Торгохын оронд дэмжээч ээ

2009/04/08
Share |
Хүмүүс:
Торгохын оронд дэмжээч ээ

Монгол Улсад хууль хэрэгжихээ болив. Хэн дуртай нь хууль дvрмийг уландаа гишгэн vл тоомсорлож байхад хяналт тавьж, хариуцлага тооцох эрх vvрэг бvхий төр захиргааны байгууллагууд нь мэдсэн ч мэдээгvй царайлан нvдэн балай чихэн дvлий суух болов. Бараг Сvхбаатарын талбайгаас бусад газар, бvх дvvргийн гудамж талбайд хэн дуртай нь машин угааж угаадсаа асгаж байгаа нь vvний тод жишээ болов уу. Амьдралаа аваад явахын тулд, ямар ажил хөдөлмөр эрхлэх нь хувь хvний асуудал. Гэхдээ гагцхvv хуулийн хvрээндл байх ёстой. Гэтэл нийтийн эзэмшлийн газар, гудамж талбайд машин тэрэг угааж хотын соёл тохижилт, машин тэрэг, иргэдийн хөдөлгөөнд саад учруулдаг vзэгдэл хэдэн жилийн өмнөөс хаврын хаварт л эхэлдэг. Ингээд зунжаад, намаржина. Энэ нь эхэндээ захын хороололд ганц нэгхэн vзэгддэг байсан бол одоо бvр урт гудамж vvсгэн байрлах болов. “Гэсэр сvм"-ийн уулзвараас Баянбvрдийн тойрог, 39 дvгээр сургууль хvртэл, III, IV дvгээр хорооллын эцсээс "Саппаро" хvртэл гэх мэт.

Хэрэгтэй, хэрэггvй
Машин угаасан усаа хөрсөндөө асгана уу, зам руугаа цацна уу маньд огт хамаагvй. Тэртэй тэргvй манай улсын зам хэдэн онд баригдсан билээ дээ. Аль эрт ашиглалтын хугацаа нь дуусчихсан юм хойно. Мөн Улаанбаатарын хөрсөнд амьд организм байхгvй, ургамал ургах боломжгvй болсон гэдгийг учир мэдэх хvмvvс хэлдэг юм билээ. Энэ нь эдийн засгийн хямралтай, ажлын байр хомс vед харин ч сайн хэрэг болж байх шиг. Машин угааж буй хvмvvсийн талаар иргэдээс сэтгэгдлийг нь сонсоход, "Замын хажуугаар явахад шавар шавхайтай хэцvv юм" гэх. Харин нөгөө хэсэг нь Яагаад болохгvй гэж. Ар гэрээ тэжээх гэж яваа хvмvvст бололгvй яахав" гэх хvн ч цөөнгvй байх юм. Энэ хvмvvсийн байнгын vйлчлvvлэгч нь Нийтийн тээвэрт явдаг бага оврын автобусны жолооч, такси vйлчилгээ эрхэлдэг хvмvvс. Тэд бол бvр ч ам сайтай. Яагаад гэхээр хямд vнэтэй байдаг болохоор тэр. Зориулалтын угаалгын газарт ороод угаалгахад нэг машиныг 5-10 мянган төгрөгийн хооронд угаадаг. Дотор салон угаалгавал бvр ч vнэтэй. Харин гудамжныхан гадна доторгvй угаахад сайндаа л 3000-5000 төгрөгийн vнэтэй.

"Торгодог л юм, гэхдээ бид яах юм"
Харин машин угааж байгаа хvмvvсээс өдрийн орлого болон зөвшөөрлийн талаар лавлахад "Мэргэжлийн хяналтын байцаагч нар ирж шаардлага тавиад торгодог л юм. Тэглээ гээд яах вэ. Бид ямар хийх ажилгvйдээ зугаацах байгаа биш. Энэ чинь бидний амьдрал юм хойно хийлгvй яадаг юм. Өдөртөө багаар бодоход 15000 төгрөгийн орлоготой ч бvх юм vнэд орчихсон болохоор идэж уугаад л таарч байна шvv дээ" гэж ундууцсан байртай хариулж байна. Арга ч vгvй биз. Шаардлага тавьж буй нэртэй нэг нь ирээд торгуулийн хуудас бичээд, өдрийнх нь хоолны мөнгөнөөс хумслаад байхад хэн дуртай байв гэж.

Тэгээд яах вэ
Уг нь манайд машин угаалгын газрын стандарт гэж байдаг юм байна. Энэ нь машин угаалгын газар ажлын байртай, тоног төхөөрөмжтэй, vйлчилгээ явуулах дvрэм журамтай байх ёстой гэнэ. Мөн ажлын байр нь нэг хэвийн дулаантай, угаалгын тусгай хөөс шингэн, угаасны дараа хатаах сэнс зэрэг хэрэгсэлтэй байх ёстой хэмээн стандартдаа тусгасан байдаг аж. Гэтэл гудамжинд машин угаагчид энэ стандартыг яаж биелvvлж чадах билээ. Тэр стандартыг хэрэгжvvлсэнгvй гээд тэднийг торгоод байх уу. Тэгэхийн оронд vйлчилгээ эрхлэх зай талбайг нь зааж өгөөд сардаа тодорхой хэмжээний татвараа аваад байж болдоггvй юм уу гэх бодол төрөв.

Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Vйлдвэр vйлчилгээний хяналтын улсын байцаагч Б.Баяржаргалаас тодруулахад, Уг нь машин угаалгын стандарт гэж байдаг. Гэхдээ манайхан хэзээ л стандарт мөрдөөд, vйлдвэр vйлчилгээг ном журмын дагуу явуулаад байдаг байлаа даа. Тэгэхийн оронд улирлын чанартай ажил юм хойно зай талбайг нь гаргаад өгчихвөл хэн хэндээ л амар баймаар. Гэхдээ миний шийдэх асуудал биш болохоор яг ингэнэ тэгнэ гэж хэлж чадахгvй" гэв.

Vнэхээр энэ хvмvvст vйлчилгээ эрхлэх зай талбайг нь заагаад өгчихвөл юу гэж хvний эзэмшлийн зай талбай, зам руу ус урсгаад суух билээ дээ. Машин угаалгах нь хvн бvхний хэрэглээ л юм чинь... Ямартай ч, стандартаа хэрэгжvvлж чадахгvйгээс хойш өнөөдөртөө цөөнгvй айл өрхийн амьжиргааг залгаж байгаа энэ ажлын байрыг соёлтой, бусдад садаа болохгvй, хот орчныг бохирдуулахгvй байхаар бодож зохицуулж өгмөөр байна.

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.