Их аварга Асашёорюү Дагвадоржийг даваа наймаалцдаг хэмээн гvтгvvлсэн сэтгvvлээсээ торгуулийн мөнгө авах болсон байна

2009/04/03
Share |
Их аварга Асашёорюү Дагвадоржийг даваа наймаалцдаг хэмээн гvтгvvлсэн сэтгvvлээсээ торгуулийн мөнгө авах болсон байна

Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга, Монгол Улсын гавъяат тамирчин,Асашёорюv Дагвадорж тэргvvтэй Японы мэргэжлийн сумогийн 30 бөхийг Сумогийн холбоотой нь хамт даваа наймаалцдаг гэж гvтгэж,шуугиан тарьсан “Шюvкан Гэндай” сэтгvvлийн талаар хэлэлцсэн шvvх хурал Токио хотноо өндөрлөсөн байна. Токио хотын Орон нутгийн шvvх сумочид даваа наймаалцдаг хэмээн тус хэвлэлд жил гаруйн өмнө бичиж нийтлvvлсэн нь ор vндэсгvй болохыг тогтоожээ. Орон нутгийн шvvх уг асуудлыг удаан хугацаанд шалгаж хэлэлцсэний эцэст “Шюvкан Гэндай” сэтгvvлийн газрыг сумочдыг ххилс хэрэгт гvтгэснийх нь төлөө 42,2 сая иен уюу 400 мянган америк доллартай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ноогдуулсан байна. “Шюvкэн Гэндай” сэтгvvлийн газар мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга, Монгол Улсын гавъяат тамирчин,Асашёорюv Дагвадоржийн нэр хvндэд илvv халдаж, гvтгэсэн билээ.

Шvvхийн тогтоолоор vнэн vйлдэл ялж , их аварга,Асашёорюv Дагвадорж тус сэтгvvлийн газраас 11 иен буюу 110 мянган америк долларын нөхөн төлбөр авах болжээ.Харин Озэки Чиётайкай,Кайо,Котомицvки,экс Озэки Точиазvма нарт тус сэтгvvлийн газар тус бvр 2,2 сая иен буюу 20 мянган америк доллар төлөх болсон байна.Тvvнчлэн “Шюvкэн Гэндай” сэтгvvлийн газар их аварга, Хакухо Даваажаргал,Озэки Котоошюv нарт 1,1 сая иен буюу 10 мянган америк доллар төлөх болжээ. Сэтгvvлийн газар Японы сумо бөхийн холбооны хохиролд 6,6 сая иен буюу 65 мянган “ногоон” төлөх шийдвэр гарсан байна. Ийнхvv даваа наймаалцдаг хэмээн гvтгvvлж байсан цолтой сумочид “Шюvкэн Гэндай” сэтгvvлийн хилс гvтгэлгийг ялж, нэр алдраа хамгаалж ,олны итэглийг хөсөрдvvлсэнгvй.

"Хурд агентлаг" Д.Гэнээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.