Н.Энхбаяр тэргүүлж, Э.Бат-үүл, Ц.Элбэгдорж, Г.Батхүү, С.Баяр нар удаалж байна

2009/04/02
Share |
Н.Энхбаяр тэргүүлж, Э.Бат-үүл, Ц.Элбэгдорж, Г.Батхүү, С.Баяр нар удаалж байна

Монгол улсын шинэ ерөнхийлөгч хэн бэ? Санал асуулгын нэгдүгээр шат өндөрлөх гэж байна

Factnews.mn, Zaluu.com сайтууд хамтран “Монгол улсын шинэ ерөнхийлөгч хэн бэ? нэртэй санал асуулга явуулсанаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Санал асуулга хоёр үе шаттай явагдах ба нэгдүгээр шатны санал асуулга 2009.01.17-ноос эхэлсэнийг та бүхэн мэдэж байгаа. Нэгдүгээр шатны санал асуулгад ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй болон намуудаас ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай гэх 13 хүнийг өрсөлдүүлж, монгол улсын шинэ ерөнхийлөгчийг сонгох сонгуульд иргэд идэвхитэй санал өгсөн байна. Өнөөдрийн байдлаар 70-аад мянган хүн санал өгсөнөөс одоогийн ерөнхийлөгч Н.Энхбаяр 14916 хүн буюу 22%-ийн саналаар тэргүүлж байна. Удаад нь 11791 хүн буюу 17.4%-ийн саналаар УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, гуравт 11442 буюу 16.9%-ийн саналаар УИХ-ын гишүүн Ц.Элбэгдорж, дөрөвт 10089 буюу 14.9%-ийн саналаар УИХ-ын гишүүн Г.Батхүү, тавд 3947 буюу 5.8%ийн саналаар МУ-ын ерөнхий сайд С.Баяр орлоо. Ерөнхийлөгчид нэр дэвшигчидээс одоогийн ерөнхийлөгч Н.Энхбаярын санал давуу байгаа ч санал асуулгад оролцогчдын дийлэнх хувь нь АН-аас ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд илүү санал өгсөн нь ажиглагдлаа.

Мөн нэгдүгээр шатны санал асуулгад оролцсон хүмүүсийн саналаас харахад ард түмэн ерөнхийлөгчид нэр дэвшигчид гэж нөгөө л нэр нь яригддаг хүмүүс гэхээс илүүтэй цоо шинэ хүнийг ерөнхийлөгчийн сонгуулиар гаргаж ирэх сонирхолтой байгаа нь УИХ-ын гишүүн Г.Батхүүд өгсөн өндөр саналаас ажиглагдаж байна. Лидэр улстөрчид гэгддэг Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Н.Багабанди, бараг л ерөнхийлөгч болсон юм шиг аяглаж байгаа Л.Гүндалай нар тунчиг цөөхөн хувийн санал авсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчидээ парламентад суудал бүхий дөрвөн нам энэ сарын 2-3-ны өдрүүдэд тус тусдаа хуралдан эцсийн шийдвэр гаргах юм. Ингээд маргааш болох намуудын хурлаар хэн хэн ерөнхийлөгчид нэр дэвших эрх авах магадлалтай байгаа тухай улс төрийн хүрээнийхэний дунд яригдаж байгаа мэдээллүүдийг цухас хүргэе.

Ах намынхан маргааш бага хурлаа хийж, нэр дэвшигчийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх бол АН-ын Их хурал мөн л энэ өдөр болно. АН-ынханы хувьд өнөөдөр ҮЗХ-гээ хуралдуулж, бүрэн эрхт 30 гишүүнтэй Гүйцэтгэх зөвлөл баталж тэд АН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гурван хүнийг сонгож, Гүйцэтгэх зөвлөлөөс санал болгосон гурван нэр дэвшигчийг 228 гишүүнтэй ҮЗХ-гоор хэлэлцэж, санал хураалт явуулна. Нууц санал хураалтаар олонхийн санал авсан нэг нэр дэвшигчийг АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ба ҮЗХ-ны уг шийдвэрийг маргааш хуралдах Ан-ын Их хурлаар батламжилна. ҮЗХ-ны эл шийдвэрийг батламжлах, эс батлах асуудлыг АН-ын 800 гишүүнтэй Их хурал бүрэн шийдвэрлэнэ. Хэрвээ АН-ын Их хурлаар ҮЗХ-гээс оруулж ирсэн нэр дэвшигч батлагдахгүй бол Их хурал дотроосоо дахин өөр хүн гаргаж ирэх эрх нь ч нээлттэй байх аж.

Харин парламентад суудалтай бусад нам болох ИЗН, Ногоон намынхан АН-тай нэгдэж ерөнхийлөгчийн сонгуульд оролцох тухай яриа улстөрийн зөвлөлийнхөн дунд нь болсон сурагтай. ИЗН-ийн зүгээс АН-аас Э.Бат-Үүлийг нэр дэвшүүлбэл АН-тай хамтрана гэсэн саналыг ч тулгаад байгаа тухай зарим эх сурвалж мэдээллээ. Ногоон намынхан ч мөн адил маргааш болох бага хурлаараа Ерөнхийлөгчийн сонгуульд АН, ИЗН-тай хамтран оролцох уу, эсвэл бие даан оролцох уу гэдэг дээрээ эцсийн шийдвэрээ гаргахаар болжээ. Ийнхүү намууд маргааш орой гэхэд нэр дэвшигчид ээ эцсийн байдлаар тодруулсаны дараагаас буюу 2009.04.05-наас манай санал асуулгын хоёрдугаар шат эхлэх ба санал асуулгадаа идэвхитэй оролцохыг уриалж байна.

Таны оруулсан санал Монгол улсын ирээдүйн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Hvor Du Kan Bestille Lotensin Umiddelbar Levering i Kristiansand pharmacology and the central nervous system, Køb Discount Medicin Mesalazine I Roskilde, [url=”https://vk.com/away.ph p?to=http://you4change.soveria .it/6245/discount-mesalazine-r oskilde-bestiller-mesalazine-b illige”]Køb Discount Medicin Mesalazine I Roskilde[/url], https://vk.com/away.php?to=htt p://you4change.soveria.it/6245 /discount-mesalazine-roskilde- bestiller-mesalazine-billige Køb Discount Medicin Mesalazine I Roskilde,sqkiph,
IP:91.200.12.25  2015-12-29 20:36:17
jqgtrcthl OuLKpeyxgvgzlmhchm, [url=http://qlauqnezozux.com/] qlauqnezozux[/url], [link=http://fgccnsqyvwvs.com/ ]fgccnsqyvwvs[/link], http://fshiukgkpvtx.com/
IP:46.161.9.15  2016-04-21 06:31:37
asKes9dzhsc http://avodartonline.eu/ - avodart http://buyrobaxin.xyz/ - robaxin generic http://retin-a-online.top/ - retin-a online http://buy-alli.in.net/ - where to buy alli
IP:46.161.9.24  2016-06-11 14:44:25
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.