Бооёо буруу эргэж, бацаануудад хандаа хага даруулав

2009/04/06
Share |
Хүмүүс:
Бооёо буруу эргэж, бацаануудад хандаа хага даруулав

          Шинэ үеийн Хүрлээ “Боолын гэрээ” киногоор 280 саяын ашиг олсны дараа хошин шогийн хамтлагууд бүгд л кинонд хайр зарласан. Гэвч хошин шогчдод маань киноны бизнес тийм ч ээлтэй биш байна. Хүрлээтэйгээ барьцан “Буруу эргэлт” хэмээх утга санаа маруухан киног ум хумгүй хийсэн нь мань эрийг ёстой л буруу эргүүлж орхилоо. Кино нь дэлгэцэнд гараад 20 хонож байгаа ч үзэгчдийн тоо нь навс унаж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт Тэнгис, Соёмбо кинотеатруудад гарч эхэлсэн 650 нэртэй инээдмийн кино Бооёогийн Буруу эргэлтийг үзэгчдийг булааж дээр нь гарчээ. Гэтэл Х Түцийн “Миний хөрш чөтгөр” кино үзэгчдээ алдахгүй байгаа аж. Бооёо хошин шогийн жүжигчин мөртлөө алаан хядаантай адалт явдалт кино хийх гэсэн нь асуудлыг ийнхүү буруу эргүүлсэн байж болох талтай. Гэхдээ АЖ Жигжидсүрэн, Хасар Жагаа нарын шүүлтүүрээр орсон 650 инээдмийн кино ур хийцийн хувьд цойлж гарч ирсэн нь мань эрд шавар хаасан ч байж болно. Ямартай ч Хүрлээ, Амбий хоёрыгоо алдсан ч өвдөг шороодоогүй Бооёо кино урлагийн дээд сургууль саяхан төгссөн хэдэн бацааны хийсэн кинонд нам даруулж, сэтгэл санаа нь гундуухан явна.

Эх сурвалж : Factnews

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Rvpyzgre , https://www.google.it/mymaps/v iewer?usp=sharing&mid=1bH2Izvm q-vZTjTFHC6L_vxzRZaMOJIpr , https://www.google.pl/mymaps/v iewer?usp=sharing&mid=1gSjYq_Y GjkZqe68ggZ7VJpRY_863b6nw , https://www.google.pl/mymaps/v iewer?usp=sharing&mid=1Bw07GBa DSPfbja_XT4gBNNzPyw5DqstN ,
IP:91.204.15.57  2018-12-16 09:51:15
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.