Л.Гүндалай танхимаас нэрээ дэвшүүлэх үү

2009/04/03
Share |
Хүмүүс: Л Гүндалай | 
Л.Гүндалай танхимаас нэрээ дэвшүүлэх үү

Өөрийгөө Барак Обаматай зүйрлэн эгээтэй л ерөнхийлөгч болчихсон юм шиг аашилж байсан УИХ-ын гишүүн Л.Гүндалай эхнийгээ даваагаа ч давж чадалгүй бүдэрлээ. Тэрбээр намынхаа гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн дэмжлэгийг авах байтугай хэтэрхий дур зоргоороо авирладаг хэмээн баахан баалуулсан гэнэ.

Энэ эрхэм Улсын ерөнхий прокурорын газраас бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх бичиг удаа дараа ирж сандгаргахад амиа бодон намаа хаян АН-ын нөмөр нөөлөгт багтсан билээ. Тухайн үед АН-ын дарга байсан Ц.Элбэгдорж ам өчгийг нь авч ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж сүржигнэхгүй шүү гэж албан бичиг дээр хүртэл гарын үсэг зуруулсан юм байх. Гэвч Л.Гүндалай гишүүний нүдэнд ерөнхийлөгчийн суудал харагдаад, төрийн тэргүүн болж үзэх гэсэн мөрөөдөл нь хэлсэн үгнээсээ буцаж, зурсан гарын үсгээ умартахад хүргэжээ.

Ард түмнийхээ намын даргын албыг хашиж байсан бол юу гэж ингэж адлуулж нэр дэвших эрх олж авах гэж зүдэрч байхав, даанч нөхцөл байдал тухайн үед хүнд байсан юм гэж эрхэм түшээ ам алдсан гэнэ. Би ерөнхийлөгч болж чадна, надаас өөр ялах магадлалтай хүн байхгүй хэмээн телевизийн суваг болгонд шахуу ярилцлага өгч, сонин хэвлэлийн хуудсыг хачирлаж суугаа Л.Гүндалайг болон нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн бусад гишүүдийг АН-ын дарга Н.Алтанхуяг хүлээн авч уулзсан билээ.

“Намаасаа туурга тусгаарлаж өөр нам байгуулан таваргаж, хэрэг төвөгт нэр холбогдсон ч гэсэн АН шүүмжлүүлж баалуулахыг үл тоон дахин элсэх боломжийг олгосон. Гэтэл би ямар ч зүйлд гарын үсэг зураагүй гэж булзаж нүүрээ хувиргадгаа болиоч” хэмээн Л.Гүндалай гишүүнд сануулсан гэнэ. Гэвч намын даргынхаа болон нэр дэвшихийг горьлогчдын зөвлөгөөг энэ эрхэм хүлээн авах байтугай Их хурал хуралдахаар заалнаас нэрээ дэвшүүлнэ хэмээн амыг нь тагласан байна.

Үндэсний зөвлөлдэх хорооноос тодруулах гурван хүний тоонд намайг оруулахгүй хасч болно, би заалнаас нэр дэвшүүлэхэд гишүүдийн олонхи миний төлөө гараа өргөнө хэмээн даналзжээ.

УИХ-ын гишүүн Л.Гүндалай өөртөө итгэлтэй байгаа төдийгүй далд сурталчилгаагаа хэдийнээ эхлүүлжээ. АН-ын Гүйцэтгэх зөвлвл өчигдөр хуралдаж, нууц санал хураалт явуулахад Ц.Элбэгдорж, Г.Батхүү, Э.Бат-Үүл нар олонхийн дэмжлэг авчээ. Үүнд Л.Гүндалай гишүүн сэтгэл дундуур байгаа аж. Тэрбээр гэнэт дуулиан дэгдээж, олны анхаарлыг татах хообийтой болохоор яаж ч аашилж мэдэх юм. Тиймээс Намын их хуралд танхимаас нэрээ дэвшүүлэх бололтой.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг өвөртлөсөн нэгнээ ялуулахын төлөө бусад нэр дэвшихийг горьлогсод дэмжин хамтран ажиллана гэдэг гэрээнд АН гарын үсэг зуруулсан . Гэхдээ л Л.Гүндалай гишүүн андгай тангаргаа гэнэт санахаа байчихдаг болохоор барьцгүй хүн билээ

Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Купить закладкР¸ LSD в Великом Луке купить Фен Обь Купить лсд екатериР½Ð±ÑƒÑ€Ð³ Ð“Ð¸Ð³Ñ€Ð¾Ð¼ÐµÑ ‚Ñ€ из шишки ЗакладкР¸ спайс россыпь в ЖелезноР´Ð¾Ñ€Ð¾Ð¶Ð½Ð¾Ð¼ Шалфей предскаР·Ð°Ñ‚ÐµÐ»ÐµÐ¹: традициР¸ употребР»ÐµÐ½Ð¸Ñ листа сальвии • Путь и пути купить КристалР» Ð’ÐµÑ€Ñ…Ð¾ÑÐ½Ñ Ðº купить КристалР»Ñ‹ Мглин Купить АмфетамР¸Ð½ в Холм Трайфед таблеткР¸ №20 Спайс россыпь в УрюпинсРºÐµ купить Анашу Рошаль ЗакладкР¸ тольяттР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ ОтходняРº от амфа купить Витамин Энгельс ТестироР²Ð°Ð½Ð¸Ðµ на Ð°Ð»ÐºÐ¾Ð³Ð¾Ð»Ñ ŒÐ½ÑƒÑŽ зависимР¾ÑÑ‚ÑŒ Спайс в Ð—ÐµÐ»ÐµÐ½Ð¾Ð³Ñ €Ð°Ð´Ðµ ЗакладкР¸ стаф в АлексинРµ ЗакладкР¸ ск соли купить Кокс Шуя Соли для ванн наркотиРºÐ¸ купить Марка Обнинск ДоставкР° в СтавропР¾Ð»ÑŒ купить Тёмный Нолинск МефедроР½ и Ð°Ð»ÐºÐ¾Ð³Ð¾Ð»Ñ Œ купить марихуаР½Ð° КлимовсРº бошки в РубцовсРºÐµ ЗакладкР¸ россыпь в ГремячиР½ÑÐºÐµ меперидР¸Ð½ КОСМЕТИРšÐ ДЛЯ ПАП OLD SPICE купить недорогР¾ в Питере Купить Афганка Агрыз купить конопля Тихвин купить Гречка Ð—Ð°ÐºÐ°Ð¼ÐµÐ½Ñ Ðº Трип сальвия Героин в СеверскРµ марихуаР½Ð° 2018 Купить закладкР¸ методон в Ð—ÐµÐ»ÐµÐ½Ð¾Ð³Ñ €Ð°Ð´Ðµ
IP:141.101.132.220  2018-06-26 23:00:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.