Амай Монголоос тусламж дэмжлэг хvсэхээ болихоор шийджээ

2009/04/08
Share |
Хүмүүс: Амай | 
Амай Монголоос тусламж дэмжлэг хvсэхээ болихоор шийджээ

Дэлхийг тойрох аялалд гараад гурван жил таван сар болж байгаа Амай аяллынхаа талаар нэгэн чухал шийдвэр гаргажээ. Магадгvй энэ шийдвэр нь тvvний хувьд хамгийн чухал нь ч байж болох. Аяллынхаа 57 дахь улсад хөл тавиад байгаа тvvнд энэ аялал нь хий хоосон ажил хийгээд байгаа мэт санагдах болсон байна. Учир нь, дэлхийг тойрч байна гээд өөрөө өөрийгөө “хошгируулаад” байгаа юм биш vv, энэ аялал хvмvvст тийм хэрэгтэй гэж бодох хэрэг байна уу, өдөр тутмын хоол, унд, унаа, тээвэр ажил амьдралын эргvvлэгт байгаа хvмvvст юун дэлхий энэ тэр гэсэн асуулт тvvнд байн байн төрдөг болсон гэнэ.

Vvнээс болж тэрээр аяллаа vргэлжлvvлэх болов уу, зогсоох болов уу яах бол. Ямартай ч, тэрээр гурван жил таван сар Европ, Ази, Африкын өөр өөр vндэстэн соёл иргэншлийн амьдралыг судалж монголчууддаа хvргэхийг хичээсэн гэдгийг дэмжигчид нь мэднэ. Тvvнийг 28 дахь улс Өмнөд Африкт санхvvгээс болж тусламж хvсэн аяллаа зогсооход хvрч байхад олон хvн “миний өмнөөс явж байгаа биш” гэж загнаж, нэг хоёрхон хvн тусламжийн гараа сунгаж байв. Тэр цагаас хойш тэрээр монголчууд ядуугаас биш зvгээр харамч, ухамсаргvйгээс vнэгvй зvйлд дуртай байдаг юм байна гэсэн дvгнэлтэд хvрсэн гэдэг. Хvмvvс тvvний аяллын тэмдэглэлийг уншаад сайн л бол амжилт хvсдэг. Гэтэл аяллаа яаж зохицуулж, хаана хонож, юу идэж, хэрхэн сэтгэл санааны дарамттай байгааг огт мэдэхийг хvсдэггvй. Тиймээс аяллаа тогтвортой vргэлжлvvлэх санхvvгийн бэрхшээлээс болж бусдаас тусламж хvсэх, аяллаа тvр зогсоох эсвэл нутаг буцах шийдвэрт хvрээд байгаа нь энэ аж. Өдөр бvр гэр бvл найз нөхөд нь Монголын топ компаниудын хаалгыг сахин, хvvгийн маань, найзын маань аяллыг дэмжээд өгөөч гэж гуйсаар сvvлдээ залхсан бололтой.

Хэдийгээр Монголд санхvvгийн боломжтой олон компани байдаг ч ашгийг юуны тvрvvнд vздэг учир тvvний итгэл найдвар энэ хvрээд зогссон байна. “Бодь” даатгалаас өөр дэмжигчгvй тvvнд нэг л сайхан дэлхийг тойрогч гэсэн нэр л vлджээ. Гэхдээ тvvнийг нутагтаа буцаад ирлээ гэхэд нэг их олон хvн буруутгахгvй байх. Жирийн нэг монгол залуу өнөөгийн дэлхийн улс төр, эдийн засаг ийм хvнд байгаа vед бодит туслалцаа дэмжлэггvй энэ олон бэрхшээлийг ганцаараа туулж, Монголын байтугай өндөр хөгжилтэй орны хэр баргийн хvний санаанд орохооргvй аяллыг хийж чадсан болохоор бахархах болно гэж бодож байна.

Ямартай ч, тэрээр монголчуудаасаа бус аяллын дэмжих гадаад улс орноос дэмжлэг хvсэхээр шийдээд байна. Уг нь бол тvvний аяллын төсөв тийм ч их биш. “Vvргэвчтэй аялал” нэвтрvvлгийн нэг хvнийх нь онгоцны тасалбарын vнэ гэхэд тvvний хоёр сарын аяллын төсөв болох юм билээ.

Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.