Монгол улсын шинэ ерөнхийлөгч хэн бэ?

2009/04/03
Share |
Монгол улсын шинэ ерөнхийлөгч хэн бэ?

Санал асуулгын нэгдүгээр шатны дүн гарлаа
Уншигчдын хандалтаараа Монголын хамгийн олон хүн үзэж сонирхдог Factnews.mn, Zaluu.com сайтуудын хамтран явуулсан “Монгол улсын шинэ ерөнхийлөгч хэн бэ? санал асуулгын нэгдүгээр шатны дүн өнөөдөр албан ёсоор гарлаа. Манай хоёр сайтаас явуулсан энэхүү санал асуулгад 70 гаруй мянган хүн санал өгсөнөөр нэгдүгээр шатны санал асуулгын дүн ийнхүү гарч байгаа юм. Санал асуулгад парламентад суудалтай намуудаас Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай гэгдэх 13 хүнийг ард түмний дунд нээлттэйгээр сонголт хийлгэхэд

1. Н.Энхбаяр МАХН-22 % буюу 15323 хүний санал
2. Э.Бат-Үүл АН-16.9 % буюу 11813 хүний санал
3. Г.Батхүү АН-16.8 % буюу 11694 хүний санал
4. Ц.Элбэгдорж АН-16.4 % буюу 11463 хүний санал
5. С.Баяр МАХН-5.7 % буюу 3948 хүний санал
6. Н.Багабанди МАХН-5.4 % буюу 3794 хүний санал
7. Л.Гүндалай АН-3.7 % буюу 2580 хүний санал
8. С.Оюун ИЗН-3.6 % буюу 2520 хүний санал
9. Р.Гончигдорж АН-2.9 % буюу 2022 хүний санал
10. Ц.Нямдорж МАХН-2.3 % буюу 1639 хүний санал
11. Д.Лүндээжанцан МАХН-1.6 % буюу 1124 хүний санал
12. Д.Энхбат НН-1.5 % буюу 1065 хүний санал
13. Д.Дэмбэрэл МАХН-1.2 % буюу 809 хүний санал
тус тус авсан байна. 

Өнөөдөр парламентад суудалтай намууд Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсийнхээ нэрсийг эцсийн байдлаар тодруулна. МАХН-ын зүгээс одоогийн ерөнхийлөгч Н.Энхбаярыг намаасаа өрсөлдөгчгүйгээр ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нь тодорхой байгаа бол АН-ын хувьд өчигдөр болсон ҮЗХ-гийн хурлаараа УИХ-ын гишүүн Г.Батхүү, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нарт ерөнхийлөгчид нэр дэвших эрх олгож өнөөдөр болох намын их хурлаараа нэг нэр дэвшигчийг эцсийн байдлаар тодруулахаар болоод байгаа. АН-аас ерөнхийлөгчид нэр дэвших эрх аваад байгаа Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын хувьд нэлээд эртнээс ерөнхийлөгчид нэр дэвшихээр өрсөлдөж байгаа тухай нь өмнө нь олон нийтэд хүрч байсан. Харин УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн хувьд цоо шинэ хүн ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээр орж ирж байгаа нь энэ. АН-ын урдаа барьдаг лидерүүдийн нэг Г.Батхүү нь өөрөө ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг сонирхохгүй байгаа ч түүнд итгэсэн намынхаа журмын нөхөд, ард түмний хүсэлтийн дагуу ийнхүү нэр дэвших эрх олж аваад байгаа. Эцэст нь хэлэхэд парламентад суудалтай дөрвөн намаас нэр дэвших магадлалтай 13 хүний нэрсийг Factnews.mn, Zaluu.com сайтууд жагсааж олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүн намуудын өнөөдрийн гаргасан нэрсээс огт зөрсөнгүй.

Намууд өнөөдөр эцсийн байдлаар нэр дэвшигчидээ зарласны дараа Factnews.mn, Zaluu.com сайтууд “Монгол улсын шинэ ерөнхийлөгч хэн бэ? санал асуулгынхаа хоёрдугаар шатны шалгаруулалтыг эхэлнэ. Хамгийн олон хүн үзэж сонирхдог Factnews.mn, Zaluu.com сайтаас зарласан хоёрдугаар шатны санал асуулгадаа та бүхэн идэвхитэй оролцоорой. Хамтдаа Монгол улсын шинэ ерөнхийлөгчийг тодруулцгаая.

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.