"Номин" супермаркет vйлчлvvлэгчдээ картын аргаар шулж байсан нь тогтоогдлоо

2009/04/07
Share |
Хүмүүс:

                   Шударга бус єрсєлдєєнийг хянан зохицуулах газар хэрэглэгчдээс ирсэн санал гомдлын дагуу худалдаа vйлчилгээний томоохон компаниудын vйл ажиллагаанд шалгалт хийжээ. Уг шалгалтаар “Номин” супермаркет єнгєрсєн саруудад мэдээллийн хэрэгслээр цацаж байсан “Єргєн хэрэглээний барааны vнэ хямдарлаа” гэсэн зар сурталчилгааны дор Шударга бус єрсєлдєєнийг хориглох тухай хуулийг ноцтой зєрчиж байсан нь тогтоогджээ. Тус хуулийн 10.1.1-д “єрсєлдєгчийн болон тvvний бараа бvтээгдэхvvний нэр хvндийг гутаах, эсхvл єрсєлдєгчєє алдагдалд оруулж болохуйц худал, зєрvvтэй буюу гуйвуулсан мэдээ тараах”, мєн хуулийн 10.1.2-т заасан “єєрийн болон єрсєлдєгчийн vйлдвэрийн газар, тvvний байршил, тvvнчлэн бараа vйлдвэрлэсэн арга, хэрэглээний шинж чанарын гол vзvvлэлт, хэрэглэх аргын талаар худал, зєрvvтэй мэдээлэх, эсхvл vнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг тєєрєгдvvлэх” гэсэн заалтуудыг тус тус зєрчсєн байжээ. Иймээс хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авч, мєнгєн торгууль ногдуулсан байна.
Мєн хэрэглэгчдийн дунд “Номин” хєнгєлєлтийн карт гаргаж, онцгой хямдралтай болон бєєний vнээр худалдаалагдаж байгаа бараануудаас бусад бараандаа хєнгєлєлт, бонус тооцно хэмээн сурталчилсан ч картын хэрэглэгчээс ирvvлсэн кассын тооцооны хуудсыг шалгахад зарим бараандаа картын хєнгєлєлт тооцолгvй хэрэглэгчдийг хохироож байсан нь илэрчээ.
Тvvнчлэн “Миний дэлгvvр”-ийн сvлжээнvvдэд Герман улсаас импортлосон 720 мл-ийн шилэн савтай “SPREEWALTDSTOLZ” нэрийн химийн хvчиллэг ихтэй, стандартын шаардлага хангахгvй давсалсан єргєст хэмх худалдаалж байжээ. Энэ нь тус дэлгvvр бараа бvтээгдэхvvнийхээ чанарын доголдол, аюултай шинж ча-нарыг нуун дарагдуулах гэсэн оролдлого ажээ. Иймээс дээрх хууль бусаар бор-луулсан 2024 ширхэг єргєст хэмхийн 4.7 сая тєгрєгийн орлогыг хураан авч улсад тушаасан байна.
Энэ мэтээр худалдаа vйлчилгээний компаниуд хэрэглэгчдийг хууран мэхэлж байгааг холбогдох байгууллагууд илрvvлэн хуулийн дагуу хариуцлага тооцдог боловч хэсэг хугацааны дараа дахин хуучин хэвэндээ ордог байна. Эдгээрийг албаны хvмvvс хуулийн дагуу ногдуулах шийтгэл сул байгаатай холбон тайлбарлав.
 

Єглєєний сонин

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.