болгодог иргэдийнхээ ажил байдалтай танилцахад чиглэж байв. Төрөөс ямар нэг зvйлийг хvсэн хvлээх бус өөрсдөө хvч хөдөлмөрөө дайчлан амьдрал ахуйгаа дээшлvvлж байгаа иргэдийн төлөөлөлтэй уулзаж, тэдний өмнө тулгамдаж байгаа хvндрэлтэй асуудлуудыг тэрбээр сонссон юм. Баянзvрх дvvргийн 23 дугаар хорооноос ажлаа эхэлсэн Ерөнхийлөгч бvтэн өдрийн ажлаа төгсгөлд нь дvгнэж хэлэхдээ “Улаанбаатар хот бол их том айл. Хэдхэн жилийн өмнө сая дахь иргэнээ хvлээн авч байсан бол одоо нэг сая 200 орчим мянган хvн амтай болж, их хурдацтай өсч байна. Ингэж өсөхийн хэрээр тvvнийг дагасан асуудлууд урган гарч, хурцаар тавигдаж байна. Тэр дундаа гэр хорооллыг гэрэл, цахилгаанаар хангах, эрчим хvчний байгууллагуудын санхvvжилтийн эх vvсвэрийг сайжруулж, эрчим хvчний vйл ажиллагаа доголдохгvй тvвшинд хvргэх зэрэг асуудал яригдаж байна. Энэ асуудлуудыг төр засгийн анхааралд байнга байлгаж, шийдэх ёстой гэж vзэж байгаа. Би өмнө нь хотоор олон удаа явж, тодорхой хэмжээний vvрэг даалгаврыг өгч, санал бодлоо солилцож байсан. Vvний дагуу хотын удирдлагууд, байгууллага, иргэд идэвхтэй ажиллаж, асуудлуудаа шийдэж байна. Хамгийн эхний жишээ гэхэд саяхан хотыг цэвэрхэн байлгах хvрээнд 3000 тонн хог цэвэрлэсэн байна. Энэ мэтээр ажил маш сайн өрнөж байна. Гэвч хот гэдэг том айл учраас нэг асуудлыг шийдэхэд дахиад нэг асуудал урган гардаг. Тиймээс хотын асуудлыг бvрмөсөн шийдсэн гэж хэлж болохгvй. Ерөнхийлөгч бол хотын тулгамдсан асуудлыг анхаарч, шийдэхийн төлөө ажиллах ёстой гэж бодож байгаа. Улаанбаатар хот маань улсын нvvр царай учраас өнгөтэй, төрхтэй, инээмсэглэл тодорсон байх ёстой. Ийм болгохын тулд төр засаг, хот хамтран ажиллавал илvv vр дvнд хvрнэ” гэдгийг онцолж байсан юм.
Далайд дусал нэмэр
Ерөнхийлөгч хамгийн эхлээд Баянзvрх дvvргийн 23 дугаар хороог зорьж, тэнд vйл ажиллагаа явуулдаг “Ирээдvйн гарц” төрийн бус байгууллагын vйл ажиллагаатай танилцсан юм. Тус байгууллагыг Францын иргэн ивээн тэтгэдэг бөгөөд иргэний нийгмийн чиглэлээр ажилладаг аж. Архи, тамхи, сvрьеэтэй хэрхэн тэмцэх, бичиг баримтаа яаж боловсруулах зэрэг мэдлэгийг олгохоос гадна, эрvvл мэнд, боловсрол, оёдол зэрэг маш олон төрлийн иргэн рvv чиглэсэн vйл ажиллагаа явуулдаг байна. Одоогоор 4000 гаруй иргэн сургалтад хамрагдаад байгаа гэнэ. Энэ байгууллагын оёдлын цехэд нь 35-аас дээш насны эмэгтэйчvvд ажилладаг бөгөөд захиалгаар төрөл бvрийн зvйл оёдог аж. Мөн тус төрийн бус байгууллагын харьяа гэр цэцэрлэгийн vйл ажиллагаатай танилцсан. Найман ханатай гэрvvдийг угсран барьсан тус цэцэрлэгт эмзэг бvлгийн 2-5 насны 30 хvvхэд хvмvvждэг байна. Сургалтын, унтлагын, хоолны зэрэг гэртэй бөгөөд бvгд пийшингээр галладаг ч төвийн халаалтаас дутахгvй дулаан, тохилог орчныг бvрдvvлж чадсан байв. Анх 50 мянган төгрөгөөр эх сууриа тавьж байсан тус цэцэрлэг өнөөдөр өөрсдийнхөө хvнсний хэрэгцээг хангах ногооны талбайтай болжээ. Мөн ажилгvй байсан найман хvнийг ажлын байраар хангаж, амьдралд нь тус нэмэр болж байна. “Хvvхдийн төлөө за гэж хэлцгээе” гэсэн vгийг гол чиглэлээ болгосон тус байгууллагынхан санаачлаад, хөдөлмөрөө нэгтгээд ажиллавал бvгдийг бvтээж болно гэдгийг харуулж байна.
Цэцэрлэгийн бяцхан багачуудын ая дуугаар тvрлэг нэмсэн Ерөнхийлөгчийн багийнхан Хан-Уул дvvргийг зорьсон юм. Тус дvvргийн тавдугаар хороонд “Хvний эрхийн хөгжлийн төв” төрийн бус байгууллагын хэрэгжvvлж буй мөнгөн хуримтлалын “Мандах нар”, “Сор” бvлгийн vйл ажиллагаатай танилцав. 2005 онд найман айл өдөрт 100 төгрөгийн сан нээж өдгөө нэг сая 400 мянган төгрөгийн мөнгөн хуримтлалтай болоод байна. Ингэж хуримтлал vvсгээд гишvvддээ зээл өгч, тэдний амьдралыг нь дэмждэг гэнэ. Өөрсдийн мөнгөн хуримтлалаар байшин барьж, оёдлын цех ажиллуулах ажлын байраа товхинуулжээ. Хороогоороо эсвэл гудамжаараа хамтарч хамт олонд суурилсан vйл ажиллагаа явуулж, амьдралаа дээшлvvлж байгаа энэ хамт олныг Ерөнхийлөгч сайшаагаад vйл ажиллагаа явуулахад нь ямар хvндрэл бэрхшээл байдаг, дvvрэг, хороотойгоо хэрхэн хамтран ажилладаг талаар лавлаж байв. Vvний дараа Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах хоёрдугаар төслийн хvрээнд Баянгол дvvргийн 11 дvгээр хороонд байгуулагдсан “Иргэдийн мэдээллийн төв”-тэй танилцсан юм. Тус мэдээллийн төв нь иргэдийг мэдээллээр хангах гол зорилготой бөгөөд нийслэлийн зургаан дvvрэгт ийм мэдээллийн төв ажилладаг байна. Мөн иргэдийн санал асуулгад тvшиглэн тэдний оролцоотойгоор ая тухтай, таатай амьдрах орчныг бvрдvvлэхийг зорьж байгаа аж. Ийнхvv тус хороо иргэдийнхээ оролцоотойгоор орчноо тохижуулж байна.Улсын хөгжил иргэдээс эхэлдэг гэдэг. Нэг иргэний идэвхтэй хөдөлмөр, шилдэг санаа хөгжлийн далайд дусал дуслаар нэмэр болдог. Тиймээс ч Ерөнхийлөгч санаачлагатай ажиллаж, өөрсдийн амьдрал ахуйгаа дээшлvvлж байгаа иргэд болон төрийн бус байгууллагуудын бодит ажлуудыг vзэж сонирхоод өөр хvнээс юм харахгvй, өөрсдийн санаачлагаар ажлаа явуулж байгаа нь та бvхний ололт гэдгийг тэмдэглэн хэлж байсан юм.
Мод ургахгvй газрыг өөрөөр тохижуулъя
Ерөнхийлөгчийн томилолтын хvрээнд энэ онд хийгдэх хот тохижилтын зарим хэсгvvд багтсан юм. Нийслэл хот vvсэн байгуулагдсаны 370 жилийг ойг угтаж тодорхой газруудыг иж бvрнээр нь тохижуулах аж. Vvний нэг нь Баянгол дvvргийн Занабазарын гудамж буюу бидний сайн мэдэх Гандантэгчинлэн хийдийн урд талбайг тохижуулах ажил эхлээд байна. Өнгөрсөн оны арван нэгдvгээр сард тус талбайд 15-20 настай 200-гаад мод суулгасан. Одоо 100 гаруй мод суулгахаас гадна явган хvний зам, гэрэлтvvлэг гээд тохижилтыг цогцоор нь шийдэж, наадмаас өмнө ашиглалтад оруулна гэж хотын Ерөнхий менежер Ч.Бат танилцуулсан юм. Ингэж тохижилтыг шийдэхээс гадна Гандангийн дэнжийг жишиг хороолол болгох ерөнхий төлөвлөгөө ч батлагдаад байгаа аж. Тус газар нь тусгай хамгаалалттай бvсэд багтдаг бөгөөд vндэсний хэв шинжийг хадгалсан хороолол болгохоор төлөвлөсөн байна. Ингэхдээ 2-3 давхар гэр хэлбэрийн барилгуудыг барьж нийт 50 орчим тэрбум төгрөгийн ажил хийгдэх аж. Харин 10 орчим тэрбум төгрөгийн дэд бvтцийн асуудал нь нэлээд хvндрэлтэй байна. Тиймээс төрөөс дэд бvтцийн асуудлыг шийдээд өгвөл энэ хороолол босоход бэлэн гэдгийг хотын Ерөнхий архитектор Н.Нацагдорж хэлж байв. Мөн энэ онд хот тохижилтын хvрээнд Туул голын эрэг дэх 670 га газарт Vндэсний цэцэрлэгт хvрээлэн байгуулагдах бөгөөд бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Цэрэндоржийн, Их сургуулийн, Эрхvvгийн зэрэг гудамжийг засч тохижуулна гэдгээ ч хэлж байсан юм. Ерөнхийлөгчийн хувьд хот тохижилтын стандартыг нэлээд анхаарч, зvлэг ногоо ургадаггvй газруудыг хэрхэн тохижуулахыг сонирхож байв.
3000 айл харанхуй амьдарч байна
Хотын өнгө төрхийг тодорхойлогч томоохон хvчин зvйл бол гэрэл цахилгаан. Тиймээс ч Ерөнхийлөгч энэ асуудалд анхаарал хандуулж хөтөлбөрийнхөө нэлээд хугацааг vvнд зарцуулсан юм. “Улаанбаатар цахилгаан тvгээх сvлжээ” болон “Улаанбаатар цахилгаан дамжуулах сvлжээ” ХХК-ийн vйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай нь уулзалт хийлээ. “Улаанбаатар цахилгаан дамжуулах сvлжээ” ХХК нь манай улсын нийт цахилгааны 90 орчим хувийг дамжуулдаг 5200 метр цахилгаан шугам, 58 дэд станцтай томоохон байгууллага юм. Тус байгууллагын нэн тэргvvнд шийдэх томоохон асуудал нь 30-45 жил ашигласан шугам сvлжээг шинэчлэх явдал юм. Харин “Улаанбаатар цахилгаан тvгээх сvлжээ” ХХК нь 177 гаруй мянган хэрэглэгчидтэй манай улсын дэд бvтцийг хангадаг амин чухал газар. “Сvvлийн жилvvдэд нийслэлийн цахилгаан хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж хоёр дахин өссөн. Тиймээс 40-50 жил ашигласан шугам сvлжээ ачааллаа дийлэхгvй, хvндхэн байдалд хvрээд байна” гэдгийг тус газрын дарга Д.Баттулга онцолж байв. 2006 онд 10 мянга гаруй айл өрх гэрэл цахилгаангvй байсан бол жил ирэх тусам багасч одоо 3500 өрх vлдээд байна. Ерөнхийлөгч vvнд нухацтай хандаж, яагаад цахилгаангvй байгааг лавласан юм.
Нийслэлд шилжин ирэгсэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа төдийгvй дэд станцуудын хvчин чадал хvрэлцэхгvй байгаа нь vvний гол шалтгаан гэнэ. Мөн гэр хорооллыг цахилгаан халаагуураар хангах талаар ямар судалгаа хийсэн бэ, хангах боломжтой юу гэдгийг холбогдох хvмvvсээс асуухад “Судалгаа хийгдэж байгаа. Гэвч өнөөдрийн нөхцөлд боломжгvй” гэсэн хариулт өгч байв. Дэд станцууд шугам сvлжээг өргөтгөхөд 70 орчим тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд энэ асуудлыг шийдвэл гэр хорооллыг цахилгаан халаагуурт шилжvvлэх боломжтой гэнэ. Ерөнхийлөгчийн ярьж байсан бас нэг зvйл бол “Тайширын усан цахилгаан станц” байсан юм. “Тайширын усан цахилгаан станц”-ын шаардлагатай 3.4 тэрбум төгрөгийг УИХ-аар оруулж батлуулж өгсөн. Гэтэл одоо ус дvvрээгvй гэсэн шалтгаанаар ажиллахгvй байна. Эрчим хvчний салбарын тооцоо судалгаа төдийлөн сайн явагдахгvй байна уу хэмээн шvvмжлэл, асуултыг хослуулан хэлж байсан. Ийнхvv улсын дэд бvтцийн томоохон хэсэг болох эрчим хvчний салбарын нэгээхэн хэсэгтэй танилцаж тэдний “зовлонг” сонссоны дараа Чингэлтэй дvvргийн “Нэг цонхны vйлчилгээ”-ээр орлоо.
Иргэдэд төрийн ажлыг нэг дороос хvртээмжтэй, чирэгдэлгvй хvргэхэд чиглэгддэг тус vйлчилгээ нь нээгдээд удаагvй байгаа. Тиймээс ч төрийн захиргааны шинэчлэл болсон энэ ажилтай танилцаж цаашид хэрхэн ажиллах талаар нь сонирхсон юм. Ийнхvv Монгол улсын Ерөнхийлөгч төрийн болон төрийн бус байгууллагуудын vйл ажиллагаатай танилцлаа. Ер нь төрийн байгууллагууд өөрсдийн нөөц бололцоонд тvшиглэн ажилладаггvй, төрөөс маш ихийг шаарддаг нь энэ vеэр ажиглагдаж байв. Гэтэл иргэдийн оролцоотойгоор vйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагууд төрийн vйлчилгээг жинхэнэ утгаар нь хэрэгжvvлж байна
УБтаймс