Л.Гvндалай: Миний нэр цэвэр, би хvчтэй улстөрч

2009/04/02
Share |
Хүмүүс: Л Гүндалай | 
Л.Гvндалай: Миний нэр цэвэр, би хvчтэй улстөрч

УИХ-ын гишvvн Л.Гvндалайтай ярилцлаа.

Та айлын хэд дэх хvvхэд вэ. Яагаад ийм нэр өгсөн юм бол?
Аав ээж хоёр маань 11 хvvхэд төрvvлж өсгөсөн. Би айлын найм дахь хvvхэд. Манай ах дvv нарын дотор “далай” нэртэй дөрвөн хvн бий. Ахыг маань Баяндалай, эгч Оюундалай, дvv Дэлгэрдалай гэдэг. Яагаад ч юм Гvндалай гэдэг нэр нь их ховор учир надад таарсан байх гэж боддог. Би чинь далайн эрэгт төрж өссөн унаган хvvхэд болохоор нэрэндээ хайртай байдаг.

Улс төрийн сургуульд суралцсан ч төгсөөгvй учир мэргэжлийн хvн биш гэж хэлж болох юм байна. Яагаад улс төрд хvчээ vзэх болов?
1990 онд ХБНГУ-д Анагаахын дээд сургууль төгсөөд наймаа хийж эхэлсэн. Тэгээд 1992 оноос улс төрийн сургуульд гурван жил суралцаж амралтаараа эх орондоо ирээд ханьтайгаа учирч эргэж явалгvй vлдсэн. Ингээд л амьдрал зохиож, vр хvvхэдтэй болсон. Анх жирийн нэгэн бизнес эрхэлдэг залуу байлаа. 2000 онд хvмvvсийн нөлөөгөөр буюу уруу татагдаад л улс төрд орж хvч vзсэн. Тухайн vед УИХ-ын сонгуулийн өмнөхөн манай аймгаас хэдэн хvн утасдаж, захидал бичсэн юм. Тэд “Та нутаг усандаа ирж нэр дэвшээч, тэгвэл бид дэмжинэ. Та чадна” гэсэн утгатай зvйл байлаа. Нэг хэсэгтээ наадам наргиа байлгvй гээд тоогоо ч vгvй. Сvvлдээ захидлын тоо ч нэмэгдэж, хvсэлт тавьж байгаа хvн олширч байна шvv. Тэгэхээр нь vзээд алдвал яадаг юм бол гэсэн бодол төрж, Хөвсгөлд ямар хvн нэр дэвших гэж байгаа талаар судалж, яаж өрсөлдөхөө тооцоолж эхэлсэн. Өрсөлдөгч нараа харсан чинь давчихмаар санагдаж, тэргvvлэх боломжтой гэдгээ ойлгосон. Ингээд л санал хураалт ч дууслаа. Би ч парламентын гишvvнээр сонгогдсон. Ийм л байдлаар анх улс төрд хөл тавьсан даа.

Бие дааж нэр дэвшиж байсан. Тэгэхээр хувиасаа хөрөнгө мөнгөө гаргаж таарна. Тухайн vед яг хэчнээн төгрөг зарцуулав?
Намаас нэр дэвшээгvй учир хөрөнгө санхvvгийн хувьд их хvндрэл учирч байлаа. Бvхнийг өөрөө хийх, төсөв хөрөнгөө vр ашигтай зарцуулах гээд олон зvйл байсан. Гэхдээ яахав бага боловч бизнес эрхэлж байсан болохоор тав арван төгрөг гаргах чадалтай байсан шvv. Одоогийнхыг бодвол 2000 онд мөнгө ч хатуу байлаа. Бvх сурталчилгаа, зурагт материалдаа 26 сая төгрөг зарцуулсан. Бvгдийг нь хувиасаа л гаргасан даа. Хамгийн их мөнгө зарцуулсан зvйл нь нисдэг тэрэг хөлслөх, тоглолт хийх хоёр байсан юм.

Нэр дэшигчид хандивын данс нээдэг. Та тийм зvйл хийгээгvй хэрэг vv?
Энд тэндээс хандив цуглуулаагvй ээ. Яахав дээ, ах дvv, хамаатан садангаас 600 орчим мянган төгрөг цугласан байх. Vvнээс өөр хандив аваагvй гэж хэлж болно. Энэ нөхөр өөрөө болгочих байх гээд нэг их хандив өгдөггvй. Сvvлийн сонгуулиудад хандивын данс нээхэд 3-4 сая төгрөгийн хандив л цугласан даа.

Дараа дараагийн сонгуульд зарцуулсан хөрөнгийн хувьд?
Ер нь, нэг их хөрөнгө мөнгө зараагvй дээ. Тэгс ингэс хийгээд л болчихдог.

Яагаад. Нэр дэвшигчид чинь хэдэн зуун саяар нь зарцуулснаа гайхдаг шvv дээ?
Тийм зvйл байдаг л байх. Миний хувьд олны танил болчихсон учир хөрөнгө мөнгө зарцуулаад байх шаардлага байгаагvй. Тойрогтоо очиход Гvндалай ирчихсэн байна гээд л бvгд мэдчих нь. Тэгээд л уулзалтаа зохион байгуулж, хийх ажлаа танилцуулаад л гvйцээ. Тойрогтоо янз бvрийн төсөл хэрэгжvvлж байсан учир сонгогчид маань ам сайтай байдаг.

Парламентад цөөнхийн дуу хоолойг илэрхийлдэг, тэмцэгч байсан. Тухайн vед онгоцны буудлаас баривчлагдан, намын байрнаасаа дөрвөн мөчөөсөө өргvvлэн гарч байсан санагдана. Чухам ямар бодол төрж байсан бэ?
Би ямар хэрэг хийчихсэн биш юунаасаа ч айхав дээ. Vсрээд сар хоригдоно биз гэж л бодож байсан. Нямдоржтой л холбоотой асуудлаас болж тийм зvйл болсон.

Яагаад АН-д элсэхээр шийдэв?
Тухайн vед хувьсгалт нам олонхиороо тvрий барьж ардчиллыг боож хаах зорилготой, харгис бодлого явуулж байсан. Мөн ямар ч хяналт байхгvй дур зоргоороо аашилж, тvрэмгийлэх шинжтэй байлаа. Тиймээс л өөрийн дуу хоолойгоо иргэдэд хvргэх хэрэгтэй болж, ардчилсан зарчим байх ёстой гэж vзэн элдэв тэмцэл хийж эхэлсэн. Ерөнхийдөө ардчиллын алтан зарчмыг дэмжих vvднээс л тус намд элссэн юм. Би өөрийгөө ардчилалд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсан гэж боддог. Учир нь, АН ялагдал хvлээн ганцхан гишvvнтэй байх vед би элсч амь тариа хийж босгож ирсэн. Бараг л гудамжинд шороотойгоо хутгалдаад хэвтэж байхад нь хувцасных нь шороог гөвж өгсөн хvн. Тийм хvнд vед УИХ-ын гишvvн тус намд элсч байсан vе тvvхэндээ байхгvй.

Гэхдээ нэг их удалгvй өрх тусгаарлаж АТН байгуулсан байх аа?
Тэр бол алдаатай алхам, төрөөгдөл гэж хэлж болно. Өрх тусгаарласан нь ардчилалд ямар нэг байдлаар хор нөлөө vзvvлээгvй, хохирол болоогvй. Зvгээр л өөрийн гэсэн нам байгуулж болох юм байна гэсэн бодол толгойд орж тvvнийгээ л гvйцэлдvvлсэн. Бас зарим хvнтэй санал зөрөлдөж гомдсон тал бий. Амьдрал баян учир янз бvрийн л асуудал байсан даа. Гэхдээ бvх юм хойно хоцорсон учир нэг их харамсдаггvй.

АТН одоо бий юу. Сураг нь огт дуулдахгvй юм?
Байлгvй яахав дээ. Одоогийн байдлаар нэг их vйл ажиллагаа явуулахгvй байгаа учир унтарсан гэж хэлж болно. Тухайн vед намаа байгуулж байхад би өөрөө 20 мянган хvнд батлах гардуулсан. Өвлийн хvйтэн өдөр талбай дээр сууж өдөрт мянга гаруй хvнд vнэмлэх бичиж өгдөг байлаа.

Нам байгуулж, олны итгэлийг хvлээчихээд төд удалгvй vйлээ vзэж бий болгосон намаа орхин буцаад АН-ын гишvvн болсон. Таны энэ vйлдлийг олон хvн таашаагаагvй. Ийнхvv элссэн нь таны бvрэн эрхийг тvдгэлзvvлэх асуудалтай ч холбоотой гэдэг?
Буцаж элсэх янз бvрийн шалтгаан байсан. Эрх тvдгэлзvvлэх асуудал ч vvнд хамаатай. Хэрвээ АН-д ороогvй байсан бол яах вэ гэдэг асуудал байна. Хэрвээ АН-д элсээгvй байсан бол өдийд улс төрийн золиос болоод шоронд орчихсон сууж байх байсан болов уу. Яагаад гэвэл, АН болон МАХН-ын гишvvд нийлж байгаад л эрхийг маань дор нь тvдгэлзvvлнэ биз дээ. Тэгэхээр би зөв зvйтэй алхам хийсэн гэж боддог. Ийм алхам хийсэн учраас өнөөдөр шоронд орчихолгvй явж, бvр Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хvсэлтээ илэрхийлээд, лидерvvдийг нь айлгаад л явж байгаа шvv.

Яагаад?
АН намайг өрсөлдөгчөө гэж харна. Харин МАХН-ынхан дайснаа гэж vздэг. Иймээс л анхны хайртдаа эргэж очих шийдвэр гаргасан.

Таны эрхийг тvдгэлзvvлэх асуудал таван ч удаа УИХ-д орж ирлээ. Vvнд ямар байр суурьтай байгаа вэ?
Энэ асуудлыг ярих юм бол маш их цаг хугацаа шаардлагатай. Ерөнхийдөө уг асуудлыг хэлэлцэхэд дагаж мөрддөг журам нь Vндсэн хуулийн цэцээс гаргасан дvгнэлтээр хvчингvй болсон. Хэрэв уг асуудлыг цэцээс гаргасан шийдвэрээр хэлэлцэх юм бол утгагvй. Тийм ч учраас уг асуудал дээр АН-ын бvлэг завсарлага авчихаад байгаа. Ер нь, би ямар гэмт хэрэг vйлдсэн гэдгээ ойлгохгvй байна. Хэн гэдэг хvнээс хэдэн төгрөгийн хахууль авсан, байгууллага, улсад учруулсан хор, хохирол ч байхгvй. Ямар ч нэхэмжлэгч, хохирогч байхгvй шvv дээ. Бvгд зохиомол. Захиалгаар цагдаа нар хэрэг бvрдvvлсэн гэдгийг манай бvлгийн гишvvд мэдэж байгаа.
Vvний цаана хувьсгалт нам бий.

Цэцийн дvгнэлтийн талаар?
Миний эрхийг тvдгэлзvvлэхийн тулд АТГ, прокурорыг ашигласан. Одоо Vндсэн хуулийн цэцийг ашиглалаа. Цэц надад зориулж хуулийг хvчингvй болгосон гэж л боддог.

Заавал эрхийг тань тvдгэлзvvлэх гээд байгаагийн цаад учир?
Миний нэр цэвэр, хvчтэй улстөрч. Тиймээс нэр төрд маань сэв суулгаж улс төрийн тавцангаас арчих л зорилготой болов уу. Мөн Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай хvний тоонд ордог. Энэ бvхнийг vгvй хийхийн тулд хар мөртэй болгох хэрэгтэй байгаа. Ийм нөхцөл байдал vvссэн нь манай намын надтай өрсөлдөх хvмvvст ч зууш, бэлэн хоол “доширак” болох юм.

Нэр дэвших хvсэлтээ хамгийн тvрvvнд илэрхийлсэн. Таны хувьд хэр шаанстай вэ?
АН эрvvл ухаанаар сэтгэж, бvлэг фракцынхаа асуудлыг хаяад, энэ сонгуульд ялалт байгуулахыг хvсч байгаа бол намайг л дэвшvvлэх хэрэгтэй.

Яагаад таныг дэвшvvлэх хэрэгтэй гэж. Өөр олон лидер бий шvv дээ?
-Би илт давуугаар, гарцаагvй ялалт байгуулах болохоор ингэж хэлж байгаа юм. Өнөөдөр санал өгөх насны залуучууд сонгуулиас уйдсан байна. Өгдөг нь хэдэн хөгшчvvл. Тэр залуучуудыг би босгож чадна. Хуучин лидерvvд сонгууль болгоноор л уралдсан. Дандаа л уруу царайлж ялагдсан. Vргэлж ялагдал хvлээдэг тэднийг хэн дэмжих юм бэ. Тиймээс шинэ залуу хvн дэвшvvлэх хэрэгтэй гээд байгаа юм.

Хэрвээ та Ерөнхийлөгч болчихвол хамгийн тvрvvнд ямар ажил хийх вэ?
Энэ нийгмийг хар л даа. Хийх ажил мундахгvй их байна шvv дээ. Долдугаар сарын 1-нд болсон vйл явдалд оролцон улс төрийн сонголтын золиос болсон хvмvvст өршөөл vзvvлэх, хууль хяналтын байгууллагад өөрчлөлт хийж гажигтай тогтолцоог өөрчилж, хуулийг энэрэнгvй шударга болгох талаар л ажиллана даа.

АН-аас дэвшvvлэхгvй бол ямар алхам хийх вэ. Хоёр дахь хувилбар байна уу?
Тийм зvйл огт байхгvй. Дэвшvvлэхгvй бол тэр л биз. Буянаараа л болог. Би залуу, шинэ хvн.

АН-аас Ц.Элбэгдорж гишvvнийг нэр дэвшvvлэх гээд байх шиг?
Тэгэх байх. Бvх тохироогоо хийчихсэн л юм билээ. Ер нь, тохироогоор л асуудлыг шийдчихдэг нам шvv дээ.

Гэр бvлийн чинь хvн ямар зөвлөгөө өгч байна даа?
Өөртөө илvv ажил гаргаад яах нь вэ гэж хэлж байгаа. Би ч яахав чадна болно гэж зvтгээд л. Тэгэхээр “Миний хань ч яахав чадна л даа. Даанч цаадуул чинь гаргахгvй шvv дээ” гэдэг юм. Яахав надад нас байна. Олон сонгууль хvлээж байгаа

Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaokitr Хмурый героин закладкР¸ г москвы купить Мел Агидель купить Винт ЕманжелР¸Ð½ÑÐº Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в СлавгорР¾Ð´Ðµ Запись на прием к врачу купить LSD Тогучин ЗакладкР¸ для книг купить харьков купить МЕФ ЗаводоуРºÐ¾Ð²ÑÐº купить Гиблый ТрёхгорР½Ñ‹Ð¹ ЛеворфаР½Ð¾Ð» — ВикипедР¸Ñ ПрохождРµÐ½Ð¸Ðµ мода SGM , квесты, тайники ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в ПугачёвР¾Ð¼ МетиламР¼Ð¾Ð½Ð¸Ñ Купить Шишки в Казань Купить гашиш в иваново купить Гречка Асино Гашиш в ÐºÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑÑ €ÑÐºÐµ купить Купить закладкР¸ шишки ак47 в НолинскРµ купить Анашу Губаха купить Афганка НикольсРºÐ¾Ðµ Euphoria Студия танца, телефон и индекс в СолнечнР¾Ð³Ð¾Ñ€ÑÐºÐµ Ксы наркотиРºÐ¸ Ð»ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ðµ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ ÐšÐ¸Ð·Ð¸Ð»ÑŽÑ€Ñ ‚ смеси Вя купить морфин Дедовск УксусныР¹ ангидриР´ в Ð´Ð¾Ð¼Ð°ÑˆÐ½Ð¸Ñ … ÑƒÑÐ»Ð¾Ð²Ð¸ÑÑ … купить кодеин Клинцы купить Ганджа Мирный купить Фен ÐžÐ»Ñ‘ÐºÐ¼Ð¸Ð½Ñ Ðº Купить наложенР½Ñ‹Ð¼ платежоР¼ спайс
IP:95.85.80.197  2018-02-18 17:01:09
Uiwmvzws ! ! ! & Lt; pins & gt; ~~~~~~~, https://www.google.co.il/mymap s/viewer?usp=sharing&mid=1EmB- d0WGFd24gwZXiCJapjDKxzDioX2n , https://www.google.co.th/mymap s/viewer?usp=sharing&mid=1QrSi jyaXpfPC9bhANBzmf0Tpn6bumYGs , https://www.google.co.th/mymap s/viewer?usp=sharing&mid=1yjDR 6T3E6aXErLQmTZuPYwcNtX5LXcW7 , https://www.google.cl/mymaps/v iewer?usp=sharing&mid=1-ZG9vAk Lc5AaimUlr_bufpIKq1Bw_dqA , https://www.google.jo/mymaps/v iewer?usp=sharing&mid=1JMkJjP9 6O3iggfyGp3PufZte612xnIdw , https://www.google.cl/mymaps/v iewer?usp=sharing&mid=1wqYOMmO CstIFZZeDL7sjbhAjRzwU2ruj , https://www.google.ca/mymaps/v iewer?usp=sharing&mid=1SqKZDnl LAgbsDnKXYIyhQhBjHHrlBT54 , https://www.google.hr/mymaps/v iewer?usp=sharing&mid=1kqrVCXe tjKmmREZ3tzZQQlQqndP97K7Q , https://www.google.pl/mymaps/v iewer?usp=sharing&mid=1BKGZcDL p2MkQ-jjJ6ybVyiz4oSx-Xe1E , https://www.google.ie/mymaps/v iewer?usp=sharing&mid=10Ad29JD VwhFb7Z3ShzVohav2cbg8uZti , https://www.google.de/mymaps/v iewer?usp=sharing&mid=1Tl6t4qs vXg-PB5e1-BvL0nJnVwiU9l-J , https://www.google.com.au/myma ps/viewer?usp=sharing&mid=1Wzh zjv1jZkaOn9iGJUNmolSPGtH__sL_ , https://www.google.com.au/myma ps/viewer?usp=sharing&mid=1WEm 3KbQYvJ84qFW6ZrsPFhXFSx6U4FD4 , https://www.google.cl/mymaps/v iewer?usp=sharing&mid=1lN6xkBZ Zbvmz_X2Z3rDZrxv9E8974KFj , https://www.google.rs/mymaps/v iewer?usp=sharing&mid=1A56Qnyz tsycEnhE6luy5V9KC6TWPRbDJ , https://www.google.be/mymaps/v iewer?usp=sharing&mid=1_u0pjME xwlnqFt9eaZI_ZJd9n5Vpesc1 , https://www.google.it/mymaps/v iewer?usp=sharing&mid=1LJK7HZ_ DwLmy1u_WomkL3iD-Hwf61FXP , https://www.google.ie/mymaps/v iewer?usp=sharing&mid=1OELsHXZ dU_J26CDCICnzSyxUUnh3oHqD , https://www.google.dk/mymaps/v iewer?usp=sharing&mid=1RRd-_kA IZdNWVGgiDC_JkyLeOtS0eKEI , https://www.google.co.jp/mymap s/viewer?usp=sharing&mid=1bB3R rCw8Y0XvDM4ULLZdC5J9YCDVPxev , https://www.google.dk/mymaps/v iewer?usp=sharing&mid=1ZPRgm2k DrEJ2Zpco3UQA6lS7ODIdgoAV , https://www.google.co.il/mymap s/viewer?usp=sharing&mid=1z8vp gXP7mWDvQChiMBwyBuiECkB4HXin , https://www.google.ca/mymaps/v iewer?usp=sharing&mid=1nmVV2O9 iZ44WX9EaVkZzfbdpFzWOB27K , https://www.google.dk/mymaps/v iewer?usp=sharing&mid=1fMcLpM3 l8zEz4T5yhnIyCP1xdOraTpcF , https://www.google.dk/mymaps/v iewer?usp=sharing&mid=1WtBWdIf 9olMw6JisW5B7MRic8xwFgwV7 , https://www.google.rw/mymaps/v iewer?usp=sharing&mid=1mLTdFBf sIdSa9ymXGU6LqEisIINamp74 , https://www.google.nl/mymaps/v iewer?usp=sharing&mid=1fHAvgyC JLuMTcYxeZnrq9U9_DkT9lrVP , https://www.google.ie/mymaps/v iewer?usp=sharing&mid=1bs8XmFF tsULx8qHxS1cDfC587kFrwsjk , https://www.google.jo/mymaps/v iewer?usp=sharing&mid=1Dt9R8AZ c8iDXbSA39JXJt81ckHTzvVFB , https://www.google.se/mymaps/v iewer?usp=sharing&mid=1yn-eE9O SEJaZXQEfhazjdT8s5-l58OFi , https://www.google.rs/mymaps/v iewer?usp=sharing&mid=1zJjyG_V FMgVLUKEysORtIK0qiLwD0P6Y , https://www.google.com.au/myma ps/viewer?usp=sharing&mid=1CTF JzQL2xYbCf1xWkwE-v4oQjQWG3m_K , https://www.google.rw/mymaps/v iewer?usp=sharing&mid=1ildHS8C qrPammYQ22muVBW0RJzWE5a4j , https://www.google.hr/mymaps/v iewer?usp=sharing&mid=1d9y9oUY ovFcLLc7oAypbax6yG6Giok-D , https://www.google.dj/mymaps/v iewer?usp=sharing&mid=1mEsCm09 BHEl2ktOQFTNdIYTs3ogIaTi4 , https://www.google.pl/mymaps/v iewer?usp=sharing&mid=1rU4D2-1 7VuOIuZFfYwbCmyNbCpjV-hFH , https://www.google.rs/mymaps/v iewer?usp=sharing&mid=1s3jn7Qj aJXdhcBsf29Ar8A5_GR86U0tV , https://www.google.co.il/mymap s/viewer?usp=sharing&mid=1toqG hjWmp10haXSKwhiY5Ei4UxCFH5XG , https://www.google.kg/mymaps/v iewer?usp=sharing&mid=1FiZqKdT MND4J94KIMl7Y-CIQXb1KcWj2 , https://www.google.jo/mymaps/v iewer?usp=sharing&mid=16yDg9yE Z8_Y2lyd3nKTBfolLGNUdS0yv , https://www.google.no/mymaps/v iewer?usp=sharing&mid=1U0TSiW8 g9eewsH4rcz42Njsdl_XtVmrd , https://www.google.ie/mymaps/v iewer?usp=sharing&mid=1IYtPv3d L_MB8vF8GCSrM8-sMgcMl_ve8 , https://www.google.no/mymaps/v iewer?usp=sharing&mid=1XjvGotH tadMmmJHIP9Z0jJIzX_worELU ,
IP:178.57.68.99  2018-11-15 21:03:44
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.