Нийслэл хотын эргэн тойронд...

2009/04/02
Share |
Хүмүүс:
Нийслэл хотын эргэн тойронд...

Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид их хотоор овоглосон байгууллагуудын vйл ажиллагаатай танилцах ажлаа vргэлvvлж байна. Тэд нийслэлийн иргэний бvртгэл мэдээллийн алба болон мэргэжлийн хяналтын газрын vйл ажиллагаатай танилцсан юм.

Нийслэлийн гэх тодотголтой 68 байгууллага,
хэрэгжvvлэгч агентлаг байдаг. Тэдний дотроос хамгийн олон хvнтэй харьцдаг, бас хамгийн чухал алба иргэний бvртгэл мэдээллийн төвд хамааралтай юм. Нийслэлийн хэмжээнд хичнээн хvн мэндэлж, бас нас барж байгаа, хэн хэнтэй гэрлэж, хэдэн хvvхэдтэй болсон, иргэн тэр хаана амьдарч байгаагаас эхлээд бvх төрлийн нарийн мэдээлэл төвлөрдөг энэ албаны хувьд хамгийн хvнд ачаалалтай vе нь vе vеийн сонгууль. Өнөөдөр иргэдийн төлөөлөгчид vйл ажиллагааны талаарх мэдээллийг авсны дараа асууж, шvvмжилсэн хамгийн анхны зvйл нь ч энэ л сэдэв байсан юм.

Иргэдийн шилжилт хөдөлгөөн бас нэгэн шvvмжийн бай болж байна. Их хурлын сонгууль болсон 2008 онд гэхэд 94 мянган хvн хот дотор нvvж суужээ. Гэтэл жирийн vед 50 мянга орчим хvн шилждэг байсан байх юм. Харин энэ он гарсаар 2 сар өнгөрөхөд 20 мянган хvн шилжсэн байна. Эндээс vvдэж иргэний vнэмлэх дээрх шижилтийг хэрхэн хийдэг, магадгvй сонгууль будлиантах нэг шалгаан бvртгэл мэдээллийн анхан шат болсон дvvргийн хэлтист байгаа юм биш биз гэсэн хардлага гарсан.

Иргэнээ бvрэн мэддэг байхын тулд дvvрэг хороо бvхэн төвтэйгээ нэгдсэн цахим сvлжээнд нэвтэрсэн байх хэрэгтэй. Аймаг хотууд холбогдсон ч өнөөдөр дvvргийн хороод нэгдсэн сvлжээнд хамраадаагvй байгаа. Санхvvгийн боломжоос болж хойшлоод байгаа энэ ажилд туслалцаа vзvvлэхийг бvргэлийн газрынхан хvссэн. Уулзалтын эцэст төлөөлөгчид өөрсдийн саналаа хэлж нийслэлийн гэх тодотголтой газруудаас номер нэг vнэлгээтэй байх ёстой, тийм боломж ч байгаа алба бол танайх шvv гэдгийг онцолон хэлсэн юм.

Дараа нь иргэндийн хурлын төлөөлөгчид нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын vйл ажиллагаатай танилцсан. 46 чиглэлд мэргэжлийн хувьд хяналт шалгалт тавьдаг. Эрvvл мэнд боловсролын хэлтис нь гэхэд л хvvхэд, халдвар, эм, эмнэлэг, орчин нөхцөлд гээд олон салбарт хувагдсаар 460 гаруй байцаагч нь хаа хаанаа хvрдэггvй гэнээ. Худалдаа болон эрvvл мэндийн салбар хамгийн их зөрчил гардаг. Гэвч мэргэжлийн хувьд хянаж шалгаад авч чадах арга хэмжээ нь акт тавих, шаардлага хvргvvлэх эцсийн арга нь мөнгөн торгууль. Гэвч нэг байгууллагад ногдуулах торгууль нь 250 мянган төгрөгөөр хязгаарлах нь хуулийг хvчгvйдvvлж байгаа явдал юм тиймээс хууль тогтоох байгууллагад өөрийн саналаа хvргvvлсэн тухай газрын дарга ярьж байсан.

Нийслэлийн хэмжээнд хамгийн эрчимтэй хөгжиж байгаа салбар бол барилга, хот байгуулалт. Гэтэл энэ барилгыг бvтээн босгож байгаа материалын хувьд мэргэжлийн байцаагч байхгvйг төлөөлөгч Төмөрчулуун ихэд шvvмжлэлтэй хандсан.

Мэргэжлийн хяналтын байцаагчид өөрсдөө хээл хахуульд өртөж, хууль бус vйлдэлд оролцсон гэх мэдээлэл ор vндэсгvй зvйл биш. Уулын мод урттай богинотой байдгын адлаар 400 гаруй байцаагчдийн дунд нэр хvндтэй нэг нь байхад алдаа хийсэн нэг нь бий. Тийм ч болохоор өнгөрсөн онд гэхэд 31 хvнд хариуцлага тооцож, тэдний 10-ыг ажлаас халсан байна. Энэ мэтчилэн төлөөлөгчид санал шvvмжээ хэлж vйл ажиллагаатай нь танилцсан юм. Их хотын өдөр тутмын амьдралын уур амьсгалыг бvрдvvлэгч эдгээр байгууллагын тулгамдаж буй асуудал, санал шvvмжийг сонссноор иргэдийн хурлын зvгээс эрх зvйн хувьд ямар нөхцөл бvрдvvлэхээ бодолцох юм байна

UBS tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
uloloas ЗакладкР¸ ростова соль Купить кокаин в канкуне Фен купить в гродно Magic Truffles Tampanensis ИзготовР»ÐµÐ½Ð¸Ðµ лсд Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в БелевшеР¼ Купить lsd в ЩербинкР° ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Новой Ляле Купить Номер 1 ÐžÐ»ÐµÐ½ÐµÐ³Ð¾Ñ €ÑÐº Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Соль-иле
IP:5.62.154.60  2018-04-07 08:27:07
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.