Хүмүүс: Түвшинжаргал Баясгалан | |
Гавъяат авсаныхаа орой нутгийн хөгшчүүл, найз нөхдөө ISMUSS клубт хүлээн авч ямааны мах халуун дээр нь хувааж хүртсэн С.Жавхлангийн цайллаганы араас найраа хийсэн УГЖ Т.Баясгалан 30 саяыг заржээ. Будаг нь хатаагүй шинэхэн эхнэр бусад нөхөдөөсөө түрүүлж найраа хийх гэж яарсан нь хоёр шалтгаантай. Гавъяатын найрны жишгийг тогтоох, нэр хүндээ өсгөх гэсэн Т.Баясгалан найраа яаран хийсэн шалтгаанаа "Д.Батбаяр гишүүний япон ээж аав дээр нь очиж хуваалцах учиртай" гэж тайлбарласан. Шинэхэн хосуудын гэр бүлийнхээ нэр хүнд, зэрэг зиндааг тодорхойлсон найр 30 саяар босч зочид гийчэд ноён гурав, нохой дөрөв харагдтал найрлажээ.
Тэргүүн сонин